Калифорнид амьдардаг таван найз эрчүүд болохЖон Уордлоу, Марк Румер-Клири, Даллас Берни, Жон Молони болон Жон Диксон нар 40 жилийн турш нэг ижил гэрэл зургаа Копко нуурын эрэг дээр авахуулдаг байна. 5 жил тутамд тэд хоосон шил, малгайгаа бэлдээд уламжлалт байрандаа дэс дараатай суун зургаа давтан авхуулдаг болжээ. Цар тахал, нэг найзын давж гарч чадсан хавдар гэрэл зураг авалтыг тасалдахад нөлөөлж чадаагүй юм. Энэ жил ч уламжлал ёсоор зургаа даруулцгаасан байна.
Та бүхний өмнө 1982 оноос 2022 онуудад авсан 9 гэрэл зураг байх бөгөөд Калифорнийн залуучууд бидний нүдэн дээр амьдрал үзсэн эрчүүд болон хувирна.
1982 он
Санта-Барбара дунд сургуулийн төгсөх ангийн өсвөр насны залуучууд анхныхаа гэрэл зургийг ийн авахуулж байжээ хэмээн CNN-д бичсэн байна. Энэ нь цаашид уламжлал болон тогтсон юм.
1987 он
Уламжлалт зургаа дахин даруулахад өөрийн гэсэн дүрэмтэй: Румер-Клирийн өвдөг дээр заавал малгай тавьсан байх ёстой, Молони баруун гартаа шилэн сав барина, харин Диксоны гар дээр дээрээсээ байрлалтай байх ёстой ажээ.
1992 он
Нуурын эрэг дээр зургаа даруулах давтамж – 5 жил тутамд нэг.
1997 он
Залуучуудтай зүүнээс баруун чиглэлд танилцана уу. Жон Уордлоу – кино найруулагч болон гэрэл зурагчин, Орегон мужийн Бендэд амьдардаг. Марк Румер-Клири – инженер-программист, Occam Networks компанийн үүсгэн байгуулагч. Одоо тэтгэвэртээ гарсан, Орегон мужийн Портлэндэд амьдардаг.
2002 он
Даллас Берни, АНУ-ын агаарын зэвcэгт xүчинд алба хааж байсан, Хойд Калифорнид шинэ боловсон xүчин бэлдэх үйлсэд 23 жил xүчин зүтгэж байна. Жон Молони – Шинэ Орлеаны гэрэл зурагчин.
2007 он
Жон Диксон – өнөөдрийг хүртэл Санта-Барбарад амьдарч байгаа бөгөөд SantaBarbara.com аялал жуулчлалын сайт ажиллуулдаг.
2012 он
Найз нарын гэрэл зураг вирус шиг тарсан, ялангуяа 201 сантиметрийн өндөртэй өтгөн сахалтай Румер-Клирийг хүмүүс сайн тогтоосон байдаг. Танихгүй хүмүүс түүнийг зогсоон: “Та нэг л танил харагдаад байх юм, гэхдээ хаана харснаа огт санадаггүй” гэж асуудаг ажээ.
2017 он
2017 болон 2022 оны хооронд Даллас Берни хорт хавдартай тэмцсэн юм. Тухайн үед дараагийн гэрэл зураг дээр хоосон орон зай гарах нь гэж найз нар нь ихэд эмээж байжээ. Азаар бүх зүйл сайнаар дууссан байна.
2022 он
Он жил өнгөрөх тусам найз нарын суух сандал хүртэл элэгдэж мууджээ.
“Бид илүү хөгшин бас хүнд болжээ. Энэ сандлын цаана 9 метрийн гүнтэй ангал байдаг. Нэг өдөр л эрэг нурж унах вий гэж айх юм.”
Таван найзын дөрөв нь 59 нас хүрсэн, харин Румер-Клири 58 настай буюу хамгийн “залуу” нь.
Уншигч та бүхэнтэйгээ тэдний 2027 оны гэрэл зургийг тэвчээртэй хүлээцгээе!
Tsendmaa Anar
2022/06/25 at 13:24
Эрчүүд ч сайхан нөхөрлөх юмаа
Хандмаа Сарантуяа
2022/06/26 at 18:10
Яг голд нь байгаа нөхөр нэг их хэв гажилтанд орохгүй байна шүү.
Munkhuu Bat
2022/06/27 at 09:05
Сайхан нөхөрлөл. Энэ хүртэл бүгд энх тунх байна гэдэг үнэхээр сайхан юм даа…
Otgonbat Daram
2022/06/27 at 09:13
Схн найзууд
Sasha Sasha
2022/06/27 at 10:53
Жинхэнэ үнэнч нөхөрлөл байна даа
Ц. Адъяабаяр
2022/06/27 at 18:26
Batzorig BZ Эрдэнэбаяр Цогтоо Г. Эрхээ Мягмардорж Батжаргал 1 1 байрлал бодож ольёоо хха
Зочин
2022/06/28 at 13:55
goliin p i z d a ysn hugshirduggui gu l ug ve