
Нүдэнд тусах зүйлийг бид тэр болгон анзааралгүй өнгөрдөг. Жишээ нь, Диснейн баатрууд яагаад дандаа цагаан бээлий өмссөн байдаг юм бол гэж та урьд өмнө нь бодож байсан уу? Энэхүү оньсогыг тайлах явцад бид хэд хэдэн сонирхолтой зүйлийг олж мэдсэн юм.
Бага зэрэг түүхээс
Өнөөгийн компьютерийн эрин үед ч хүүхэлдэйн кино бүтээнэ гэдэг хүч хөдөлмөр, цаг хугацаа, мөнгө их ордог ажил хэвээр л байна. 20-р зууны 20-иод онд кадр болгоныг гараараа зурдаг байсан учраас ажлын явцыг хялбарчлах шаардлагатай байжээ. Ажлыг хөнгөвчлөхийн тулд элдэв нарийвчлалгүйгээр зурж эхэлсэн: том толгой, нүдтэй, урт нарийхан гар, хөлтэй, дөрвөн хуруутай. Гэтэл гэнэт урьдчилан тооцоогүй асуудал гарч ирэв.
Хар биетэй баатрын гар, хөлийг тэр болгон хар, цагаан хальсан дээр буулгаж чадахгүй байлаа. Гарах арга зам бол өнгийн контрастыг хийх.
Энэ асуудлыг нэгэн шинэ нээлт шийдэж өгсөн юм. 1928 оны 5-р сард Микки Маустай анхны хүүхэлдэйн кино дэлгэцнээ гарсан. Тэр үед гол баатар тас хар гартай байлаа. Хагас жилийн дараа “Виллигийн усан онгоц” анги дээр гуталтай болсон. 1929 онд үзэгч олон цагаан бээлийтэй Миккийг үзжээ.
Уолт Дисней өөрийн намтартаа дурьдахдаа:
“Микки Маусын сарвуу нь хулганыг санагдуулам байхыг бид хүсээгүй юм. Хүнтэй илүү төстэй байхаар хийх хүсэлтэй байв. Тэгээд л бээлий өмсгөсөн юм даа” гэжээ.
Хүүхэлдэйн киноны гол баатар бээлий өмсдөг 3 шалтгаан:
Бээлий нь 3 асуудлыг шийдэж өгсөн:
- Зургийн ажил хөнгөвчлөгдсөн, жижиг зүйлийг зурах гэж илүү цаг, хүч үрэх хэрэггүй болсон
- Зураачид хар-цагаан баатруудын гарын хөдөлгөөнийг тодосгож чаддаг болсон
- Баатруудыг илүү “хүн” төрхтэй болгосон
Бээлий өмсгөсөн нь амжилттай болсон тул Диснейн өрсөлдөгчид ч ашиглаж эхэлжээ.
Энэхүү ганган цагаан бээлийг бид Вуди тоншуул, Банни туулайгаас харж болно. Тэд бол Universal Pictures болон Warner Brothers-ийн баатрууд шүү дээ.








Namjilmaa Davaa
2017/02/18 at 20:23
Jn
Namjilmaa Davaa
2017/02/18 at 20:23
I
Namjilmaa Davaa
2017/02/18 at 20:23
K
Sodnomgombopil Dagva
2017/02/18 at 20:46
Zurhad amar kkk
Uugaa Lkha
2017/02/18 at 21:38
Баярлалаа. Амжилт хүсье.
Bumerdene Maral
2017/02/18 at 22:58
Buu med
Gana Tumur
2017/02/19 at 11:37
Bugs Bunny Walt Disney-h bish shu de
Tumurbaatar Bat Undral
2017/02/19 at 20:17
Ss pls
Б. Шижир
2017/02/19 at 20:19
ss pls mans
Зочин
2017/03/04 at 20:12
sonirholtoi goy medee bna oo