Таны дутагдал, сул тал чинь таны амьдралд үнэхээр их хэрэг болох 6 тохиолдол. Эд чинь харин ч давуу тал байж шүү дээ!

2

Хүн төрөлхтөн дутагдалтай талуудаа сөрөг зүйл мэтээр боддог боловч, зарим нэг алдаа дутагдал маань биднийг ер бусын болгож, бусдад сэтгэл татам харагдуулдаг байна. Судалгаагаар “сул талтай байх” нь өөрийгөө хайрлах болон бусдын сэтгэлийг өөртөө татах хамгийн шилдэг арга болохыг баталжээ.

Өнөөдөр бид та бүхэнд алдаа дутагдал маань биднийг хэрхэн сэтгэл татам харагдуулдаг тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Та аливаа зүйлд амархан донтдог

Зарим зүйлд гүн гүнзгий дурлана гэдэг гайхалтай боловч, таны эрүүл мэнд болон харилцааг золиос болгох үед, асуудал болж хувирдаг. Нөгөө талаасаа донтолт бол хүчтэй зүйл. Та ямар нэгэн зүйлд донтоход, өөрийн зүрх сэтгэлдээ итгэнэ. Донтсон хүмүүсийн толгойд ямар нэг зүйлийг хийх ёстой гэсэн бодол орж ирвэл, юуг ч золиослоод ч хамаагүй заавал хийдэг. Тэгэхээр та хөгжим сонсох, үг бичих эсвэл өөр хобби гээд юунд ч донтсон бай, амжилтад хүрэхэд дөхөм болно гэсэн үг юм.

© The Late Show with Stephen Colbert / CBS Television Distribution

 

2. Та аливааг хэтрүүлэн ашиглах хандлагатай

Хэрэв та буруу үед, буруу хүнд хэтэрхий их хувийн чанартай мэдээллийг өгвөл энэ нь асуудал тарьж мэднэ. Гэхдээ хэрэв та шинэ харилцаа үүсгэх эсвэл хүмүүстэй илүү дотно харилцаатай болохоор хичээж байгаа бол, энэ нь буруу зүйл биш юм. Онолын хувьд авч үзвэл ойр дотно байдлыг сайжруулахын тулд, та хувийн мэдээллээ хуваалцах хэрэгтэй бөгөөд энэ нь яг л сэтгэл эзэмдэхтэй адил үр дүнтэй байна. Та магадгүй эхэндээ эмзэг байснаас болж, тав тухгүй мэдрэмжийг мэдэрч болох ч, цаг хугацааны эрхээр харилцаа шинэ шатанд очно.

© Cruel Intentions / Columbia Pictures

 

3. Таныг зорилгодоо хүрэхийн тулд дэмждэг хүмүүсээс та хамааралтай

Хэн нэгний сайн найз байна гэдэг гайхалтай. Гэхдээ юу илүү гайхалтай вэ гэвэл, танд таныг дэмжих, итгэл үнэмшлээ олоход туслах хэн нэгэн байна гэдэг сайхан зүйл. Хүмүүс ихэнхдээ бусдаас тусламж гуйдаггүй, яагаад гэвэл тэд өөрийгөө сул дорой мэт харагдуулна гэж боддог. Гэхдээ тусламж гуйна гэдэг нь гарцаагүй хүчтэй болохын илрэл юм. Хүмүүс таны төлөө бүгдийг хийнэ гэж бодох хэрэггүй, гэхдээ таныг хэрэгтэй үед чинь дэмжих боломжийг олгох хэрэгтэй.

© Harry Potter and the Deathly Hallows Part 2 / Warner Bros.Pictures

 

4. Та хов зөөх дуртай

Бараг хүн бүр хов зөөхийг үзэн яддаг. Мэдээж хэрэг зарим төрлийн хов жив хор хөнөөлтэй байдаг, гэхдээ судалгааны үр дүнд арай өөр байдлаар тайлбарлажээ. Зарим төрлийн хов жив хүнийг муу хүмүүс эсвэл дор нөхцөл байдлаас хамгаалах анхааруулга болдог байна. Хов зөөх нь эхэндээ шалдар булдар асуудал мэт санагдах ч, хохирогч болох боломжтой хүнийг аюулгүй байлгах болон эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач тустай юм.

 

5. Таны өөрийгөө өмөөрч байгаа чинь бусдад бүдүүлэг эсвэл аргаа барсан мэт санагддаг

Заримдаа та хүмүүстэй уулзах, ажил хийх, шинэ хороолол руу нүүх эсвэл тийм гэж хэлэх дургүй байдаг. Яагаад гэвэл та өөрийгөө эхэнд тавьдаг. Танд байгаа хамгийн сайхан зүйл гэвэл таны үнэт цаг юм, мөнгө биш. Нэгэнт таны үнэт цаг үгүй болох юм бол дахиж хэзээ ч ирэхгүй. Тэгэхээр таны үнэт цаг болон энергийг хороох эрхгүй хэн нэгэн өмнө чинь гарч ирвэл, хувиа хичээсэн, догшин ширүүн байхад буруудах зүйлгүй. Та бүгдэд таалагдах албагүй, та бол хүн болохоос мөхөөлдөс биш шүү дээ.

© White Boy Rick / Columbia Pictures

 

6. Та аливааг удаан хүлээж авдаг

Хүмүүс аливааг үргэлж хурдан хийх гэж яардаг. Тоо томшгүй олон шоу цэнгээнд оролцож, аль болох олон хүнтэй ярилц. Та хүмүүсийн яарч, тэвдэж буй шалтгааныг удаан ухаж ойлгоно. Та амьдралдаа аливааг удаан ухаж ойлгох тал дээр дассан байж болно. Та цөөн хүмүүстэй ярилцах, тодорхой тооны ажил хийх болон зорилгодоо хүрэхийн тулд шигшигдмэл аргуудыг ашиглахад гол анхаарлаа хандуулдаг гэсэн үг. Та тоог биш, чанарыг эрхэмлэдэг.

© Zootopia / Walt Disney Studios Motion Pictures

 

Тэгэхээр алдаа дутагдлаа байгаагаар нь хүлээж ав…

© 30 Rock / NBCUniversal Television Distribution

Та энэ талаар юу гэж бодож байна? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.  

4
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *