Невадагийн Гуталт модыг огтлоод хаячихжээ [10 зураг]

0

Невадагийн Гуталт модыг огтлоод хаячихжээ [10 зураг]

Дээрх гарчгийг уншигчдын нэг хэсэг нь юун Гуталт мод билээ гэж гайхаж байгаа бол энэ модыг мэддэг нэгний хувьд харамсах сэтгэл төрж байж ч болох юм. Америкийн Невада мужийн зам дагуух хамгийн алдартай үзмэрүүдийн нэг болох Old Shoe Tree хэмээх мөчир салаа бүхэндээ олон зуун гутал дүүжилсэн модыг 2010 оны 12-р сарын 30-ны шөнө дунд хэн нэгэн сүйтгэгч этгээдүүд огтолж хаяжээ. Энэхүү мод нь америкийн хамгийн алслагдсан зам гэгддэг 50-р хурдны замын дэргэд байрладаг байсан байна. Анх яагаад энд хуучин гутал өлгөх болсон талаар тодорхой мэдээлэл байдаггүй ба нутгийн оршин суугчдын хэлж байгаагаар бол 1990-ээд оны эхээс эхлэн хүмүүс энэ модны мөчир рүү гутлаа шидэх болсон гэнэ. Калифорни руу явах замдаа цөлөөр дайран гарсан шинэхэн гэрлэсэн залуу хос Nevada Shoe Tree-д гутлаа шидэн өлгөсөн анхны хүмүүс байсан гэсэн домог шиг яриа ч байдаг аж. Энэхүү аман ярианд өгүүлснээр замаар явж байсан хос залуус маргалдан сүйт залуу нь замын хажууд байх том гэгчийн модны дэргэд зогсон сүйт бүсгүйгээ тайвшруулахаар модон дор үлдээгээд өөрєє ойролцоох Middlegate Station Bar руу очин шар айраг авчирсан ч бүсгүйн уур гараагүй байсан тул бүсгүйнхээ гутлыг тайлан авч модны мөчирт шидэж өлгөөд дахин явж шар айраг авчирчээ. Залуу эргэн ирэн тэд эвлэрч цааш явахдаа гутлаа орхиод явсан бөгөөд хожим нь үүгээр явсан хүмүүс нэмж гутлаа шидэн өлгөсөөр байгаад энэ мод зам дагуух алдартай үзмэр болж хувирсан гэдэг байна. Гэвч харамсалтай нь одоо хэн нэгэн гутлаа өлгөхийг хүссэн хүн байлаа ч гутлын өлгүүр болсон мод байхгүй болжээ. Нутгийн цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа ч хүмүүсийн очиж үзэх дуртай модыг эргүүлэн авчрах зүйл байхгүй юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

19 Сэтгэгдэл

  1. Зочин

    2011/01/21 at 15:23

    lol heseg hujaa nar gutaluudiig ni awch mongolchuudad zarkad awaad yawtsan bho

  2. jerry04

    2011/01/21 at 16:21

    hujaa nar bishee manaihan l avsan bh. avchraad americ komisssssssssssss. :6: :15:

  3. turuu_designer

    2011/01/21 at 17:20

    gah gah gah gah gah gah

  4. Зочин

    2011/01/21 at 17:26

    :127:

  5. Зочин

    2011/01/21 at 18:33

    haha ene der ochson guligachin lav gtaltai bolhne breandin gutal shajil bna shde ma mgl avaad amerki komis gesn bhaa sda ynhan gichii llr bida

  6. Donjman

    2011/01/21 at 18:50

    horlontoi ain hehe

  7. javgaldan

    2011/01/21 at 19:34

    Mgld iim mod bdag bol te xaxa :-o

  8. volume_boldoo

    2011/01/21 at 23:09

    amerik yavsan yumchin mgl-d komis gej zarku sht humuusiin sanaa gj haha amerik yavj chadjiga yumchin ene gutlaar yu hiihin LoL uursdiigoo unen dooshoo hiihima mongolchuda

  9. cometmngl

    2011/01/21 at 23:21

    Mongold iim ym hiie gsen ayguu bol hulgaid aldsaar bgad taarah blguude!! doosh ni hiigeeguu shu!! hehe

  10. Elmo

    2011/01/22 at 00:02

    xexe

  11. M_O_N_G_O_L

    2011/01/22 at 02:05

    [marqh][size=xx-large]xaxa shivertei gutal :-) :-) :-) [/size][/marqh]

  12. M_O_N_G_O_L

    2011/01/22 at 02:06

    [marqh][size=xx-large]lol shivertei mod :-) :-) :-) [/size][/marqh]

  13. mjgu

    2011/01/22 at 16:14

    gants gutal awchihiisan

  14. Зочин

    2011/01/22 at 18:47

    goy puuz bsan bolch

  15. Зочин

    2011/01/24 at 12:45

    baigalaa hairlah heregtei, gutlaa shideh bish

  16. gamez

    2011/01/25 at 10:09

    :D

  17. zayushkaa

    2011/01/26 at 01:58

    yanar t1 ni tairchdag bnaa ug ni ih ineedtei so mod bjee :-)

  18. Зочин

    2011/01/27 at 21:44

    GUTAL TAWIAAGUI BOL DOORN OCHOOD SUUJ BHAD GOEL MOD BNA INGEJ BLIAR SHIWER HANHLUULJ YAANAA DOORN OCHOOD SUUWAL NZ OHINTOIGOO TENDEE MUNHEUH VUM BNLDA TAIRSANN SHULUUHAN BIZ GOE ZUW VUM HIISEN [size=large][/size][color=FF0000][/color]

  19. Зочин

    2014/03/14 at 06:10

    Thank you for the good writeup. It in fact was a amusement account it. Look advanced to far added agreeable from you! By the way, how could we communicate?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *