Амжилтанд хүрэхээсээ өмнө туслах болон жижиг хэмжээний дүрд тоглож, урлагийн гараагаа эхлүүлж байсан 13 жүжигчин

0

Өдгөө улаан хивсний ёслол бүрт ганган дэгжин байдлаа гайхуулан явдаг алдартнуудын урлагийн замнал бидний ажил амьдралын нэгэн адил тэгээс эхэлж байсан нь лавтай. Манай сайт уншигч танд орчин цагийн хамгийн эрэлттэй жүжигчдийн анхны бүтээлүүдийг эргэн сануулахаар бэлдлээ.

1. “iCarly” кинонд тоглосон жүжигчин Emma Stone

© iCarly / Nikelodeon Network and co-producers, © Cruella / Walt Disney Pictures and co-producers

“La La Land”, “Cruella” зэрэг олон гайхалтай бүтээлд дүрээ мөнхөлсөн Оскарын шагналт жүжигчин Emma Stone өөрийн замналыг та бидний сайн мэдэх “iCarly” цувралаар эхлүүлж байжээ.

 

2. “Pretty Little Liars” кинонд тоглосон жүжигчин Diego Boneta

© Pretty Little Liars / ABC Family and co-producers, © Luis Miguel: La Serie / Gato Grande Productions and co-producers

Мексикийн “Sol de Mexico” киноны гол дүрээрээ алдартай жүжигчин Diego Boneta 2000-аад оны эхэн үед Холливудад “Pretty Little Liars” кинонд тоглож олны танил болж байв.

 

3. “Monk” кинонд тоглосон жүжигчин Jennifer Lawrence

© Monk / Mandeville Films and co-producers, © The Hunger Games / Lionsgate and co-producers

“The Hunger Games” кинонд Katniss Everdeen-ийн дүрээрээ бидний танил болсон жүжигчин Jennifer Lawrence өөрийн замналаа “Monk” хэмээх нэгэн бүтээлд жижиг дүр бүтээж байжээ.

 

4. “Iron Man 3” кинонд тоглосон жүжигчин Jenna Ortega

© Iron Man 3 / Marvel Studios and co-producers, © Wednesday / MGM Television and co-producers

“Wednesday” цуврал, “Scream” киноны 6-р ангид дүр бүтээсэн жүжигчин Jenna Ortega-ын анхны бүтээл “Iron Man 3” кинонд эсрэг дүрийн охины дүр байсан ажээ.

 

5. “The Hobbit: An Unexpected Journey” кинонд тоглосон жүжигчин Andy Serkis

© The Hobbit: An Unexpected Journey / Metro-Goldwyn-Mayer (MGM) and co-producers, © Black Panther / Marvel Studios and co-producers

Жүжигчин Andy Serkis алдарт Бөгжний эзэн цувралын “The Hobbit: An Unexpected Journey” кинонд Gollum-ын дүрд анх тоглож байжээ.

 

6. “Demolition Man” кинонд тоглосон жүжигчин Jack Black

© Demolition Man / Warner Bros and co-producers, © School of Rock/ Paramount Pictures and co-producers

Хүн бүрийн хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчдэд ч бусдын нэгэн адил тэгээс эхэлсэн түүх бий. Тэдний нэг болох “School of Rock” киногоороо алдартай жүжигчин Jack Black уг кинонд тоглохоосоо 20 жилийн өмнө Demolition Man хэмээх нэгэн кинонд туслах дүрийг бүтээж урлагийн гараагаа эхэлж байжээ.

 

7. “Butterfly Effect” кинонд тоглосон жүжигчин Logan Lerman

© Butterfly Effect / Bender Spink and co-producers, © Percy Jackson & the Olympians: The Lightning Thief / Fox 2000 Pictures and co-producers

Percy Jackson цувралаар олны танил болсон жүжигчин Logan Lerman багадаа “Butterfly Effect” кинонд дүрээ мөнхөлж байжээ.

 

8. “Once Upon A Time in America” кинонд тоглосон жүжигчин Jennifer Connelly

© Once Upon a Time in America / The Ladd Company and co-producers, © Labyrinth / Henson Associates (HA) and co-producers

“Labyrinth” кинонд алдарт жүжигчин David Bowie-ийн хамтаар дүр бүтээж явсан жүжигчин Jennifer Connelly анх 1984 онд үзэгчдийн хүртээл болсон “Once Upon A Time in America” киногоор урлагийн замналаа эхлүүлж байв.

 

9. “The Suite Life of Zack and Cody” кинонд тоглосон жүжигчин Joey King

© The Suite Life of Zack and Cody / Disney Channel and co-producers, © The Kissing Booth / Netflix and co-producers

Багаасаа урлагийн ертөнцөд хөл тавьж, олны танил болсон жүжигчин Joey King өдгөө Netflix-ийн “The Kissing Booth” киногоороо алдаршжээ.

 

10. “iCarly” цувралд тоглосон жүжигчин Emily Ratajkowski

© iCarly / Nikelodeon Network and co-producers, © We Are Your Friends / StudioCanal and co-producers

“We Are Your Friends” кинонд жүжигчин Zac Efron-ын найз бүсгүйн дүрийг бүтээсэн жүжигчин Emily Ratajkowski анх iCarly цувралд Gibby-ийн найз охины дүрээр анх дэлгэцнээ гарч байв.

 

11. “Home Alone” кинонд тоглосон жүжигчин Kieran Culkin

© Home Alone / Twentieth Century Fox and co-producer, © Succesion / Gary Sanchez Productions and co-producers

“Succession” цувралаараа алдаршаад буй жүжигчин Kieran Culkin-ын анхны бүтээл нь алдарт “Home Alone” кино ажээ.

 

12. “Barely Lethal” кинонд тоглосон жүжигчин Sophie Turner

© Barely Lethal / Main Street Films and co-producers, © X-Men: Apocalypsis / Twentieth Century Fox and co-producers

“X-Men: Apocalipsis”, “Game of Thrones” зэрэг бүтээлүүдээр нь бидний мэдэх жүжигчин Sophie Turner жүжигчний гараагаа “Barely Lethal” нэртэй бүтээлээр эхлүүлж байв.

 

13. “Vampire Academy” кинонд тоглосон жүжигчин Anya Taylor-Joy

© Vampire academy / Angry Films and co-producers, © The Queen’s Gambit / Flitcraft and co-producers

Netflix-ийн “Queen’s Gambit” цувралаараа олны анхаарлын төвд ороод буй жүжигчин Anya Taylor-Joy хамгийн анх “Vampire Academy” хэмээх кинонд дүрээ мөнхөлж байжээ.

12
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *