Амтат хачиртай “ороомог” бэлтгэх 15 төрлийн жор

1

Агаар салхинд гарч гэр бүл найз нөхөдтэйгөө зугаалах цаг ойртож байна. Та бүхэнд гуриланд ороож хийх гайхалтай амттай хачирны жоруудаас танилцуулахаар бэлдлээ.

Ногоотой хачир

Амтат чинжүү, өргөст хэмх, улаан лоолио жижиглэн хэрчинэ. 1 хумс сармис нухаад дээрээс нь ногоон навчит ногоонууд, сонгино, яншуй, базилик мөн дөрвөлжин хэрчсэн фета бяслаг хийнэ. Давслаад, ургамлын тос багахан дусаагаад бүгдийг сайтар хутгана.

Амтат “ороомог” бэлтгэх 15 төрлийн жор 1

Аарцтай хачир

180 г аарц, 50 г зөөхий, бяцалсан жижгэвтэр ганц сармис, нэг том улаан лооль бүгдийг сайтар холино. Яншуй, давсаар амтална.

Амтат “ороомог” бэлтгэх 15 төрлийн жор 2

Семга загастай хачир

Багавтар давстай 100 г семга загасыг жижиглээд бяслагтай холино. Эхлээд гурил дээрээ багахан бяслаг түрхээд дээрээс нь салатны навч, загастай бяслагаа түрхэж өөрийн хүссэн амтлагчаа цацаж орооно.

Амтат “ороомог” бэлтгэх 15 төрлийн жор 3

Тахианы махтай шаурма

Тахианы махаа жижиглэн хэрчээд шарна. Дээрээс нь сонгино, 2 улаан лооль, өргөст хэмх, яншуй, 2 хумс сармис хийж хутгана. Дээрээс нь төмсний чипс, 4-5 х.х цуу,1 х.х холимог перец, ургамлын тос хүсвэл цөцгийн тос хийж болно.

Амтат “ороомог” бэлтгэх 15 төрлийн жор 4

Гахайн мах, бяслагтай хачир

Лаваш дээрээ 100 г гахайн мах, 100 г хатуу бяслаг, шинэ өргөст хэмх, хумс сармис, грек маягийн йогурт хийж хуйлна. Ороомог бэлэн.

Амтат “ороомог” бэлтгэх 15 төрлийн жор 5

Буритос хачир

Тортильясын бинд 500 г жигнэсэн үхрийн мах, 2 сонгино, ½ лаазалсан эрдэнэ шиш, 1 улаан амтат чинжүү, 2-3 улаан лооль, давс, перец, 200 г чеддер бяслаг, яншуй, кинза зэргийг холиод мексик хоол зооглоорой.

Амтат “ороомог” бэлтгэх 15 төрлийн жор 6

Мөөгтэй хачир

200 г мөөг шараад сонгино, чанасан 3 өндөг, 50 г хатуу бяслагтай холино. Мөн 100 мл зөөхий хийвэл бүр янзтай.

Амтат “ороомог” бэлтгэх 15 төрлийн жор 8

Махтай хачир

300 г татсан махыг 1 ш луувантай шарна. Чанаж бэлдсэн брокколиг сонгинотой холино. Дээрээс нь 50 г хатуу бяслаг, 2 улаан лооль, салатны навч хийнэ. Мөн 1-2 хумс сармис, амтлагч ногоонууд хийж зөөхийгөөр зуурна. Давс, перецээр амтлаарай.

Амтат “ороомог” бэлтгэх 15 төрлийн жор 7

Халуун ногоотой тахиа, ногооны хачир

Тахианы цээж мах, 2 улаан лооль, 1 амтат чинжүү, улаан сонгино, үрж жижиглэсэн 125 г моцарелла бяслаг. 50 г салатны навч, 5 х.х оливийн тос, 2 чимх хар перец, ясгүй 10 олив, 2 чимх давс.

Амтат “ороомог” бэлтгэх 15 төрлийн жор 9

Яргайтай хачир

180 г яргай, 200 г бяслаг /хайлуулсан/, 1 өргөст хэм, амтлагч ногоонууд. Ороомог бэлэн.

Амтат “ороомог” бэлтгэх 15 төрлийн жор 10

Авокадо болон ногоотой хачир

100 г авокадог томовтор хэрчээд, шар амтат чинжүү, улаан лооль, амтлагч ногоо, брынзаг холино.

Амтат “ороомог” бэлтгэх 15 төрлийн жор 11

Оливтой хачир

80 г ясгүй олив, 100 г хатуу бяслаг, боодол яншуй, 1 х.х оливийн тос, 1 х.х нимбэгийн шүүс, 50 г самар, 100 г шарсан тахианы мах.

Амтат “ороомог” бэлтгэх 15 төрлийн жор 12

Хавчны махтай хачир

400 г махыг жижиглэн хэрчээд 150 г хатуу бяслаг, 3 өндөг, 300 г цөцгий, 3 хумс сармис өөрийн дуртай ногоонуудаа нэмж хутгана. Гуриландаа хуйлаад л боллоо.

Амтат “ороомог” бэлтгэх 15 төрлийн жор 13

Солонгос маягийн луувантай хачир

200 г лууван, 100 г хайлуулсан бяслаг. Ердөө л энэ.

Амтат “ороомог” бэлтгэх 15 төрлийн жор 15

Аарц, зөгийн балтай хачир

80 г зөгийн бал, 200 г аарц, 50 г самар холиод гуриланд орооно. Хүсвэл дээрээс нь багахан зөгийн бал асгаарай.

Амтат “ороомог” бэлтгэх 15 төрлийн жор 14

15
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. zaya

    2016/06/03 at 11:44

    sanal bolgoson joriig avlaa bayrlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *