Эмэгтэй жүжигчид улаан хивсний ёслолоор өөрсдийн тоглосон киноныхоо өнгө төрхийг агуулсан гоёлтой ирсэн 10 тохиолдол

0

Өөрийн тоглосон шинэ киног энэ тэндхийн хотуудаар танилцуулахдаа холливудын эмэгтэй жүжигчид өөгүй сайхан харагдахыг хичээдэг. Тэд тухайн жил моод болоод байгаа гоёлыг өмсөх тул киноноос нь илүү гоёлыг нь хүмүүс олон жилээр ярьдаг байна. Ер нь алдартай эмэгтэй жүжигчдийн өмссөн гоёлыг хээнцэр байдал, орсон гоёл чимэглэлийн тоо ширхэг, өнгө мөн дизайнерын шийдэл талаас нь дүгнэдэг хэдий ч сүүлийн арваад жилд энэхүү жагсаалтад нэгэн шинэ элемент нэмэгдээд байгаа юм. Энэ нь кинондоо үзүүлж буй хүндэтгэл ажээ.

2021 онд Зендея улаан хивсний ёслолын үеэр олны анхаарлыг Хүн-аалз киноны сэдэвтэй гоёлоороо татсан байдаг. Саяхан жүжигчин Керри-Энн Мосс гэхэд л “The Matrix”-ийн шинэ ангийн нээлт дээр тус киноны өнгө төрхийг агуулсан өвөрмөц даашинзтай ирж олныг шуугиулжээ. Улаан хивсний ёслолоор өөрсдийн тоглосон киноноос санаа авсан, алдартай эмэгтэй жүжигчдийн гоёлыг сонирхоцгооё.

Керри-Энн Мосс “The Matrix Resurrections” киноны нээлтэнд, 2021 он

roadtrip-ne

Жүжигчин америкийн дизайнер Оскар де ла Рентийн даашинзтай хүрэлцэн иржээ. Түүний гоёлын нэг хэсэг нь “The Matrix” киноны ногоон код юм.

 

Скарлетт Йоханссон болон Бри Ларсон нар “Avengers: Endgame” киноны нээлтэнд, 2019 онд

s-johansson / s-johansson
brie-larson / brie-larson

Жүжигчид хоёулаа Infinity Stones-ыг дүрсэлсэн бугуйвч, бөгж зүүжээ. Энэхүү чулуу нь кинонд маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

 

Эль Фаннинг “Maleficent: Mistress of Evil” киноны нээлтэд, 2019 онд

ellefanning / ellefanning

Кинонд гүнж Аврорагийн буюу “нойрсож буй гоо бүсгүй”-н дүрийг бүтээсэн жүжигчин киноны нээлт дээр Gucci-гийн даашинзаар гоёжээ: үлгэрийн ойг санагдуулам дизайнтай. Үүнээс гадна түүний өмссөн бээлий дээр улаан дуслууд байгааг харж болно – хорон муу санаат шидтэн Аврораг зүүгээр хaтгахад дуслах цусны дусал ажээ.

 

Зендея “Spider-Man: Far from Home” киноны нээлт дээр, 2021 онд

zendayagallery / zendayagallery / zendayagallery

Киноны хэд хэдэн нээлт дээр ирэхдээ аалзны торыг дүрсэлсэн гоёлтой ирж байсан удаатай. Харин 10 дугаар сард “Алтан бөмбөг” гардуулах ёслол дээр тэрээр Роберто Каваллийн даашинзаар гоёжээ. Даашинзны ар нурууг сайтар ажиглавал Хүн-аалзны дaйсан болох Доктор Октопусыг харж болно.

 

Кара Делевинь “Valerian and the City of a Thousand Planets” киноны нээлт дээр, 2017 онд

cara-delevingne / EuropaCorp

Жүжигчин Люк Бессоны кино дэлгэцээр гарахаас өмнө сансрын гоёмсог хувцастайгаа олны өмнө гарч амжсан юм. Тэрээр голландын загвар зохион бүтээгч Ирис ван Херпений даашинзаар энэ удаад гоёжээ.

 

Дэйзи Ридли “Star Wars: Episode VIII – The Last Jedi” киноны нээлт дээр, 2017 онд

daisy-ridley / daisy-ridley

“Star Wars” киноны шинэ од киноны нээлт дээр тэнгэрт гялалзах оддыг санагдуулам Monse-гийн гоёлтой иржээ. Нэг квадрат метрт хэтэрхий их олон одод байх нь шинжлэх ухаан – уран зөгнөлт сэдвийг хөндсөн нь хэнд ч ойлгомжтой.

 

Анжелина Жоли “Maleficent” киноны нээлтэд, 2014 онд

angelinajoliebrasil / Walt Disney Pictures

Малифисентийн муу санаатай шидтэний дүрийг бүтээсэн Анжелина Жоли киноны нээлтэд хүрэлцэн ирэхдээ гол дүрийг санагдуулам гоёлтой иржээ. Өнгө нь ч тэр, загвар нь ч тэр, үзүүртэй зүүлт нь ч тэр – эвэр л дутуу харагдана.

 

Лили Жеймс “Cinderella” киноны нээлт дээр, 2015 онд

lily-james

Үнсгэлжингийн дүрийг бүтээсэн жүжигчин киноныхоо нээлт дээр дүрээ санагдуулам саарал даашинзтай иржээ. Гэхдээ түүний гоёлын чухал бүрдүүлбэр нь Jimmy Choo-гийн туфль байсан юм – Үнсгэлжингийн болор шаахайтай тун чиг адилхан.

 

Эмбер Хёрд “Aquaman” киноны нээлт дээр, 2018 онд

amber-heard / amber-heard

Далайн гүнд өрнөх амьдралыг харуулсан киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Лондонд болсон нээлтийн үеэр жинхэнэ “далай тэнгис”-ийн дүр төрхтэй иржээ. Түүний даашинз нь яг л далайн давлагаа, усны ургамал, замаг шиг харагдана. Үүгээр ч зогссонгүй, жүжигчин бүсгүй улаан хивсээр Valentino-гийн усны малгайтай алхсан юм.

 

Бонус: Марго Роби Каннын кино наадамд “Once Upon a Time in Hollywood” киноны нээлтийн үеэр, 2019 онд

margotsource / Roger Viollet

Квентин Тарантиногийн кинонд Шерон Тейтийн дүрийг бүтээсэн Марго Роби киноны нээлтэд ирэхдээ Тейтийн Каннын кино наадамд ирж байсан шиг үсний засалттай иржээ. Тейт 1968 онд Каннын кино наадамд яг л ийм гоёлтой ирж байсан түүхтэй. Холливудын 1960-аад оны түүхийг эргэн дурсахын тулд Робби мөн Chanel-ийн хээтэй даашинзаар ч гоёжээ. Марго Робби түүхэн үеийг хүндэтгэхийг ихэд хичээжээ.

Уншигч таны хувьд хамгийн сонирхолтой, сэтгэл татам хувцаслалттай жүжигчин хэн нь байсан бэ?

7
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *