Жирэмсэн байснаа мэдэлгүй хүүхэд төрүүлсэн 9 эмэгтэйн гайхалтай түүх

0
j4fOW
1. Жирэмсэн гэдгээ мэдэлгүй хагас марафонд бэлтгэж байсан эмэгтэй
Trish Staine хагас марафоны эрчимтэй бэлтгэл хийж байхдаа нуруугаа маш ихээр өвдөж байна гэж бодож байжээ. Гэтэл нурууны өвчин нь жинхэнэ төрөлтийн өвчин болж хувирсан ба нэг хоногийн дараа эмэгтэй охинтой болсон байна. 33 настай Staine гэнэтийн төрөлтөөсөө өмнө жирэмсэн гэдгээ мэдэхгүй байжээ. Гурван хүүхдийн эх тэрээр жин нэмээгүйгээс гадна төрөхөөс өмнөх хугацаанд ургийн хөдөлгөөнийг ч мэдрээгүй байна. Мөн нөхөр нь жирэмсэн болохоос хамгаалах мэс ажилбарыг хийлгэсэн байжээ. 2013 оны 6-р сарын 22-нд Garry Bjorklund хагас марафонд бэлтгэн 2 цаг орчим гүйснийхээ дараа гэртээ нуруу нь ихэд өвдсөөр эргэж ирсэн байна. Тэрээр халуун ваннд орох нь өөрт нь тус болно гэж бодсон ч нэмэр болоогүй учир нөхөр рүүгээ өвдөлт нь тэсвэрлэхийн аргагүй болж байгаа тухай утсаар хэлжээ. Нөхөр нь түргэн дуудсанаар тэд түргэн тусламжийн хүлээн авах төвд ирсэн бөгөөд эмнэлгийн ажилтнууд ургийн зүрхний цохилт сонсогдож байгааг хэлэхэд Staine болон түүний нөхөр мэл гайхаж орхисон байна. Ингээд 5 минутын дараа төрөх тасагт 2.8 кг жинтэй, 48 см өндөртэй охин мэндэлсэн нь төрөх ёстой цагаасаа 5 долоо хоног орчмын өмнө төрсөн Mira буюу Miracle нэртэй охин байсан байна.
2. Гэдэсний ханиад туссан гэж бодсон эмэгтэй ариун цэврийн өрөөнд хүүхдээ төрүүлжээ.
Gaynor Rzepka-гийн толгойд ариун цэврийн өрөөнд төрөх хүртлээ жирэмсэн гэсэн бодол мөн л байгаагүй. 25 настай бүсгүй 2014 оны 2-р сарын 16-нд Уэльсийн Ллантвит Мажор хотод эцэг эхийнхээ гэрт өглөө эрт сэрэхдээ хүчтэй өвдөлтийг мэдэрч байв. Ариун цэврийн өрөөнд суултуур хэрэглэхээр орсон бүсгүй 2,9 кг жинтэй бяцхан Olly-James хүүгээ төрүүлсэн бөгөөд хүү гайхмаар эрүүл байжээ. Өөрийгөө жирэмсэн гэж огтхон ч бодоогүй Gaynor өмнөх хугацаанд бага зэрэг жин нэмсэн л гэж бодож байсан байна.
3. Жирэмсэн гэдгээ мэдэлгүй гэртээ нярайлсан эмэгтэй
Небраскагийн 911-ийн диспетчер яаралтай тусламжийн дуудлаганд хариулахдаа зээ Anthony Kuhns-ынхаа дууг таньсан байна. Гэтэл зээ нь сүйт бүсгүй нь гэртээ нярайлсан тул тусламж дуудахаар залгасан нь энэ байж. Диспетчерийн зүгээс Dakota жирэмсэн биш гэсэн хариуг өгчээ. Үнэн хэрэгтээ Anthony, Dakota нарын хэн нь ч жирэмсэн гэж бодоогүй байжээ. Dakota 2 жилийн өмнө авто осолд орсноос болоод нуруу нь өвддөг болсон байсан нь удаан хугацаагаар суух үед өвддөг байсан байна. Бүсгүй урьд нь жирэмсэн болсон байж магадгүй хэмээн тестээр шалгасан ч сөрөг хариу гарсан ба сарын дараа дахин тестээр шалгасан ч хариу нь мөн л сөрөг гарчээ. 2 сарын дараа их ядарч, гэдэс нь өвдсөн бүсгүйг сүйт залуу нь буйдан дээр хэвтэж амрахыг зөвлөсөн байна. Гэтэл бүсгүй амрах бус амаржсан байна. Anthony хүү Able James-ийгээ эх барьж авсан ба ердөө 29 долоо хоногтойдоо төрсөн хүүгийн хүчилтөрөгчийн түвшин бага байсан ч биеийн байдал нь хурдан сайжирчээ.
4. Жирэмсэн байснаа мэдээгүй католик сүмийн гэлэнмаа хүүхэд төрүүлжээ.
Сальвадорын гэлэнмаа Roxana Rodriguez 2014 оны 1-р сард Италид хүүгээ төрүүлжээ. Кампоморо дахь гэлэнмаа нарын байрандаа байхдаа гэдэс нь хүчтэй өвдсөн тэрээр ойролцоох эмнэлгийг зорьсноор Francis хүүгээ төрүүлсэн байна. 31 настай гэлэнмаа хүүгээ өнөөгийн пап ламын нэрээр нэрлэжээ. Эл Сальвадор руу пасспортоо шинэчлүүлэхээр явахдаа жирэмсэн болсон нь эргэлзээгүй түүний хүүг бусад гэлэнмаа нар Есүсийн бяцхан шавь хэмээцгээж байгаа бол гэлэнмаа нарын байрны ахлагч эгч Erminia “Тэр дур хүслээ барьж дийлээгүй байх.” гэж хэлсэн байна.
5. Жирэмсэн гэдгээ мэдээгүй 45 настай эмэгтэй цанын баазад хүүхдээ төрүүлжээ.
2014 оны 2-р сард Альпын нуруун дахь цанын баазад амарч байх үедээ хүүхдээ төрүүлэх хүртлээ жирэмсэн байсан гэдгээ төсөөлөө ч үгүй энэ Франц эмэгтэй 45 настай. Вал Торенсын цанын баазад гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан Karine бие нь таагүй байгааг мэдэрч угаалгын өрөөг зорьсон байна. Гэхдээ удалгүй энэ өвдөлт нь гэдэсний ханиад биш болохыг ухаарчээ. Гайхалтай нь эхний өвдөлтөөс 15 минутын дараа тэрээр охинтой болсон байна. 12 жилийн өмнө бага хүүхдээ төрүүлсэн тэрээр урьд нь 2 хүүхэдтэй байжээ.
6. Кикбоксын тэмцээний үеэр хүүхэд төрүүлсэн өсвөр насны охин жирэмсэн гэдгээ мэдээгүй байв.
2006 онд Pamela Vugts гэгч 17 настай охин кикбоксын тэмцээний үеэр бие нь тавгүйтсэн тул эмнэлэг рүү яаралтай хүргэгджээ. 7 сартай жирэмсэн гэдгээ мэдээгүй байсан охин тэмцээнд оролцохоор рингэн дээр гарсан ба гэдсэнд нь таарсан өшиглөлтийн дараа цус алдаж эхэлсэн байна. Охин 17 кг жин нэмчихээд байхад охины эцэг эх болон охин өөрөө ч үүнийг нэг их анзаарахгүй байсан байна. Харин зарим хүмүүсийн анзаарснаар охины гэдэс их томорч, хүйс нь төвийсөн байсан гэнэ.
7. МcDonalds-ын угаалгын өрөөнд нярайлсан өсвөр насны охин жирэмсэн гэдгээ бас л мэдээгүй байжээ.
2007 онд 16 настай Ванкуверын McDonalds-т шөнийн ээлжинд ажиллаж байсан Miller охин гэнэтхэн өвдөлт мэдэрч амралтын өрөө рүү гүйсэн байна. Охинтой хамт ажиллаж байсан Jaynae Herrera түүнийг зүгээр эсэхийг асуухаар иртэл бүх зүйл эсрэгээрээ эргэсэн байжээ. Miller маш их өвдөж, түүнээсээ болон чичирч байсан бөгөөд тэр яг суултуур дээр хүүхдээ төрүүлж байсан байна. Jaynae 911 рүү утасдаж, диспетчерийн зөвлөгөөгөөр хүүхдийг эх барьж авчээ. 2,7 кг жинтэй хүүг Austin хэмээн нэрлэсэн байна.
8. Найз залуугаа унтаж байх хойгуур гэртээ төрсөн бүсгүй
22 настай Nadia Watson бие нь өвдсөнөөс болон сэрээд угаалгын өрөө орсон байна. Найз залуу Lewis McSweeney нь хажуугийн өрөөнд унтаж байсан бөгөөд жирэмсэн байсан гэдгээ ч мэдээгүй байсан атлаа гэнэтхэн төрчихсөн 22 настай бүсгүй чангаар хашхирсан боловч найз залуу нь нам унтчихаад сэрж өгөөгүй байна. Азаар түүний хашхирахыг хөршүүд нь сонсож, цагдаа дуудсанаар бүсгүйг хүүхдээ төрүүлснээс хойш хэдхэн минутын дараа цагдаа болон түргэн тусламжийнхан ирж тусламж үзүүлжээ. Watson-ы хэлснээр түүний 22 настай найз залуу нь эхлээд сэрж шинэхэн төрсөн охиноо харчихаад эргээд унтахаар явсан байна. Тэгснээ гэнэтхэн дахин сэрж, юу болсныг ойлгох гэж үнэхээр шоконд орсон гэнэ.
9. Жирэмсэн гэдгээ мэдэлгүй урд талынхаа зүлгэн дээр төрсөн эмэгтэй
21 настай бүсгүй өөрийгөө гэдэсний ямар нэгэн өвчин туссан гэж бодоод эмнэлэг рүү явахаар шийджээ. Гэвч өвчин тэсвэрлэхийн аргагүй болсон учир явж чадалгүй Нью Жерси дэх гэрийнхээ өмнө талын зүлгэн дээр хүүгээ төрүүлсэн байна. Азаар цагдаагийн офицер Vinnie Damiano, Мichael Moore нар маш хурдан ирсэн байна. Цагаасаа 3 сарын өмнө төрсөн хүү амьсгалахгүй байсан бөгөөд цагдаа нар нярай хүүгийн цээжинд яаралтай тусламжийн массаж, хиймэл амьсгал хийснээр хүүг сэхээж чаджээ. Тун удалгүй түргэн тусламжийнхан ирж, хүүг эмнэлэгт хүргэсэн байна.
3
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *