1986 онд 1.5 сая гаруй агаарын бөмбөлөг хөөргөж байжээ

0

o17WU

1989 оны 9-р сарын 27-ны Бямба гариг нь энэхүү дэлхийн дээд амжилтыг тогтоосон түүхэн өдөр болж байжээ. 1.5 сая гаруй бөмбөлгийг нэгэн зэрэг агаарт хөөргөж дэлхийн дээд амжилтыг бүртгэх Гиннесийн номонд бичигдсэн байна. АНУ-ын Охайо мужийн Кливлэнд хотын төв талбайд энэ үйлд явдал өрнөжээ. Бөмбөлөгүүд хотын хаа сайгүй тархсан бөгөөд хүүхэд багачуудын тоглох гол тоглоомын нэг болсон гэнэ. Үйл явдлыг нүдээр үзсэн хүмүүс ямар гайхалтай болсныг гайхан биширч магтсан байдаг.

Гэтэл нөгөө талаар энэхүү гайхалтай үйл явдал муу нөлөө ч үзүүлжээ. Шуурганы улмаас хөөрсөн бөмбөлгүүд хот руу эргэн ирж, хотыг бүхэлд нь бүрхсэнээр аврах үйлчилгээнд явж байсан нисдэг тэргийг саатуулж, үүний улмаас хоёр хүн живж амиа алдсан байна. Мөн өөр нэгэн үйл явдалд оролцож байсан морь агаарын бөмбөлгүүдээс айснаасаа болж гэмтсэн бөгөөд морины эзэн шүүхэд хандаж, 100,000 долларын нөхөн төлбөр нэхжээ. Мөн хотын нисэх онгоцны буудал нислэгээ цуцалж, хотын иргэд сая сая агаарын бөмбөлгийн үлдэгдлийг цэвэрлэх их ажил хийсэн байна.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *