Таныг сөрөг энерги хүрээлсэн гэдгийг илтгэх 12 шинж тэмдэг: энэ бол ажил үйлс бүтэхгүй, өвчин ороох гол шалтгаан!

4

Сөрөг энергийг заримдаа төсөөлөхийн аргагүй газраас олж болно. Бид сөрөг энергийг хайх тусам, амьдралаасаа илүү олон сөрөг энергийг олдог.

Сөрөг энерги оюун ухаан болон бие организмд давхар нөлөөлнө. Хэрэв танд өмнөх 7 хоног таагүй өнгөрсөн юм шиг санагдаж байвал, магадгүй энэ нь таныг сөрөг энерги хүрээлсэнтэй холбоотой байж ч мэднэ. Сөрөг энергийг бүрэн зайлуулж байж ажил үйлс бүтэмжтэй байж, өвчин зовлон ороохоо болино.

Бид танд сөрөг энергиэр хүрээлэгдэх үед илрэх шинж тэмдгүүдийг хүргэж байна. Хэрэв та эерэг энергиэр хүрээлүүлж, бүх зүйлийг зөв зам руу нь оруулахыг хүсэж байвал сөрөг энерги хуримтлуулдаг зүйлсийг бүү хийгээрэй.

 

Таныг сөрөг энерги хүрээлсэн гэдгийг илтгэх 12 шинж тэмдэг

1. Танд бүх зүйл болж бүтэхгүй байгаа юм шиг санагдана

Их хэмжээний сөрөг энерги таныг хүрээлэх үед танд бүх зүйл болж бүтэхгүй байгаа юм шиг санагдана. Амьдралд тохиох таагүй зүйлс ар араасаа тохиолдсоор байх ба энэ үед та юу хийх ёстойгоо мэдэхгүй, хий хоосон бодолд автаж сууна. Ийм нөхцөлд асуудлын эсрэг сөрж зогсож, ямар нэгэн алхам хийх хэрэгтэй.

2. Та нуруундаа хүнд ачаа үүрсэн мэт мэдрэмж төрнө

Сөрөг энергиэр хүрээлэгдсэн нөхцөлд, хүнд ачаа таны сүр сүлдийг дарах болно. Нуруундаа хэтэрхий их ачаа үүрч байгаа юм шиг санагдахад, олон хүн амьдралаас залхаж, ядарч, сульдаж эхэлдэг. Хорвоо ертөнцийн бүх хүнд ачааг та нуруундаа үүрч явж байгаа юм шиг санагдвал, сөрөг энергийг өөрөөсөө зайлуулах нь чухал.

3. Та хэлэхээсээ өмнө бодохоо болино

Амандаа орж ирсэн үг бүрийг та юу ч бодолгүй хэлнэ. Үүнээс болж өрөөлийг болон өөрийгөө ч маш их зовооно, гомдооно, сэтгэлийг нь шархлуулна. Үр дүнд нь танд таагүй зүйлс тохиолдоно. Учир нь үг гэдэг хамгийн хүчтэй зэвсэг шүү дээ.

4. Та үргэлж асуудалтай нүүр тулгарна

Нөгөө л сөрөг энерги таныг хүрээлсэн бол та асуудлаас зугтаж чадахгүй. Үр дүнд нь таны сэтгэл шалтгаангүйгээр түгшиж эхэлнэ. Нэг мэдэхэд та асуудалтай нүүр тулгарсаар байгаад энэ амьдралын хэв маягт дасахыг ч үгүйсгэхгүй.

5. Хүмүүс таниас авах боловч, танд өгөхөөс цааргална

Сөрөг энергийн үр дагавар хүмүүс таниас авах боловч, танд юу ч өгөхгүй байхаар илэрнэ. Хүмүүс таныг ашиглахыг хүсэхээс биш, танд чин сэтгэлээсээ хандахгүй. Нэг мэдэхэд та өөрийгөө ямар олон хүний давуу тал болж хувирснаа ойлгоно.

6. Юм бүрийг ноцтойгоор хүлээж авна

Сөрөг энерги таны эргэн тойронд байгаа цагт та оюун ухаанаа удирдаж чадахгүй. Юм бүрийг ноцтойгоор хүлээж авч, стресс болон уур бухимдлаас ангижирч чадахгүйд хүрнэ.

7. Эрч хүчгүй болно

Сөрөг энерги таны бүх эрч хүчийг сорж авна. Сэрэх болгондоо та эрч хүчгүй, сулбагар сэрнэ. Иймээс сөрөг энергийг зайлуулж, эерэг энергиэр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй.

8. Өөртөө анхаарал тавихаа болино

Сөрөг энергийн хүчинд автсанаар та аяндаа өөртөө анхаарал тавихаа больж эхэлнэ. Та олигтой унтаж, амарч чадахгүй ба хий дэмий бодолд автаж, хэвтэх болно. Ерөнхийдөө та хүн өөрийгөө хайрлаж, өөртөө анхаарал тавих ямар чухал зүйл байдгийг мартана.

9. Таны толгойд дандаа сөрөг бодлууд орж ирнэ

Энэ нөхцөлд сөрөг бодлуудаас та салж чадахгүй. Таны толгойд сөрөг бодлууд хором бүрт эргэлдсээр байх ба энэ нь таны бие организм болон сэтгэхүйд хүчтэй нөлөө үзүүлнэ.

10. Сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүйд хүрнэ

Сөрөг энерги байгаа нөхцөлд та сэтгэл хөдлөлөө хянаж чадахаа болино. Сэтгэл хөдлөлөөр амьдралд тулгарах асуудлыг шийдвэрлэж, үр дүнд нь асар их алдана. Хэтэрхий эмзэг болж, юм болгонд гомдоллох хандлагатай болно.

11. Та үргэлж стресстэнэ

Сөрөг энерги байгаа газар стресс, уур бухимдал үргэлж байдаг. Хүн бүр танд буруугаа чихэж байгаа юм шиг санагдах ба үүнээс болж та сэтгэл санааны дарамтанд орно. Юу ч үүнийг өөрчилж чадахгүй мэт танд санагдана.

12. Та сайн унтаж амарч чадахгүй

Сөрөг энерги байгаа бол та мэдээж хэрэг сайн унтаж амарч чадахгүй. Сөрөг энерги таны нойрыг хулжааж, хий хоосон бодолд автахад хүргэнэ. Та маш их ядрах ба сайн унтаж амарч чадахгүй байгаагаас болж өвчин тусахыг ч үгүйсгэхгүй.

Бид хэзээ ч сөрөг энергийг амьдралдаа оруулж ирж болохгүй. Хэрэв та сөрөг энергиэс сэргийлж, амьдралдаа оруулж ирэхийг хүсэхгүй байгаа бол дараах бичлэгийг үзээрэй.

20
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
2
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Гарах арга хамт бичмээр юм биш үү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *