7 минутад эрүүл нуруутай болох 7 дасгал. Өвчин маш хурдан намжина

18

Идэвхгүй, хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг нь нуруу, нугасны төрөл бүрийн өвчлөлд хүргэдэг. Статистик тоо баримтаас харахад дэлхийн хүн амын бараг тал хувь нь нурууны өвчлөлөөр их бага хэмжээгээр өвдөж байна.

Бид компьютерын ард удаан хугацаагаар сууж биеийн тамираар хичээллэх нь улам л багасаад байгаа. Хүний бие махбодь удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суухад зориулагдаагүй юм. Цагийг суугаа өнгөрөөх нь амьдралын үргэлжлэх хугацааг богиносгож байгааг судалгаагаар баталсан. Тийм учраас аль болох их хөдөлж, дасгал сургуулилт хийх хэрэгтэй –  энэ бүгд нурууны булчинг чангална.

Бидний танилцуулж буй дасгалууд нь нурууны булчинг сунгахад гайхалтай сургуулилт болно. Дасгалуудыг гэртээ, тэр ч бүү хэл ажил дээрээ ч хийх боломжтой. Өдөрт 7-хон минутыг нурууныхаа эрүүл мэндийн төлөө зарцуулаарай. Та нурууны өвчин гэдгийг мартана.

 

Нурууны булчин сунгах дасгал

1. Нуруугаараа дээш харан хэвтээд баруун хөлөө дээш өргөнө, гараараа түшиж болно. Энэ байрлалд 20 секунд барина, дараа нь нөгөө хөлөөрөө дасгалыг гүйцэтгэнэ.

 

2. Нуруугаараа дээш харан хэвтээд зүүн хөлөө өвдгөөр нь нугална. Хөлөө аль болох баруун тийш буулгахыг хичээ, баруун гараараа дарж хөлийг аль болох шаланд хүргэхийг хичээ. Зүүн гар болон мөр шалнаас салах ёсгүй. Энэ байрлалд 30 секунд байна.

Биеэ суллаж амраад нөгөө хөлөөрөө дасгалыг хийнэ. Тал тус бүрээр 2-3 удаа хийнэ. Дасгалыг огцом хөдөлгөөнгүйгээр аажим хийнэ. Хэрвээ дасгал хийж байхад таагүй мэдрэмж төрвөл – хөлөө нугалах өнцгийг багасгаарай.

 

3. Дээш харан хэвтээд хөлөө өвдгөөр нь нугалж цээж рүүгээ татна, аль болох дээш болгохыг хичээгээрэй. Энэ байрлалд хагас минут орчим барина, дараа нь нөгөө хөлөөрөө дасгалыг гүйцэтгэнэ. Хөл тус бүрээр 5 удаа хийнэ.

 

4. Нуруугаараа хэвтээд хөлөө өвдгөөр нь нугална, нугалсан хөлийнхөө улыг нөгөө хөл дээрээ гаргаж тавина. Дээр байрласан хөлөө аль болох цээж рүүгээ татна. Ингээд хагас минут орчим барина. Дараа нь нөгөө хөлөөрөө дасгалыг хийгээрэй. Хөл тус бүрээр 3 удаа хийнэ.

 

5. Гараа нэг өвдөг дээрээ тавиад нөгөө хөлөө арагш болгоно, яг л зураг дээрх байрлал шиг бэлдээрэй. Нуруу эгц энэ байрлалд хагас минут орчим зогсоно. Нөгөө хөл дээрээ мөн дасгалыг гүйцэтгэнэ.

 

6. Хажуугаараа хэвтээд нэг хөлийнхөө өлмийнөөс татаж арагш нь сунгана. Хагас минут орчим татна, дараа нь нөгөө хөлөө татна. Энэ дасгал нь мөн гуяны булчинг сунгадаг.

 

7. Зогсоо байрлалаас бэлхүүс хавьцаа тулах зүйл олоод дараа нь урагшаа бөгтийнө. Энэ байрлалд хагас минут орчим зогсоорой. Багахан завсарлаад дахин зогсоно. Энэ дасгал нь нурууны булчинг бүрэн сунгаж өгдөг.

Одоо та нурууны өвчнөөс хэрхэн салахаа мэддэг боллоо. Эдгээр дасгалууд нь амархан бөгөөд үр дүнтэй. Нуруунд таагүй мэдрэмж төрөнгүүт л хийж болно. Эсвэл өглөө босоод халаалтын дасгал болгож хийх ч боломжтой.

Хөдөлгөөн болгоныг аажим хийнэ, ямар нэгэн огцом хөдөлгөөнгүйгээр булчингаа гүйцэд сунгахыг хичээгээрэй. Хамгийн гол нь тогтмол хичээллэх хэрэгтэй. Хүчтэй бас эрүүл нуруу нь таны амьдралын чанарыг эрс дээшлүүлэх болно.

523
ГоёГоё
95
ГайхмаарГайхмаар
74
Ха ХаХа Ха
74
ХөөрхөнХөөрхөн
73
БахархмаарБахархмаар
31
ХарамсалтайХарамсалтай
30
ТэнэглэлТэнэглэл
29
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Gombosuren Khaliunaa

    Gombosuren Khaliunaa

    2018/10/04 at 15:52

    Undarmaa Undraa

  2. Ganzorig Mygmardorj

  3. Altanbayar Otgon

    Altanbayar Otgon

    2018/10/04 at 17:31

    Saraa Sarantuya

  4. Otgonjargal Dorj

    Otgonjargal Dorj

    2018/10/04 at 18:02

    Bat Erdene Jigjidsuren vzeerei

  5. Chimgee Chimgee

  6. Oyuna Batsuren

    Oyuna Batsuren

    2018/10/04 at 22:54

    Urjinhand Dashzeveg

  7. Eegii PJ Mma

    Eegii PJ Mma

    2018/10/05 at 07:35

    Hiij vziida

  8. Chuka Saraa

    Chuka Saraa

    2018/10/05 at 21:02

    Puntsag Aldar

  9. Kh Gangaa

    Kh Gangaa

    2018/10/07 at 20:30

    Mgltuuragtan Mgltuuragtan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *