Хуучны барилгуудад яагаад гал тогоо, угаалгын өрөөний хооронд цонх байдаг байсан бэ?

0

Хуучин таван давхар байрны айлд зочилж үзсэн олон хүмүүс гал тогоо, угаалгын өрөөний хооронд байрлах жижиг цонхыг анзаарсан байх. Энэ жижигхэн цонхны тухай олон жил үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл яригдаж иржээ. Ийм цонхны тусламжтайгаар угаалгын өрөөнд хүн байгаа эсэхийг амархан мэдэх боломжтой гэж ихэнх хүмүүс боддог. Харин хэн нэгэн нь гал тогоонд хийн шугам дэлбэрэхэд энэ цонхоор гарах ёстой гэдэгт бүрэн итгэсэн байдаг юм.

Наргиан хийх дуртай нэгнийхээр бол усанд орж байгаа бусдыг харах гэж гаргасан цонх гэнэ.

dzeninfra.ru

Угаалгын өрөөнд гэнэт бие нь муудсан хөөрхий залууг ийм цонх аварч чадна гэдэг зүгээр л төсөөлөл төдий. “Собачье сердце” киног санаж байгаа биз дээ, Шариков-ыг яасан билээ дээ?

dzeninfra.ru

Нэгдүгээрт, энэ бүхэн худал, тийм тохиолдол боллоо гэж бодоход насанд хүрсэн хүн энэ цонхоор багтахгүй. Хоёрдугаарт, энэ угаалгын өрөөний цоож болон хаалгыг эвдэх нь хамаагүй амар.

Бас нэг адил төстэй цуурхал – энэ цонх давчуу жижигхэн угаалгын өрөөг том болгож харагдуулна гэнэ. Өөрөөр хэлбэл битүү савны өвчтэй (клаустрофоби) тэмцэхэд тустай гэж ярьцгаадаг.

Бодит үнэнтэй огт нийцэхгүй бас нэг хувилбар – энэ цонх цахилгаан хэмнэхэд хэрэгтэй гэнэ. Өдрийн гэрэлд эсвэл гал тогооны гэрэл асаалттай байхад угаалгын өрөөний гэрэл асаах шаардлагагүй гэж үздэг байжээ.

Энэ цонх нь зүгээр агаар солилцоонд хэрэгтэй гэж боддог нэгэн цөөнгүй боловч огт онгойдоггүй цонх нь яаж агаар сэлгэх вэ гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ.

Бодит байдал үнэндээ маш хялбар байдлаар тайлбарлагдах юм. 1930-аад оны үед орон сууцны байрны бүх өрөөнд нарны гэрэл тусах ёстой гэсэн норм баримталдаг байжээ. Энэхүү зохицуулалт нь тухайн үеийн гамшиг байсан мөөгөнцөр болон сүрьеэ өвчний эсрэг авч хэрэгжүүлж байсан хамгийн чухал арга хэмжээ. Энэхүү аюултай өвчнийг үүсгэдэг Коха савханцар нарны туяанд тун дургүй нэгэн. Харин нойтон, харанхуй, чийглэг орчинд дуртай.

dzeninfra.ru

Тиймээс энэ маш муухай савханцрын цаашид үржих нөхцлийг таслан зогсоох зорилгоор барилгачид, эмч нар гал тогоо болон угаалгын өрөөг тусгаарлах алдартай цонхыг гаргахаар шийджээ. Энэ л цонхны ачаар харанхуй угаалгын өрөөнд өдрийн гэрэл тусдаг болсон юм.

Анагаах ухаан сүрьеэг бүрэн ялж чадаагүй ч гэлээ гамшиг болох хэмжээнд байсан аюултай өвчинтэй үр дүнтэй тэмцэж чадсаны ачаар өдий зэрэгтэй байгаа юм. Даанч тусгайлан гаргасан цонх нь  өвчинтэй тэмцэхэд үр дүнгээ өгөөгүй бөгөөд үүнийгээ ч хүлээн зөвшөөрсөн. Тийм ч учраас 1970 оноос хойш олон давхар орон сууцнуудын барилгуудад алдартай цонхыг хийхээ больжээ.

Гэхдээ хуучин нийтийн байрнуудад уг цонхоор байсаар л байгаа юм. Хуучин цаг үеэс уламжлагдаж ирсэн хэнд ч хэрэггүй энэ цонхыг байрны эзэд өөр өөрсдийнхөөрөө янзалж л байна – жишээ нь, зургаар чимнэ, ахуйн элдэв эд хогшил хадгалах тавиур хийнэ.

dzeninfra.ru
37
БахархмаарБахархмаар
20
ГайхмаарГайхмаар
20
Ха ХаХа Ха
19
ГоёГоё
16
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *