Эртний Хятадын хаад ноёд, дээдсүүдийн амьдралдаа баримталдаг байсан хачирхалтай 8 уламжлал

0

Хятадын олон ангит кино үзэх оcолтой: хувцаслалт нь чамин гэж жигтэйхэн, тоглосон жүжигчид нь бүгд эльфийг санагдуулам хурц тод бөгөөд үзэгчдийг илбэдсэн мэт өөрийн ертөнцдөө татна. Олон үзэгчид тэр үед өөрийн биеэр очиж хааны ордноор алхахыг хүсдэг байх. Тиймээс тэр үеийн амьдралыг бид дэлгэцийн цаанаас нь тольдохоор шийдсэн юм.

Ордны болон өнөөгийн амьдралын ёс уламжлалын тухай танд хүргэхээр энэхүү нийтлэлээ бэлдлээ.

Хумсны “хамгаалалт”

© Ru yi zhuan / New Classics Media

Эртний хятадын соёлын үүднээс авч үзвэл эмэгтэй хүн хэдий хэр урт, нарийхан хуруутай байна төдий чинээ үзэсгэлэнтэйд тооцогддог байв. Чин гүрний үед урт хумс нь зиндааг илэрхийлж байсан ба урт хумстай хүн ямар нэгэн ажил хийхийн тулд хуруу, хумсаа хөдөлгөх шаардлагагүй байсан юм. Өөрөөр хэлбэл хумсны хуруу нь 15 сантиметр эсвэл үүнээс дээш урттай байсан гэдэг.

Ийм гоо сайхныг тусгай хэрэгсэл хамгаалж өгнө: хятад хучжи ( 护指) гэдэг үгнээс орчуулбал – “хурууны хамгаалалт” гэсэн утгатай. Хучжинийг үнэт металлаар хийж эрдэнэсийн чулуугаар чимдэг байжээ. Орчин үеийн Азийн орнуудад хумснаас гарсан бөгж санал болгодог нь үүнтэй холбоотой байж болох юм.

© Aimee’s handmade channel / YouTube, © jerrial Official Store / AliExpress

 

Хаан ба түүний 40 мянган татвар эмс

© Man cheng jin dai huang jin jia / Beijing New Picture Film Co

Татвар эмсийн дунд хүртэл зиндаархал байсан гэдэг. Зиндаархал, хүнд суртал зөвхөн сайд ноёдын дунд байсангүй, мөн татварын эмсийн дунд байсан нь судар бичгүүдэд үлдсэн байдаг: хэн нь гол вэ гэдгийг үүгээр л тодорхойлно. Ингээд Жоу эзэнт гүрний үед Хаанд:

  • 1 хатан  («хуан хо»)
  • 2 гэргий («фэй»)
  • 3 эхнэр («фу рэн»)
  • 9 эзэн хааны татвар эмс («пинь»)
  • 27 бага татвар эмс («ши фу»)
  • 81 татвар охин («юй чи»)

Нийтдээ 121 эмэгтэй. Гэхдээ энэ нь хятад үзүүлэлтээр маш даруухан тоо гарч байгаа юм.

© Ru yi zhuan / New Classics Media

Үзэсгэлэнтэй бүсгүйчүүдээр хүрээлүүлсэн ч гэсэн үнэнч хайрын түүх хаад ноёдын дунд байсан нь судар бичигт үлджээ. Эзэн хаан Сюань-зун болон түүний татвар эм Ян-гуйфэй хоёр орчин цагийн хятад хэлэнд хэрэглэгдсээр байгаа хэлц үгийг бий болгожээ: “салгахын аргагүй сүлжилдсэн модны мөчрүүд”(утгачилсан орчуулга болно) – эхнэр, нөхрийн үнэнч хайрыг илтгэдэг үг юм.

 

Үзлэгийн үеэр солих

© Princess Silver / Yoke Media

Мин эзэнт гүрний үед ноёдын ч бай, жирийн ардын ч бай хамаагүй нөхөргүй эмэгтэйчүүдийг татвар эмсээр сонгон авах үзлэгт оруулдаг байжээ. Зөвхөн нөхөрт гарсан эсвэл бие эрxтний ямар нэг согогтой эмэгтэйчүүд л энэ үзлэгт хамрагдахгүй хоцорно. Баян гэр бүлийн эцэг, эх охиддоо татвар эмсийн амьдралыг хүсэхгүй тул оронд нь зарц охидыг явуулдаг байв.

 

Тайган эрчүүдийн гэрлэлт

© Man cheng jin dai huang jin jia / Beijing New Picture Film Co

Тайган хүн өөрийн хүүхэдтэй болж чадахгүй ч гэлээ эрчүүд нь нийгмийн харилцаанд хүйсийн ёс суртахуунаа хадгалан явж байжээ. Тэд амьдрал дээр яг л “бусадтай” адилхан харагдахыг хичээнэ: Мин эзэн гүрний зарим нэг тайган эрчүүд эхнэртэй болж, хүүхэд үрчлэн авч бүтэн гэр бүлийг зохион байгуулж байсан түүхтэй.

Тэд татвар эмс эсвэл ноёдын охидыг эхнэрээ болгон авдаг байв. Ноёдын хувьд охиноо нөлөөтэй тайган эрд өгөх нь ашигтай байсан нь мэдээж. Эдний дунд үнэнч хайрын түүхүүд ч мөн олон бий: бэлэвсэн хоцорсон тайган эр дахин эхнэр авалгүй хайртай ханьдаа үнэнч хоцорсон байдаг.

 

Ахуйн нэр

© Chén Qíng Lìng / Tencent Penguin Pictures

Хятадын олон ангит кино үзэж байхад үзэгчид заримдаа төөрөгдөлд ордог. Яагаад гэвэл нэг хүн хоёр, гурван ч нэртэй болоод явчихдаг. Үүнийг дараах байдлаар тайлбарлана: хүүхэд төрөхөд өөрийн гэсэн нэртэй болно, сургуульд явахаараа – хүүхдийн нэртэй, насанд хүрэхээрээ – насанд хүрсэн нэр (нөгөө “ахуйн нэр” гээч нь). Өөрийн гэсэн нэрээр нь зөвхөн гэр бүлийн гишүүд болон эзэн хаан л дуудна, харийн, гаднын хүн өөрийн гэсэн нэрээр харьцах явдал байж болохгүй. Өөрөөр хэлбэл эзэн хааны албатууд эзэн хааны нэрийг хэлэх xориотой байжээ.

“Олон” нэртэй байх тод жишээг дурдья. “The Untamed” олон ангит киноны нэг баатрыг Лань Чань (Лань — овог нь) гэдэг, түүний ахуйн нэр Лань Ванцзи. Түүнийг хүндэтгэн “Хоёрдугаар залуу эзэн Лань” гэж дууддаг – яагаад гэвэл тэр энэ айлын хоёр дахь хүүхэд. Мөн ёс хэргэмээр нь ч дууддаг: Ханьгуань-цзюнь.

Хятадууд л хийрхэж элдэв янзын нэр бодож олсон гэж бодож байна уу? Тэгвэл азиас европод очиж байгаа хүмүүст бас л ойлгомжгүй зүйл их бий. Оросоор жишээ авъя л даа: нэг бүсгүйтэй танилцахад өөрийгөө Ира гэж танилцуулна. Банкинд үйлчлүүлэхээр очиход түүнийг Ирина Петровна гэж дуудна. Цуг ажилладаг хүмүүс нь цугтаа цай уух бол Петровна гэж хандана, харин сэтгэл дундуур байгаа дарга нь түүнийг эцгийнх нь овгоор дуудаж загнана. Гэртээ аав нь Иришка гэх бол найз бүсгүйчүүд нь Ирочка гэдэг.

 

Эрчүүд нь үнэхээр урт үстэй

© The King / Netflix, © Chén Qíng Lìng / Tencent Penguin Pictures

14 дүгээр зууны үед эрчүүд нь ямар үсний засалттай байсан бэ гэдгийг та The King” киноноос харж болно. Роберт Паттинсоны бүтээсэн дүр өөрийн түүхэн дүртэй тун төстэй – алтан шаргал үстэй Людовикийн хөрөг зургаас хуулбарласан дүр төрх.

Эртний Хятадад дээдсийн зиндааны хаад ноёд үнэхээр урт гэзэг тавьдаг байжээ. Гэзэг гэдгийг эцэг эхээс хүүхдэд өвлүүлсэн биеийн нэг хэсэг гэж үзэх тул үсээ тайрвал өвөг дээдсээ хүндлээгүйд тооцно. Тийм учраас хятадын эртний түүхийг харуулсан драмд гарах эрчүүд нь урт хиймэл үсээрээ гайхагддаг юм, жишээ нь, яг Ван Ибо шиг.

© Lang ya bang / SMG, © Bu bu jing xin / Hunan TV

Хань эзэн гүрний үед жирийн ард иргэд урт үсээ өдөр тутамдаа толгой дээрээ овоолж боодог байжээ. Дараа нь “манжийн гэзэг” гэгч гарч ирсэн бөгөөд төрийн тэргүүн хүртэл ийм гэзэг тавих болсон юм. Эр хүн болгон ийм засалттай явах ёстой. Үүнээс болоод хятад эрчүүд үсээ сүлждэг байсан гэсэн ойлголт дэлхийд түгжээ. Үнэндээ бүх зүйл тухайн эрин үеэс л шалтгаалж байсан хэрэг шүү дээ.

 

Эрэгтэй болон эмэгтэй ёслолт

© Jin xiu Wei Yang / Huace Croton TV, © Jin xiu Wei Yang / Huace Croton TV, © Shuang shi chong fei / Tencent

Хятад олон зуун мянган жилийн түүх соёлтой улс, үүний зэрэгцээ олон ёс заншил бий. Эрт дээр үеэсээ мэндчилэх олон төрлийн ёстой ба эдгээрийн дундаас атгасан гараа алгаараа нуух хөдлөл түгээмэл мэндчилгээнд тооцогдоно. Түүхэн олон ангит кинонуудад дээрх зураг дээр үзүүлснээр ёсолцгоодог. Гэхдээ өнөөдрийн хятадууд хүнтэй уулзахдаа бидний л адил гар барьдаг ч уламжлал ёсоор ёслох нь ч бий. Анхаарах зүйл: эрчүүдийн зүүн гар нь дээрээ, харин эмэгтэйчүүдийнх – эсрэгээрээ.

 

Нас тоолох өөрийн арга

© Chén Qíng Lìng / Tencent Penguin Pictures

Нас тоолох арга нь европчуудад үнэхээр сонирхолтой санагддаг, хятадууд бидний адил эхээс мэндэлсэн цагаас биш харин эхийн хэвлийд бүрэлдэн тогтсон мөчөөс эхлэн насыг тооцдог. Эхээс мэндлээд л амьдралын 1 нас “эхэлдэг”. Мөн Хятадад та ийм асуулт сонсож болох юм: “Таны бүтэн нас хэд вэ?”. Бас л бидний адил, төрсөн өдрөөс тооцохгүй, жилээр нь тооцно. Европчуудын хувьд төдийгүй манай орчин үеийн залуучууд энэ тооллоор 1-2 нас нэмэгдэхээр их л дургүй байцгаадаг юм даа.

Ямар баримт танд сонирхолтой санагдав? Та Хятадын соёлд яаж ханддаг вэ?

28
ГайхмаарГайхмаар
15
ХөөрхөнХөөрхөн
10
ТэнэглэлТэнэглэл
9
БахархмаарБахархмаар
6
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *