Дэлхийн улс орнуудын төрийн далбаан дээрх хачирхалтай билэгдлүүд

3

Төрийн далбаа гэдэг бол тухайн улс орны билэгдэл, хамгийн чухал зүйлсийн нэг байдаг. Үндсэндээ төрийн далбаан дээрх билэгдэл нь тухайн улс орны түүх, соёлтой холбогддог. Олонх төрийн далбаанууд янз бүрийн геометрийн дүрснүүд, өнгө, нийтлэг билэгдлүүдтэй байдаг ч маш хачирхалтай өвөрмөц зүйлсийг дүрсэлсэн төрийн далбаанууд ч байдаг. Нэгнийхээ толгойг илдээр цавчиж байгаа хүн, нүцгэн хүн, хүчирхийллийг илэрхийлсэн мэт санагдах илд, буу гэх мэтийн этгээд билэгдлүүдийг агуулсан 25 улс орны төрийн далбааны тухай мэдээллийг хүргэе.

25. Мозамбек

Энэ улсын төрийн далбаан дээрх AK-47 буу нь улс орны батлан хамгаалал, аюулгүй байдлыг илэрхийлдэг бол дэлгээтэй ном нь боловсрол тэргүүний зүйл болохыг, зээтүү нь газар тариаланг илэрхийлдэг.

Дэлхийн улс орнуудын төрийн далбаан дээрх хачирхалтай билэгдлүүд 1

24. Бутан

Азийн олон улс орны хувьд чухал билэгдэл болдог луу нь энэ орны төрийн далбаан дээр байдаг. Энэ луу нь гартаа norbu хэмээх эрдэнийн чулуу барьсан Druk нэртэй Бутаны домгийн лууны билэгдэл юм. Шар өнгө нь улс орны энх тайван байдлыг, улаан өнгө нь буддын шашны билэгдэл болдог байна.

Дэлхийн улс орнуудын төрийн далбаан дээрх хачирхалтай билэгдлүүд 2

23. Свазиленд

Энэ улсын далбаан дээрх хар цагаан бамбай нь өөр өөр арьст хүмүүс хамтдаа амьдрахын билэгдэл юм. Урт сүүлт бэлэвсэн шувууны гурван ширхэг хөх өд нь зөвхөн тус улсын хааны эдэлж хэрэглэдэг үнэт зүйлийн билэгдэл болдог байна.

Дэлхийн улс орнуудын төрийн далбаан дээрх хачирхалтай билэгдлүүд 3

22. Киргизстан

Наран дээрх чагталсан гурван зураас нь киргиз үндэстний уламжлалт сууц болох гэрийн тооныг билэгджээ. Нарны 40 цацрагийн тооны тухайд киргизийн домогт өгүүлснээр киргизийн 40 омог аймаг нэгдэн Монголчуудын эсрэг тэмцэж байсны билэгдэл гэнэ.

Дэлхийн улс орнуудын төрийн далбаан дээрх хачирхалтай билэгдлүүд 4

21. Белиз

Улаан зандан модны 50 навчин тойргийн дундах мод бэлтгэлийн багаж барьсан хоёр түлээчин эр нь тус улсын аж үйлдвэрийн гол сектор болсон мод бэлтгэлийг билэгджээ.

Дэлхийн улс орнуудын төрийн далбаан дээрх хачирхалтай билэгдлүүд 5

20. Ливи

1977-2011 оны хооронд ашиглаж байсан тус орны төрийн далбаа нь ердөө ганцхан өнгөтэй дэлхийн цорын ганц төрийн далбаа байжээ. Ямар ч зураг, билэгдэл, бусад зүйлсгүй цулгуй ногоон өнгийн энэ далбааг Ливийн удирдагч Muammar Gaddafi сонгосон байна. Улс төрийн үзэл болон Исламын шашныг билэгдсэн энэ далбааг 2011 онд Gaddafi-г алагдсаны дараа төрийн далбааны урьдны хувилбарыг эргүүлэн ашиглах болсон байна.

Дэлхийн улс орнуудын төрийн далбаан дээрх хачирхалтай билэгдлүүд 6

19. Непаль

Нар болон хавирган сарыг дүрсэлсэн хоёр тусдаа хэсгээс бүрдсэн энэ далбааны билэгдлүүд 1962 оноос өмнө бүр ч этгээд байсан нь нар болон саран дээр хүний нүүр дүрслэгдсэн байдаг байсан явдал юм.

Дэлхийн улс орнуудын төрийн далбаан дээрх хачирхалтай билэгдлүүд 7

18. Кени

Төрийн далбааны төв хэсэг дэх улаан өнгө нь тусгаар тогтнолын үеэр урсгасан цус болон улс орны аюулгүй байдлыг илэрхийлдэг. Дээд талын хар өнгө нь Кенийн ард түмнийг, ногоон өнгө нь тус орны газар нутгийг илэрхийлдэг.

Дэлхийн улс орнуудын төрийн далбаан дээрх хачирхалтай билэгдлүүд 8

17. Isle of Man

Их Британи, Ирландын арлуудын хооронд орших энэ өөртөө засах орны төрийн далбаа нь улаан дэвсгэр дээр хоорондоо холбогдсон алтан давируул бүхий хуягласан гурван хөлтэй. Энэ хачирхалтай билэгдэл нь хэдэн мянган жилийн өмнөх Mycenaeans, Lycians-ын эртний хүмүүсийн хэрэглэж байсан дүрс билэгдэл юм. Энэ улс 1932 оноос хойш энэ билэгдлийг хэрэглэж байгаа ч юуны учир хэрэглэх болсон шалтгаан нь тодорхойгүй аж.

Дэлхийн улс орнуудын төрийн далбаан дээрх хачирхалтай билэгдлүүд 9

16. Кипр

1960 оны 8-р сараас хойш Кипр улсын хэрэглэж байгаа төрийн далбаа нь цагаан дэвсгэрийн төвд хоёр ширхэг чидун жимнсий модны мөчир, түүний дээр тус арлын газрын зургийг дүрсэлсэн байдаг. Оливийн мөчир болон цагаан өнгө нь энх тайвныг билэгддэг бол улбар шар өнгийн газрын зураг нь зэсийн хүдрийн баялаг ордыг илэрхийлдэг байна.

Дэлхийн улс орнуудын төрийн далбаан дээрх хачирхалтай билэгдлүүд 10

15. Уганда

Угандагийн төрийн далбааны төвд Африкын халуун орны тогоруу дүрслэгдсэн байдаг. Хар өнгө Африк хүнийг, шар өнгө Африкын нарыг, улаан өнгө Африк ахан дүүсийг илэрхийлдэг. Хөлөө өргөсөн тогоруу улс орны урагш давших хөгжлийн илэрхийлэл болдог.

Дэлхийн улс орнуудын төрийн далбаан дээрх хачирхалтай билэгдлүүд 11

14. Гренад

1974 оноос хойш хэрэглэгдэж байгаа эн далбааны хүрээлсэн улаан өнгөн дээрх 6 од нь тус орны 6 мужийг, төв хэсэг дэх улаан тойрог дотор байрласан тод од нь Гренадын нийслэл Сэнт Жоржийг тус тус билэгддэг. Зүүн хэсэгт орших хачирхалтай жижиг дүрс нь тус орны гол билэгдлүүдийн нэг задийн дүрс юм. Улаан өнгө нь эр зориг, эрч хүчийг, шар өнгө эрдэм мэдлэг, халуун дулаан байдлыг, ногоон өнгө хөдөө аж ахуй, газар тариаланг тус тус билэгддэг.

Дэлхийн улс орнуудын төрийн далбаан дээрх хачирхалтай билэгдлүүд 12

13. Монгол

Монгол улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын билэгдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрладаг.

Дэлхийн улс орнуудын төрийн далбаан дээрх хачирхалтай билэгдлүүд 25

12. Саудын Араб

Дэлхийн газрын тосны гол үйлдвэрлэгч энэ орны төрийн далбааны суурь ногоон өнгө Исламын шашныг, харин илд нь тус орны цэргийн хүчийг билэгддэг. Илдний дээрх Араб бичиг нь Shahada гэсэн үг бөгөөд энэ нь Исламын итгэл бишрэлийн тунхаглал юм.

Дэлхийн улс орнуудын төрийн далбаан дээрх хачирхалтай билэгдлүүд 13

11. Эквадор

Гурван өнгөнөөс бүрдэх энэ төрийн далбааны төвд Эквадорын хамгийн өндөр уул болох Чимборазо уул, гол, завь, нар, жад, лавр болон дал модны навч зэрэг тус улстай холбоотой зүйлс дүрслэгдсэн байдаг. Энэ бүхний дээд талд Эквадор улсын хүч чадлыг билэгдсэн тас шувуу байна.

Дэлхийн улс орнуудын төрийн далбаан дээрх хачирхалтай билэгдлүүд 14

10. Ангол

Энэ төрийн далбааны төв дэх араа нь аж үйлдвэрийн, түүнийг хөндлөн огтлуулан байрлуулсан илд нь тариачин ардын илэрхийлэл юм. Ангол улсыг марксист засгийн газар удирдаж байх үед энэ төрийн далбаан дээр тойрог дүрс байсан.

Дэлхийн улс орнуудын төрийн далбаан дээрх хачирхалтай билэгдлүүд 15

9. Гибралтар

Гурван цамхагтай улаан өнгийн ордон болон алтан түлхүүр бүхий төрийн далбааны ордон нь дундад зууны үеийн хүчирхэг улс болох Кастилийн эзэнт гүрнийг, алтан түлхүүр нь Гибралтар улс бол газар дундын тэнгис рүү нэвтрэх хаалга гэсэн утгыг илэрхийлдэг.

Дэлхийн улс орнуудын төрийн далбаан дээрх хачирхалтай билэгдлүүд 16

8. Папуа Шинэ Гвиней

Диагоналдсан байдлаар таллан хуваагдсан энэ далбааны доод хэсэгт байрлах 5 од энэ улс дэлхийн бөмбөрцгийн өмнөд тал бөмбөрцөгт байрладаг гэдгийг илэрхийлдэг. Баруун талд байх диваажингийн шувуу нь Папуа Шинэ Гвинейн домгийн шувуу юм. Энэхүү төрийн далбааны загварыг 15 настай сургуулийн сурагч охин бүтээсэн бөгөөд үүгээрээ 1971 онд зохиогдсон үндэсний хэмжээний тэмцээнд түрүүлж байжээ.

Дэлхийн улс орнуудын төрийн далбаан дээрх хачирхалтай билэгдлүүд 17

7. Туркменистан

Исламын билэгдэл хавирган сар, тус улсын 5 мужийг илэрхийлсэн 5 од, улаан зурвасан дээрх гайхалтай нарийн төвөгтэй хивсний 5 хээ нь Туркменистаны 5 уугуул гол омог аймгийн илэрхийлэл болдог.

Дэлхийн улс орнуудын төрийн далбаан дээрх хачирхалтай билэгдлүүд 18

6. Шриланк

Гартаа kastane хэмээх илд барьсан том алтан арслан нь Шриланк хүмүүсийн эр зоригийг, илд нь тус орны өөрийгөө хамгаалах чадварыг илэрхийлдэг. Арслангийн суурь өнгөний 4 булан дахь жижиг зүйлс нь ариун инжирийн навчнууд бөгөөд буддизмын уламжлал болох зөөлөн сэтгэл, сайхан сэтгэл, аз жаргал, амар тайван байдлын илэрхийлэл аж. Зүүн талд байх хоёр зурвас нь Шриланкын уугуул бүлэг Tamils ба Moors-ын илэрхийлэл юм.

Дэлхийн улс орнуудын төрийн далбаан дээрх хачирхалтай билэгдлүүд 19

5. Уэльс

Уэльсын луу гэдгээрээ алдартай энэхүү улаан луу нь 7-р зууны үед Уэльсыг удирдаж байсан домогт Cadwaladr хаантай холбоотой.

Дэлхийн улс орнуудын төрийн далбаан дээрх хачирхалтай билэгдлүүд 20

4. Виржин Айлэндс

АНУ-ын арлын хэсэг болох Виржин Айлэндсын төрийн далбаан дээрх бүргэдийн зүүн сарвуунд байгаа гурван ширхэг сум нь тус олтригийн гурван гол арлыг илэрхийлдэг. Хоёр далавчны доорх тоо нь тус улсын үүслийн үеийг илэрхийлдэг.

Дэлхийн улс орнуудын төрийн далбаан дээрх хачирхалтай билэгдлүүд 21

3. Барбадос

Энэ улсын төрийн далбаан дээрх trident нь ардчиллын гурван зарчмын илэрхийлэл юм.

Дэлхийн улс орнуудын төрийн далбаан дээрх хачирхалтай билэгдлүүд 22

2. Камбож

Энэхүү далбаан дээрх барилга нь Камбожийн домогт барилга Angkor Wat-ын дүрс бөгөөд энэ нь дэлхийн хамгийн том шашны дурсгал юм.

Дэлхийн улс орнуудын төрийн далбаан дээрх хачирхалтай билэгдлүүд 23

1. Бениний эзэнт гүрэн

Бениний орчин үеийн төрийн далбаа нь гурван өнгөнөөс бүрддэг бөгөөд өөр ямар нэгэн дүрс агуулдаггүй. Харин хуучин далбаан дээр нь нэгнийхээ толгойг гартаа барьсан илдээрээ цавчиж байгаа хоёр хүн дүрслэгдсэн байдаг. Үүсэл гарал, билэгдэл нь одоо ч тодорхойгүй боловч тус улсын уугуул болох Itsekri хүмүүсийг дүрсэлсэн гэж үздэг.

Дэлхийн улс орнуудын төрийн далбаан дээрх хачирхалтай билэгдлүүд 24

16
ГайхмаарГайхмаар
14
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
9
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. bilii

    2015/02/27 at 17:23

    hooh so yumaa

  2. Зочин

    2015/02/27 at 18:29

    Сэтгэгдэл *Soyomboo tailbarlah heregtei hamag gol utga ni soyombon deer bdag
    manah shig gun gunzgi utgatai daba busad orond bdaggui bhj

  3. Зочин

    2015/03/07 at 14:40

    Balba ulsiig dandaa yahaaraa Nepal gej bichitsgeed har malnuud ve

  4. toogii

    2015/04/25 at 18:47

    balbataigaa arili tojigo mini

  5. Зочин

    2015/11/06 at 02:49

    Сэтгэгдэл *сайн байнуу дани, бенин, жибути зэрэг улсуудын төрийн далбаан тухай оруулаад өгөөч баяарлалаа

  6. Zoshshin

    2016/04/28 at 10:48

    zurgan garahgvi bn

  7. Zoshshin

    2016/04/28 at 10:48

    zurgan garahgvi bn

  8. Zoshshin

    2016/04/28 at 10:48

    zurgan garahgvi bn

  9. Zoshshin

    2016/04/28 at 11:00

    zurgan garahgvi bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *