2015 онд ажлын сургалтаараа тэргүүлэгч шилдэг 10 компани

0

Цагаан захтнууд болон мэргэжлийн карьер хөөгчдөд зориулсан ажлын сургалтаараа 2015 онд тэргүүлж байгаа 10 компаний тухай мэдээллийг уншигч та бүхэнтэй хуваалцаж байна. Эдгээр 10 шилдэг компаний бараг тал нь Google, Yahoo зэрэг технологийн салбарын компаниуд байгаа юм. Энэхүү жагсаалт нь оюутнууд болон дөнгөж сургуулиа төгсөөд байгаа шинэ залуу боловсон хүчнүүдийн хувьд аль компанид ажилд орох өргөдөл өгөхөө шийдэхэд нь тустай жагсаалт болжээ.

1. Facebook

Хэдий цаг завыг гамгүй үрдэг ч энэ сошиал медиа сайт 5-аас 4,6 оноо авснаар тэргүүн зэргийн ажлын сургалт үзүүлдэг компани болжээ. Facebook-ын нэгэн залуу мэргэжилтэн “Та тэрбум гаруй хүнд нөлөөлдөг маш сонирхолтой төсөл дээр ажиллах болно.” хэмээжээ.2015 онд ажлын сургалтаараа хамгийн өндөрт жагссан 10 компани 2

2. Chevron

Америкийн энергийн корпораци 4,6 оноогоор Google-ыг ардаа орхисон. Тус компаний залуу мэргэжилтэн өгүүлэхдээ “Ажил амьдралын тэнцвэр маш сайн. Би хамтран ажиллагсдынхаа мэргэжлийн ур чадвар болон хувийн зан чанарт үргэлж баяртай байдаг.” гэжээ.2015 онд ажлын сургалтаараа хамгийн өндөрт жагссан 10 компани 3

3. Google

Технологийн салбарын аварга Google энэ жагсаалтын 3-т оржээ. Google-ын программын инженер залуу мэргэжилтэн “Хэдий би залуу мэргэжилтэн боловч сая сая хүмүүс миний төслийг хэрэглэж байгаа нь надад үнэхээр том зүйл хийсэн мэт мэдрэмжийг төрүүлдэг.” гэсэн байна. Өөр нэгэн залуу мэргэжилтний хэлснээр тус компани хувийн хөгжилд чиглэсэн сургалт явуулдаг гэнэ.2015 онд ажлын сургалтаараа хамгийн өндөрт жагссан 10 компани 1

4. Quicken Loans

Моргейжийн зээлийн хамгийн том үйлчилгээ үзүүлэгч компани 4,5 оноо авчээ. Компаний залуу мэргэжилтний сайшаан өгүүлснээр үргэлж түрүүлж сэтгэж, байнга шилдэг оролцогч байдаг тус компаний бас нэгэн давуу тал нь бараг үнэгүй байдаг хоол юм байна.2015 онд ажлын сургалтаараа хамгийн өндөрт жагссан 10 компани 4

5. Ebay

Онлайн худалдааны энэ компани 4,5 оноогоор 5-р байранд жагсчээ. Компаний олон нийтийн харилцааны залуу мэргэжилтэн “Би багийн нэг хэсэг гэдгээ үргэлж мэдэрдэг болохоор талархлын сэтгэл үргэлж төрдөг.” хэмээсэн байна.2015 онд ажлын сургалтаараа хамгийн өндөрт жагссан 10 компани 5

6. Yahoo

Жагсаалтын 6-д бичигдсэн энэ компаний техникийн салбарын мэргэжилтэн “Yahoo бол үнэхээр гайхалтай ажиллах орчныг бүрдүүлсэн компани. Хүмүүс нь эрч хүчтэй, өөрийгөө ажилдаа бүрэн дайчилсан байдаг.” гэсэн байна.2015 онд ажлын сургалтаараа хамгийн өндөрт жагссан 10 компани 6

7. Epic Systems

1979 онд байгуулагдсан эрүүл мэндийн программ хангамжийн компаний программын залуу мэргэжилтэн компани түүнтэй үнэхээр сайн гэрээ хийсний дээр олон уян хатан нөхцлүүдийг санал болгосон хэмээжээ.2015 онд ажлын сургалтаараа хамгийн өндөрт жагссан 10 компани 7

8. Schlumberger

Дэлхийн 85 гаруй улс оронд ажиллтантай энэ компаний мэргэжилтэн хэлэхдээ “хэдий залуу мэргэжилтэн хэдий ч би жинхэнэ төслүүд, сорилтуудад оролцсон.” хэмээсэн байна.2015 онд ажлын сургалтаараа хамгийн өндөрт жагссан 10 компани 8

9. NBCUniversal

Today, The Voice зэрэг шоунуудыг бэлтгэдэг энтертайнмент компаний мэргэжилтэн “Ажиллаж байгаа салбар болон таны мэргэжлийн чадварт тохируулан мэргэжлийн хөгжлийн сургалтуудыг зохион байгуулдаг.” гэжээ.2015 онд ажлын сургалтаараа хамгийн өндөрт жагссан 10 компани 9

10. Boston Consulting Group

Менежментийн зөвлөгөөний энэ компаний залуу мэргэжилтэн “Хүмүүс нь үнэхээр найрсаг, карьерын хөгжлийг юун түрүүнд тавьдаг.” гэж хэлсэн байна.2015 онд ажлын сургалтаараа хамгийн өндөрт жагссан 10 компани 10

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *