Гар, хөлөнд орсон өргөсийг өвтгөхгүйгээр маш амархан авах 9 арга. Зүү хэрэглээд ч гардаггүй хэцүү өргөснүүдийг дор нь авч чадна

4

Өргөс авахдаа зүү хэрэглэхээс айдаг бол…

Өргөс орохдоо маш амархан. Энэ нь зөвхөн модны үртэс биш, өөр ургамлын үзүүртэй хэсэг, төмрийн ялтас ч байж болно. Үүнтэй зэрэгцэн арьсан дотор олон янзын бактери цуг ордог байна.

Хэрвээ өргөсийг цаг тухайд нь авахгүй бол цаашид идээлж буглах аюултай.

Өргөс авахын өмнө томруулдаг шилээр сайтар анхааралтай хар. Хэмжээ болон хэлбэр, арьсанд орсон өнцөг, байдал зэрэгт анхаарлаа хандуул. Өргөсийг шахаж гаргах гэж оролдож болохгүй. Учир нь ингэж шахах үед бүр лав орох юм уу арьсан дотор хугарч болох юм. Өргөс авахын тулд арьс цэвэр байх хэрэгтэй. Эхлээд савангаар угаагаад дараа нь спирт юм уу устөрөгчийн хэт ислээр ариутгана.

Хэрвээ өргөс авах энгийн арга болох зүү хэрэглээд болоогүй бол өөр бусад хэрэгсэл ашиглаж болох юм:

1. Скоч

Ийм аргаар олон тооны жижиг өргөс авахад илүү тохиромжтой. Хэсэг скотчыг таслан авч өргөс орсон хэсэгт наана. Гэхдээ хэт чанга дарж нааж болохгүй ба ингэвэл өргөсийг улам цааш оруулах магадлалтай. Дараа нь скотчоо аажуухан татаж авах ба ихэнх жижиг өргөсүүд скотчонд наалдсан байх болно. Энэ аргыг өргөсгүй болтол хэд хэдэн удаа хэрэглэнэ.

2. Шархны лент

Зарим мэргэжилтнүүд өргөс авахдаа шархны лент наахыг зөвлөдөг. Өдөрт хоёр удаа энэ лентээ солино. Хэд хоногийн дараа өргөс бүрмөсөн гарах юм уу эсвэл авахад ихээхэн амархан болсон байх учир чимхүүрээр татаж авч болно.

3. Шилэн лонх

Хурууны өндгөнд орсон өргөсийг том амтай шилэн лонхны тусламжтайгаар авч болно. Лонхоо халуун усаар дүүргэх ба ирмэг хүртэл 1 см хэртэй зай үлдээнэ. Өргөс орсон хуруугаараа лонхны амыг таглан дарна. Хуруугаараа таглан дарах үед лонхон доторх халуун агаар өргөсийг сорон авна.

4. Гахайн өөх/сало

Эрт дээр үед өргөс авахдаа гахайн сало ашигладаг байж. Одоо сало-ны оронд ямар ч амьтны болон ургамлын тос хэрэглэж болно. Өргөс орсон хэсгийг тосоор сайн тосолсноор өргөс өөрөө гарч ирэх болно.

5. Түргэн цавуу ашиглах

Энэ арга нь хүүхдийн гарт орсон өргөс авахад илүү тохирно. Учир нь хүүхдийн гар, хөлөнд орсон өргөсийг авах хэцүү бөгөөд гарт нь зүү хүргэхээс айхгүй байх хүүхэд цөөн. Өргөс авахын тулд түргэн цавуугаар өргөстэй хэсгийг сайн цавуудна. Цавуу хатах үед нь наалдсан өргөсийг авна. Хэрвээ өргөс гүн ороогүй бол энэ аргаар амархан гарч ирэх билээ.

6. Сод

Өргөс гүн орсон, татаж авах боломжгүй бол өргөсийг арьс өөрөө гаргаж өгөх нөхцөл бүрдүүлнэ. Үүний тулд хүнсний содыг устай хольж зуурмаг байдалтай болгоод өргөстэй газар тавьж бооно. Хэдэн цагийн дараа арьс хөөж томрон гадны биетийг ил гаргаж ирсэн байна. Ил гаргаж ирээгүй байлаа ч хөөж зөөлөрсөн арьснаас өргөс авах нь илүү амархан билээ.

7. Йод

Хэрвээ өргөс дэндүү гүн орсон, хүрэх ямар ч аргагүй бол тэр хэсэгт гурван цаг тутамд йод түрхэнэ. Модны өргөс йодонд шатаж өөрөө гарч ирэх болно. Йод өргөсийн бүтцийг өөрчилж хурц хэлбэрийг нь үгүй болгон өргөсний өвчнийг дардаг байна.

8. Зуун наст

Энэ ургамлын шүүс нь арьсыг зөөллөж бактерийн эсрэг, шарх эдгээх үйлчилгээ үзүүлнэ. Зуун настын зүссэн навчийг өргөс орсон хэсэг дээрээ тавьж бооно.

Хоёр цагийн дараа өргөсийг чимхүүрээр авахад их амархан болсон байна. Харин хөлийн уланд орсон өргөсийг ийм аргаар авах бол илүү их цаг шаардлагатай. Ийм тохиолдолд дээрх арга ажиллагааг хэд дахин давтах шаардлагатай болж болох юм.

9. Хусны шүүс

Шархан дээр хусны шүүс шингээсэн хөвөн тавьж 30-40 минут болно. Үүний дараа өргөсний нэг хэсэг ил гарсан байх ёстой. Одоо авахад амархан. Мөн хусны шүүсний оронд шилмүүс модны давирхай ч ашиглаж болно. Энэ нь бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлж шарх үрэвсэхээс сэргийлдэг. Энэ арга нь хөлийн уланд орсон өргөс авахад илүү тохиромжтой юм.

Харин та ямар аргаар өргөс авдаг вэ?

41
ГайхмаарГайхмаар
13
ГоёГоё
12
БурууБуруу
12
ТэнэглэлТэнэглэл
9
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Toognoo Toognoo

    Toognoo Toognoo

    2019/06/27 at 20:01

    Namu NamuGun

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *