
Эрчүүдийн гадаад төрх сүүлийн 100 жилийн хугацаанд үнэхээр их өөрчлөгджээ, үүнийг батлахын сацуу, хамгийн ихээр нөлөөлсөн гол хүчин зүйлсийн нэг тод жишээ бол кино урлагийн хөгжил дэвшил юм. Энэ бүхний эцэст, өргөн дэлгэцээр трендийг бий болгож, олон мянган эрчүүд санаа авч дуурайдаг байв. Эрчүүд эмэгтэйчүүдийг өөрийн болгохын тулд шинэ шийдэл бүхий гадаад төрхийг бүрдүүлсээр ирсэн – сэтгэл татам байдал. Хамтдаа өнгөрсөн зууны турш эрчүүд хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая.
1930-аад он
Кино урлаг хөгжиж, анхны Холливудын одууд төрөн гарчээ. Төгс эр хүн гэх тодорхойлолтод өргөн мөртэй, тийм ч их булчинлаг биш эрчүүд орж байв. Мөн дээрээс нь жижиг, цэвэрхэн зассан сахалтай байх ёстой.

1940-өөд он
Цэрэг армитай холбоотойгоор сахлаа хуссан, эршүүд төрхтэй, зоригтой эрчүүдээр эр хүнийг тодорхойлдог байв. Эдгээр шинжүүдийг бүрдүүлсэн эрчүүд тухайн үедээ эмэгтэйчүүдийг араасаа хуйлруулдаг байсан гэхэд буруудахгүй.

1950-аад он
Дэгжин бас мэдрэмжтэй эрчүүд анхаарлын төвд байлаа. Өөрийн гэсэн дахин давтагдашгүй стилийг бүрдүүлсэн 50-аад оны эрчүүд болох Элвис Прессли (Elvis Pressley) болон Марлон Брандо (Marlon Brando) нар эмэгтэйчүүдийн хүсэмжит залуус байв. Одоо цагт амьдарч буй олон эмээ нар тэднийг сайхан залуус байсан гэдгийг гэрчилж, хэлэх биз ээ.

1960-аад он
Эр хүний гоо сайхан гэдэг ойлголт тэр чигтээ өөрчлөгдөв. Туранхай, гоё нүдтэй, урт үстэй эрчүүд энэ цагийн тренд болж байжээ. Тухайн цаг үеийн дээрх шинжүүдийг бүрдүүлсэн алдартай эрийг нэрлэ гэвэл Алайн Делон (Alain Delon)-ийг дурдаж болно.

1970-аад он
Бодибилдингийн спортын хөгжил эрс өөрчлөлтийг авчирлаа. Бүх эрчүүд Арнольд Шварценегер (Arnold Schwarzenegger) шиг болохыг хүсэж, бүх эмэгтэйчүүд булчинлаг эрчүүдийг хүсэх болов. Нэг ёсондоо хүчирхэг эрчүүд урт үстэй залуусын трендийг бут цохисон юм.

1980-аад он
Ерөнхийдөө “Baywatch” цуврал дээр гардаг усны хувцастай залуусаар тухайн үед ямар эрчүүд тренд болж байсныг мэдэж авах боломжтой.

1990-ээд он
Курт Кобэйн (Kurt Cobain) буцаад урт үсийг тренд болгов. Эрчүүд эмэгтэйчүүдийн сэтгэлийг булаахын тулд бүтээлчээр сэтгэж, гадаад төрхөө өөрчилж эхэлсэн байна.

2000-аад он
Кино урлаг болон спорт дахин бүхнийг өөрчлөх нь тэр. Янзтай үйл явдал бүхий киноны эрэгтэй жүжигчид болон хөл бөмбөгийн тоглогчид тренд болж эхлэв. Жинхэнэ эр хүн гэх тодорхойлолтод сахалгүй, зөв тэгш бие галбиртай эрчүүд багтах болов.

2010-аад он
Энэ цаг үеэс эхлэн сахлаа ургуулдаг, хувцаслалтандаа гол төлөв анхаардаг, ганган залуусаар эрчүүдийг тодорхойлдог болсныг та эрхбиш мэдэж байгаа биз ээ.

Одоо үе
Өмнөх жилүүдийн эрчүүдийн тодорхойлолтыг цогцлоосон хүнийг одоо цагт жинхэнэ эр хүн гэж хэлдэг болсон – урт үстэй, их сахалтай. Магадгүй “Aquaman”-аар ирээдүйн эрчүүдийг тодорхойлж мэдэх юм.

Таны харж байгаачлан, эрчүүдийн гадаад төрхөнд кино урлагаас авахуулаад улс төр хүртэл нөлөөлдөг байна. Гэхдээ юу ч болж байсан, тухайн цаг үеүдэд эдгээр өөрчлөлтүүд бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг татаж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх!







