Энэ 7 хоногийн зурхайгаа уншаарай (7-р сарын 22-28-ны өдрийн зурхай) Зурхайн ордуудын тухай од эрхэс ийнхүү өгүүлж байна…

0

Хамгийн оновчтой таамаг!

2019 оны 7 дугаар сарын 22-ноос 28-ны өдрүүдэд зурхайн ордуудыг ийм л үйл явдал хүлээж байна:

Хонь

Хонины ордныхон тэр чигтээ гэрийн ажилд дарагдана. Долоо хоногийн эхэнд ахуйн ажлаа хөнгөвчлөхийн тулд ямар нэгэн ашигтай хэрэгсэлтэй болох хэрэгтэй. Энэ долоо хоногт та найз нөхөд, удирдлагатайгаа харилцаагаа сайжруулна, хэрвээ урьд нь ямар нэгэн асуудал байсан бол шүү дээ. Бүл нэмэхээр төлөвлөж байгаа хүмүүсийн хувьд үр тогтох магадлал өндөр байна.

 

Үхэр

Үхрийн ордныхны энэ долоо хоногийн гол уриа – тогтвортой зүйл гэж хаа ч үгүй. Бүх зүйл хувьсан өөрчлөгддөг гэдэгтэй та санал нийлбэл энэ долоо хоногийг хамаагүй амар давж чадна. Бүгдийг байгаагаар нь үлдээхийг хүч гарган чармайж байгаа хүмүүс багагүй хүндрэл бэрхшээлтэй тулгарах юм. Нөөцөө шалга, гэр болон ажил төрлөө эмх цэгцэнд оруулаарай.

 

Ихэр

Долоо хоногийн хоёрдугаар хагасаас ажил дээр тань таныг таатай зүйл хүлээж байна. Тийм учраас идэвх санаачлагаа бүү алд, удирдлагатайгаа шинэ арга барилаар харилцахыг хичээ. Энэ долоо хоногт таныг санхүүгийн таатай нөхцөл хүлээж буй, тэр орлогоо та өөрийн амралтанд зориулах болов уу. Таны урьд өмнө авахыг хүсэж байсан томоохон худалдан авалт, аялал зэрэгт санхүүгийн боломж тань хангалттай байх болно.

 

Мэлхий

Аливаа нөхцөл байдлыг урьдчилан харж таамаглах, тэвчээр хатуужил болон нягт нямбай байдал зэрэг нь энэ долоо хоногийн турш танд нэн шаардлагатай зүйлс юм. Чухам энэ бүхэн таныг аливаа хуумгай байдлаас хамгаалж сэтгэлийн тэнцвэртэй байдлыг хангахад тусална. Таныг халуухан, завгүй долоо хоног хүлээж байна. Цаг хугацаа маш хурдан өнгөрнө, магадгүй та тэр хурдыг гүйцэхэд толгой тань бага зэрэг эргэж магадгүй шүү.

 

Арслан

Шинэ долоо хоногт та цаг болон ажил төрөл, хувийн амьдралаа зөв төлөвлөхөд анхаарах хэрэгтэй. Хэрэггүй уулзалт, аяллаас татгалзаарай. Шийдвэр гаргахад илүү бие даасан байх хэрэгтэй, энэ бол таны бяцхан ялалт болох юм. Шинэ долоо хоногт та уран бүтээлч үйл хөдлөлөөр өөрийгөө хөгжүүлэх боломж гарна.

 

Охин

Магадгүй энэ долоо хоногт та төсвөө эргэж харах шаардлага гарах вий, ялангуяа боломжит зарцуулалтуудыг эргэж харахад илүүдэхгүй. Охины ордныхны зарим нэг төлөөллийнхөн Пүрэв гаригт нэмэлт ажил хийх боломж гарна. Энэ нь санхүүгийн тэнцвэрт байдлаа хангахад тань туслах талтай, гэхдээ нэмэлт ажил л болсон хойно ядрах нь ойлгомжтой. Хоёр туулайн араас бүү хөөцөлд, нэгийг нь хийж дуусгаад дараагийн ажлыг эхлүүлээрэй.

 

Жинлүүр

Жинлүүрийн ордныхон бүтэн долоо хоног сэтгэл санаа муутай явна, тийм учраас хэнтэй ч маргалдаж муудалцах хэрэггүй. Магадгүй нөхцөл байдлыг бүр дордуулж мэднэ. Та форс-мажор нөхцөл байдалтай тулгарч болно. Өөрийгөө эр зоригоор цэнэглэ, бүү бууж өг. Таны хүсэл болон боломж тааруухан өдрүүдийг давахад тусална.

 

Хилэнц

Энэ долоо хоногт үл ойлголцлын төвд байх маш өндөр эрсдэлтэй байна. Тийм учраас ажил дээрээ хов живээс холуур бай, мөн гэр бүлийн хүрээнд ч гэсэн элдэв зүйл яриад хэрэггүй. Хувийн асуудлаа шийдэхдээ хамаатан садангаа бүү татан оролцуул, зөвхөн өөрийн хүчээр шийднэ. Амжилтын түлхүүр – эрүүл саруул ухаан!

 

Нум

Энэ долоо хоногт та ихэнх цагийг хувийн ажил төрөлдөө зарцуулна. Магадгүй ямар нэгэн нууц эсвэл нуугдмал хүчин зүйл таны харилцааны төсөөллийг баяжуулах талтай. Төрөл бүрийн арга хэмжээнд оролцсоноор ажил хэргийн харилцаагаа өргөжүүлэх боломж нээгдэнэ. Долоо хоногийн сүүлээр та өөрийнхөө байр суурь, давуу талуудаа тайван дүгнэж цэгнэх боломж гарах юм.

 

Матар

Матрын ордныхон энэ долоо хоногт амьдралын гүн бодолд автах бөгөөд энэ бодол таны өдөр тутмын урсгал ажил төрлөөс хөндийрүүлэхэд хүргэнэ. Үүлэнд нисэх үеэр таагүй байдалд орчихгүйн тулд гүн ухааны хийсвэр бодлоо түр хойшлуулж оройн цагаар гүн бодолд автахыг зөвлөж байна. Эртнээс шийдэж чадахгүй байсан асуултын хариултыг та олох боломж бий. Таны зарцуулсан хүч хөдөлмөр талаар өнгөрөхгүй ажээ.

 

Бумба

Энэ долоо хоногийн ажил бүтэлгүйтнэ, гэхдээ үүнийг хэтэрхий эмзэг хүлээж авах хэрэггүй. Энэ бүтэлгүйтэлд таны буруу байхгүй юм. Үүний зэрэгцээ, та мэргэжлийн ур чадвараа батлах боломж гарна. Хэн нэгэнд гоморхохоо түр азнаад энэ долоо хоногийг боломжоороо тайван өнгөрүүлэхийг хичээ: цэцэрлэгт хүрээлэнгээр зугаал, ирээдүйн төлөвлөгөөгөө орь ганцаар суун төлөвлө.

 

Загас

Энэ долоо хоногт эхлүүлсэн харилцаа он удаан жил үргэлжилнэ, танд баяр баясал, ашиг авчрах юм. Хэрүүл маргаан, мэтгэлцээнээс татгалз: аль болох чанартай харилцаа тогтоохыг хичээ. Гэр бүл болон ойр дотнынхонтойгоо харьцах харилцаагаа анхаараарай, тэдэнтэй болгоомжтой харьцана. Таагүй нөхцөл байдалд биеэ барих хэрэг гарна, ингэснээр та үл ойлголцол бий болохоос зайлсхийх юм шүү.

Та шинэ долоо хоногт бэлэн үү?

5
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *