Таны зурхайн орд дээр үндэслэн, танд төгс тохирох болон таны зайгаа барих хэрэгтэй хүмүүсийг тодорхойлъё

3

Хүмүүс – өөрсдийн гэсэн хэрэгцээ шаардлага, хүсэл зорилго, эерэг, сөрөг талтай бүхэл бүтэн ертөнц юм. Хоёр хүн учирвал – хоёр ертөнц болно. Тэд нэг бол бие биенээ нөхөж гайхалтай ертөнцийг бий болгоно, эсвэл бүр эсрэгээрээ бие биенээ хорлох хэмжээнд ч хүрч мэдэх юм. Ингээд ямар ордууд хоорондоо тохирохгүй болон тохирохыг танд танилцуулъя.

Хонь

Natalia Hubbert / Shutterstock.com

Хонины ордныхон огцом хурц ширүүн ааш гаргаад байдаггүй хүмүүстэй амьдрахад тохиромжтой. Тэдэнд өөрийгөө бүрэн илэрхийлэх орд тохирно. Охин болон Матрын ордныхонтой хэцүү.

 

Үхэр

Энэ ордныхон хуумгай, хөнгөн хүмүүсээс зайтай байвал дээр. Үхрийнхэн өөрсдөө хаалттай бөгөөд эмзэг хүмүүс, тиймээс аливаа зүйлд гомдох нь амархан. Бумба болон Ихрийн ордныхон тэдэн тохирох хүмүүс биш.

 

Ихэр

Kamil Macniak / Shutterstock.com

Ихрийнхэн хүмүүстэй амархан ойлголцдог бөгөөд өөрсдөд нь итгэл найдвар хүлээлгэсэн хүмүүстэй төгс харилцаа тогтоож чадна. Зөвхөн өөртэйгөө л зууралдах хүмүүс тэдэнд таалагддаггүй: Арслан, Жинлүүр.

 

Мэлхий

Мэлхийнхэн маш их романтик хүмүүс, тиймээс тэднийг ойлгодоггүй болон хүлээн авдаггүй хүмүүсээс зайгаа барьсан нь дээр. Энэ ордныхонд харилцаа нэн тэргүүнд тавигдана, тиймээс харилцан ойлголцол, итгэл, тав тухыг тэдэнд чухал. Мэлхийн ордтойгоо тохиромжгүй.

 

Арслан

Natalia Hubbert / Shutterstock.com

Өөрт нь эргэлзэж байгаа хүмүүсээс Арслангийхан хол байвал таарна. Таны үйлдэлд саад болох, хүлээн авахыг зөвшөөрөхгүй байгаа хүнээс бушуухан холд. Ийм хамтрагчтай та хэзээ ч амжилтад хүрч чадахгүй. Мэлхий болон Хонины ордныхонтой тохирохгүй.

 

Охин

Охины ордныхон хэнээр ч амьдралаа заалгахыг хүсдэггүй. Тиймээс түүнийг байгаагаар нь хүлээн авч чадах хүнтэй амьдрахыг эрмэлзэхээс бус алхаа болгоныг нь заах эцэг эх түүнд хэрэггүй: Охин, Загас.

 

Жинлүүр

Aquarius Studio / Shutterstock.com

Жинлүүрийнхэн сэтгэлд дарамт үзүүлэх хүмүүсээс зугтаахыг хүсдэг: Ихэр, Арслангынхнаас. Бусад ордуудын хувьд тэд сайхан анд нөхөр болж чадна. Түүнд үнэнч бай, хувийн орон зайг барьж чадаад байвал Жинлүүрийнхтэй ямар ч асуудал гарахгүй.

 

Хилэнц

Хилэнцийнхэн бусад ордуудтай нэг их нийцээд байх улс биш. Тэр жинхэнэ хайрлаж чадаж байгаа хүмүүстэйгээ л хамт байвал болно. Хилэнцийнхэн хайр дурлалд маш хариуцлагатай ханддаг, аливаа асуудлыг нухацтай хүлээж авдаггүй хүмүүсээс зайгаа барина: Матар, Бумба.

 

Нум

Natalia Hubbert / Shutterstock.com

Энэ ордныхонд жинхэнэ үнэнч анд нөхөр хэрэгтэй, яагаад гэвэл тэдэнд бусдын туслалцаа дэмжлэг маш чухал байр суурь эзэлдэг. Энэ л сайхан чанар нь бусадтай амархан ойлголцоход тусална, хүнд хэцүү үед ч тусламжийн гараа сунгана. Мэлхий болон Загасны ордныхонтой хамгаас хэцүү.

 

Матар

Матрынхан үнэнч, логик сэтгэлгээтэй бас нухацтай. Харилцан ашигтай байж чадах ордуудтай найдвартай харилцаа үүсгэж чадна. Хилэнц, Ихрүүдтэй тэр болгон харилцаа үүсгэж чаддаггүй.

 

Бумба

g-stockstudio / Shutterstock.com

Өөрсдийг нь ойлгох хүмүүстэй тэд гайхалтай зохицно. Өөрийг нь бодитоор шүүмжилсэн бол хүлээн авна, яагаад гэвэл Бумбын эрмэлзэл – шилдэг нь бөгөөд төгс байх. Хамтын амьдралын хувьд тав тух, халуун дулаан орчин, мөнхийн хөгжил байх ёстой. Арслан болон Хонины ордныхонтой тэр болгон тохирохгүй.

 

Загас

Загасны ордныхон бусадтай амархан ойлголцоно – хүн болгон өөрийн гэсэн экосистемд үүргээ гүйцэтгэн яваа гэж тэд боддог. Түүнтэй хариуцлага хуваалцан үүрэхэд амар, тэднээс муухай зан авир гарна гэж үгүй. Тэд тайван байхыг хичээдэг, ингэж байж өөрийн алдааг олж харж засч чаддаг ажээ. Загас болон Арслангийн ордныхонтой ойлголцохгүй.

Зурхайн орд болгонд өөрийн гэсэн тав тухын мэдрэмж байна. Түүнийг нь бий болго, ингээд нэг дээвэр дор амьдрахад асуудал гарахгүй.

8
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. a

    2022/01/07 at 15:45

    aa

  2. zochin

    2022/01/07 at 15:46

    Hamaa namaagui hudal yum bitgii oruulj baigaarai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *