Хорт хавдар тусах эрсдэлийг эрс бууруулж чадах 7 хялбар зөвлөмж. Таны биед хорт хавдрын эс бий болохоос хамгаалж чадна!

3

Хорт хавдраас урьдчилан сэргийлэх гэдэг ойлголтыг ганц өгүүлбэрт оруулбал: хувь хүний зорилго нь – хорт хавдрын эс бий болохоос өөрийгөө хамгаалж эрүүл мэндээ анхнаас нь дэмжих явдал. Эсвэл бүр илүү хялбараар – хавдрын эс үүсэх нөхцлийг бүрдүүлэхгүй байх. Ямар хялбар алхмуудыг өнөөдрөөс эхлэн авч болохыг танд танилцуулахаар шийдлээ.

Дор дурдсан арга хэмжээнүүд нь хавдрын эсрэг ямар нэгэн эмчилгээ эсвэл эм болж чадахгүйг танд анхааруулж байна. Гэхдээ өдөр болгон баримтлахад таны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө.

SPF тос түрхэх болон нарны малгай өмсөхөө мартаж болохгүй

© Depositphotos

Арьс – хорт хавдар тусах хамгийн амархан урхи болдог, ихэнх тохиолдолд хэт ягаан туяа хорт хавдрын шалтгаан болно. Мөн цайвар арьстай, мэнгэ ихтэй, хижээл насны хүмүүс эрсдэлтэй бүлэгт багтдаг. Та энэхүү бүлэгт багтаж байгаа эсэх нь чухал биш: ямар ч тохиолдолд нарнаас хамгаалах тос хэрэглэж занш, малгай өмс, мөн гоо сайхны бүтээгдэхүүний хувьд SPF бодисын орцтойг сонгохыг хичээнэ.

  • Мөн В3 амин дэм эсвэл никотинамид хэрэглэхэд огт илүүдэхгүй. Энэхүү бодис нь зарим нэг төрлийн арьсны хорт хавдар үүсэхээс хамгаална, өөрөөр хэлбэл хэт ягаан туяанаас үүдэлтэй эсийн гэмтлээс хамгаалдаг ажээ.

 

Хуванцар савтай болгоомжтой хандана уу

© Depositphotos

Британийн Эксетерскийн их сургуулийн мэргэжилтнүүд судалгаа шинжилгээ хийж дараах дүгнэлтэд хүрчээ: хуванцар сав суулга нь бисфенол А гэх химийн нэгдэл агуулдаг бөгөөд хэд хэдэн төрлийн хорт хавдрын шалтгаан болно. Хуванцар сав нь хөхний хорт хавдар үүсгэж байгаа нь батлагдаад байгаа юм. Нэг л энгийн дүрэм баримтлахад болно: хуванцар савыг дахин ашиглахгүй байх, хэрэв хоол хийж авч явлаа гэх бодвол тэр савтай нь хоол, хүнсийг огт халааж идэж болохгүй.

 

Бекон (болон өөр бусад төрлийн давстай, тослог хүнсний бүтээгдэхүүн) бага ид

© Depositphotos

Шарсан бекон – өөх тос ихтэй хоол хүнснээс ор тас татгалзан нь дээр. Ялангуяа согтууруулах төрлийн ундаатай хослуулан хэрэглэж огт болохгүй. Махны хэрэглээнээс эрс татгалз гэж шууд ойлгож болохгүй, гэхдээ зарим нэг судалгааны үр дүнг харахад хэрэглээг хязгаарлах нь зүйтэй гэдэг нь батлагдаад байгаа юм. Улаан махны оронд тахианы, загасны мах мөн далайн гаралтай бүтээгдэхүүн түлхүү хэрэглэхийг хичээнэ. Мөн давсны хэрэглээгээ эргэж нэг харахад илүүдэхгүй.

 

Сүүгээр шингэлсэн цай ууж байгаарай

© Depositphotos

Халуун хоол хүнс нь хорт хавдартай холбоотой байж болох анхны дүгнэлтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2016 онд гаргажээ. Шинэ судалгаа шинжилгээнүүд ч энэхүү дүгнэлтийг баталсан – байнга халуун хоол, цай хэрэглэвэл хоол боловсруулах эрхтний хорт хавдар тусах эрсдэл эрс нэмэгдэнэ. Тийм учраас эрдэмтэд ууж, идэх хоол хүнсийг бага зэрэг хөргөж хэрэглэхийг зөвлөж байна. Халуун цайг сүүгээр бүлээсгэж ууж байгаарай, ингэж чадвал өөрийгөө өвчний эрсдэлээс хамгаалж чадна.

 

Ногоо, загасны мах болон самар түлхүү хэрэглэнэ

© Depositphotos

Мэргэжилтнүүд хорт хавдраас урьдчилан сэргийлэх бас нэгэн арга бол хоол хүнсэндээ загас, бүхэл үрийн гурил, ногоо (ялунгуяа бууцай), жимс (ялангуяа авокадо) түлхүү хэрэглэх явдал гэж зөвлөж байна. Мөн самрыг ч дутуу үнэлэх хэрэггүй гэжээ: явуулсан туршилтуудаас харахад, самар нь уушгины хорт хавдар тусах эрсдэлээс хамгаална. Гэхдээ хэтрүүлж огт болохгүй, яагаад гэвэл калори ихтэй хүнс гэдгийг бүү мартаарай. Өдөрт ердөө л 20-30 ш самар (бүйлс, ангаахай, газрын самар) байхад хангалттай.

 

Бага уурлаж уцаарлаарай

© Depositphotos

Стресс болон хорт хавдар хоорондоо шууд холбоотой гэдгийг батлаагүй, гэхдээ амьдралын туршлагаас харахад холбоотой болоод байгаа юм: стрессийн нөхцөл байдал муу дадал зуршил шинээр бий болоход эсвэл бүр муу дадал зуршил бүр илүү гүнзгийрэхэд шууд нөлөөлдөг. Хэн нэг нь тамхи татна, нөгөө нэг нь архи ууна, гурав дахь нь хоолоо хэтрүүлж иднэ, харин дөрөв дэхийнх нь дархлаа нь суларна. Иймэрхүү байдлаар стресс тойруу замаар ч гэсэн хорт хавдар тусах эрсдэлийг бий болгоход нөлөөлж байна. Тийм учраас дараах зүйлийг санаж яв: сэтгэл зүйн байдал бие махбодийн эрүүл мэндээс ч дутахааргүй чухал юм.

 

Өдөрт дор хаяж 30 минут хөдөлж байгаарай

© Depositphotos

Мэдээж эрүүл мэндийн тухай сэдэв хөндөгдөхөд спортын нөлөөг ярихаас өөр аргагүйд хүрдэг. Заавал нарийхан бэлхүүстэй, гунхалзсан туранхай байх ёстой гэдэг үүднээс ярихгүй: дутуу жин яг л илүүдэл жин шиг муу үр дагавартай. Тогтмол биеийн ачаалал авч байх нь эрүүл мэндэд нэн тустай юм. Ингэснээр бие махбодийг аливаа өвчинтэй тэмцэх чадвартай болгож чадах ажээ. Багахан хөдөлгөөн ч гэсэн, тэр бага хөдөлгөөнийг өдөрт хэд ч хувааж хийж болно – хавдар тусах магадлалыг 30%-иар багасгадаг байна. Нэг ёсондоо амьдралын идэвхгүй хэв маягаар амьдардаг хүмүүсийг бодвол аль ч талаараа эрүүл мэнд сайтай байх болно.

Хоолны дэглэм болон бэлтгэл сургуулилт – эмчилгээ биш, гэхдээ эрүүл мэндийг дэмжих чухал хүчин зүйл мөнөөс мөн. Хорт хавдраас урьдчилан сэргийлэх өөр бусад арга хэмжээний тухай та мэдэх үү?

5
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *