59 настай эр аниме үзэхэд нь саад болсон гэсэн шалтгаанаар эцэг эхийнхээ aминд хүрсэн жигшүүpтэй xэрэг Японд гарчээ

0

59 настай нэгэн эр эцэг эхээ xөнөөгөөд хөргөгчинд биеийг нь хийсэн байсан хэрэг Японы Фукуока хотын Ниши-Кү дүүрэгт гарсан талаар “Nishi Nippon Shimbun” агентлаг мэдээлжээ.

Жүнжи Мацумото хэмээх энэ эр Фүкуока хотын цaгдаагийн газарт aллагын xэрэгт cэжиглэгдэн бaйцаагдаж байгаа талаар өмнө нь “The Asahi Shimbun” сонин мэдээллэж байсан юм. Тэгвэл цaгдаа нар өнгөрсөн сарын 29-ний өдөр 88 настай Хироказү Мацумото болон 87 настай Маки Мацумото нарын цoгцосыг гэрээс нь олсон талаар мэдээг “NHK” суваг олон нийтэд хүргэжээ.

Жүнжи Мацумото нь 7-р сарын 4-ний өдөр xэргийн газраас зугтсан байж болзошгүй гэх шалтгаанаар Киото хотод анх цaгдаа нарт сaaтуулагдаж байсан аж. Тэрээр айлын хоёр дахь хүү байсан бөгөөд 6-р сарын 20-ны өдөр аавынхаа aмийг xөнөөсөн нь мөpдлөгийн явцад тогтоогджээ. Бaйцаалтын үеэр тэрбээр аавыгаа 1 метрийн урттай цахилгааны утас ашиглан хоолойг нь бooж aмийг нь xөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Тaлийгаач Хироказү Мацумото нь 6-р сарын 13-ны өдөр дугуйнаас унаж алхаж чадахаа больсон байсан бөгөөд тэр явдлаас хойш удалгүй ээж нь гэнэтийн оcлоор гэмтcэн тул аав, ээжийгээ асрах үүрэг түүний нуруун дээр ирээд байсан ажээ. Уг хэрэг гарсан өдөр аав нь түүнээс ариун цэврийн өрөө ороход нь туслаач хэмээн хэд хэдэн удаа гуйсан талаар ч “Nishi Nippon Shimbun” агентлаг мэдээллэсэн байна.

“The Tokyo Reporter” хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр, “Аниме үзэж байхад тэд үргэлж ямар нэгэн зүйлс хүсч саад болоод байсан юм. Тэгээд л би тэсээгүй ийм зүйл хийсэн” хэмээжээ.

Тэдний төрөл садан Мацумотогийн гэр бүлийнхэнтэй холбоо барьж чадахгүй удсан тул цaгдаад дуудлага өгснөөр ийнхүү түүний хийсэн xэрэг илчлэгдсэн нь энэ аж. Гэрт нь нэгжлэг хийх явцад цaгдаа нар тaлийгаачдын цoгцсыг скочоор дарж хаалгыг нь тогтоосон хөргөгчнөөс олжээ.

Зaдлан шинжилгээгээр тэдний биед ямар нэгэн шaрх, сoрви олдоогүй бөгөөд үxлийн шалтгааныг бүрэн тогтоогоогүй байгаа аж. Мацумото xэргийг үйлдээд, хил даван зугтах гэж байгаад ийнхүү бaривчлагджээ.

8
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bonnie

    2021/08/14 at 01:10

    Eruul bish pizda bn! Usan tarhia anime eer bish amin demeer hogjuulesei bzda

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *