Хоол хүнсний мэргэжилтний зөвлөгөө: Илүү сайхан харагдахын тулд хэрхэн хооллох ёстой вэ?

5

Бидний хувьд “хоолны дэглэм” гэдэг үг дуртай амттанаа идэх, төрөл бүрийн хүнсээр хооллох боломжийг хязгаарладаг шийтгэл шиг л сонсогддог. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь тийм биш. Хоол хүнс болон спортын зөвлөгч Мишель Адамс-Арент “Хоолны дэглэм бол хоолоо хязгаарлах биш харин хоолоо өдрийн туршид зөв хуваарилах явдал юм” гэжээ.

Бид та бүхэндээ дуртай торт, жигнэмгээ идэж чадахгүй нь гэж сэтгэлээ тарчлаалгүйгээр илүүдэл жингээсээ салахад туслах, хооллох “нууц”-ыг дэлгэж байна.

Хэр олон удаа хооллох вэ?

Хоолны дэглэм бүрт өөрийн гэсэн онцлог байдаг. Шарсан хуурсан хоолноос татгалзах, чихэрлэг зүйл хэрэглэхгүй байх, зөвхөн уургаар баялаг хүнс хэрэглэх эсвэл дан ногоо идэх гэх мэт. Энэ бүхэн ихэнх тохиолдолд бидний биед муу нөлөө үзүүлдэггүй юмаа гэхэд сэтгэл санаанд муугаар нөлөөлдөг. Гэвч яг үнэн хэрэгтээ бидний хэр их идэж байгаа нь тийм ч их чухал биш, хамгийн гол нь хэзээ идэж байна вэ гэдэг нь л чухал юм.

Бидний бие организм тодорхой хугацаанд хоол хүнс, энергийг бүрэн боловсруулдаг байхаар бүтээгдсэн. Харин бидний зарцуулж (боловсруулж) чадаагүй хоол хүнс харвин болж нөөцлөгддөг. Хэрвээ бүрэн шингэх хэмжээний порцоор бие организмаа хооллож байх юм бол нөөцлөх ямар ч боломж гарахгүй. Юу гэх гээд байна вэ гэвэл та хүссэн бүх зүйлээ идэж болно гэсэн үг юм (мэдээж хэмжээ хязгааргүй, хамаагүй идэж болно гэсэн үг биш).

Мишелийн үзэж байгаагаар бол өдөрт 6 удаа хооллох нь стандарт 3 удаагийн хооллолтоос илүүтэйгээр турахад сайн нөлөө үзүүлдэг ажээ.

3 удаа хооллох 6 удаа хооллох
8:00 өглөөний цай 8:00 өглөөний цай

10:30 2 дахь удаагийн хооллолт

13:00 үдийн цай 13:00 өдрийн цай

16:30 4 дэх удаагийн хооллолт

18:00 оройн хоол 18:00 оройн хоол

21:30 6 дахь удаагийн хооллолт

 

Ойр ойрхон бага багаар хоолловол бид идэж байгаа зүйлээсээ илүү их ашигтай бодис авч, илүү хурдан турна. Гэвч хоолны чанар урьдын адил чухал хэвээр байх болно. Хэрвээ та өдөрт 6 удаа гамбургер идвэл эрүүл, туранхай болохгүй нь лавтай. Ногоо, жимс мэтийн ашигтай хүнсийг хэрэглэхээ мартаж болохгүй.

Хэрвээ өдрийн хоолны идэж буй бүх зүйлийнхээ илчлэгийг тооцож заншсан бол бид та бүхэнд жингээ барихын тулд өдөрт хэрэглэх ёстой илчлэг, уураг, нүүрс ус, өөх тосны хэмжээг тооцоход туслах дараах хүснэгтийг санал болгож байна.

  Эрэгтэй Эмэгтэй
Илчлэг 28 25
Уураг (г/кг) 2,2 2,2
Нүүрс ус (г/кг) 3 2,5
Өөх тос (г/кг) 0,8 0,7

 

Жишээ нь, өдөрт хэр их уураг авч байх ёстойгоо мэдэхийн тулд өөрийн жингээ хэрвээ эмэгтэй бол 25-аар, эрэгтэй бол 28-аар үржүүлнэ. Энэ бол юу ч хийхгүй, буйдан дээр хэвтэж байгаа үедээ авах ёстой наад захын хамгийн бага илчлэгийн хэмжээ юм шүү.

Мишелийн ярьснаар бол “үүнд шинэ зүйл огт байхгүй”. Ихэнх хүмүүс идэхийг хүссэн зүйлээ идээд, хэрхэн илүү сайхан харагдаж болохыг ерөөсөө ойлгодоггүй. Тийм болохоор тэд өөрийгөө “аймшигтай” дэглэмүүдээр зовоож эсвэл бүр хоолноос ор тас татгалздаг. Миний зөвлөгөөний дагуу бол заримдаа танд нэмэлт 1 жигнэмэг идэхгүй байх шаардлага гарч ирнэ. Гэхдээ ингэлээ гээд та өлсгөлөн хоцрохгүй нь лавтай шүү дээ.

75
БахархмаарБахархмаар
19
ГоёГоё
14
ГайхмаарГайхмаар
14
ХөөрхөнХөөрхөн
13
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. Ган Зул

    Ган Зул

    2017/04/06 at 09:26

    Ss

  2. Batccg Zoljargal

    Batccg Zoljargal

    2017/04/06 at 13:13

    Mika Maika

  3. Зочин

    2017/04/06 at 13:28

    Ss

  4. Enkhtuul Purevsuren

    Enkhtuul Purevsuren

    2017/04/06 at 14:05

    Slipknot Seez

  5. Naranzul Erdenehuu

    Naranzul Erdenehuu

    2017/04/06 at 16:54

    Д Д. Солонгоо

  6. Davkharbayar Dorjbat

    Davkharbayar Dorjbat

    2017/04/06 at 17:35

    Bvr yaag vnen

  7. Намуун Б.

    Намуун Б.

    2017/04/06 at 17:40

    .

  8. Togmid Soyolmaa

    Togmid Soyolmaa

    2017/04/06 at 19:08

    Tse Trnl

  9. Lkhagvasuren Enkhtuya

    Lkhagvasuren Enkhtuya

    2017/04/06 at 20:36

    Yag unen yum bn le shu humuusee

  10. Suvd-erdene Batsukh

    Suvd-erdene Batsukh

    2017/04/06 at 20:49

    Ugluunii tsai uusan ch ehniih shig bgaad bgaa yum daa

  11. Бямбаа Эрдэнэтуяа

    Бямбаа Эрдэнэтуяа

    2017/04/06 at 21:06

    Ss

  12. Bolor-Erdene Namnandorj

    Bolor-Erdene Namnandorj

    2017/04/06 at 21:43

    Degi Bldbtr

  13. Ариунтуяа Г.

    Ариунтуяа Г.

    2017/04/06 at 22:06

    Дуламсүрэн Жигжидсүрэн

  14. М. Оюухай

    М. Оюухай

    2017/04/07 at 00:23

    .

  15. Н. Монголжин

    Н. Монголжин

    2017/04/07 at 00:33

    Ss

  16. Хаки

    Хаки

    2017/04/07 at 09:20

    Ганхуяг Оюундарь

  17. Nandia Mandax

    Nandia Mandax

    2017/04/07 at 12:03

    , ,

  18. Ганхуяг Оюундарь

    Ганхуяг Оюундарь

    2017/04/08 at 16:24

    Tgd ysn gj ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *