Дэлхийн хамгийн үнэтэй 11 төхөөрөмж

0

Дэлхийн хамгийн үнэтэй 11 төхөөрөмж


37,000 долларын үнэтэй флашаа зөөврийн компьютероосоо салгаад 11 сая долларын үнэтэй цүнхэндээ хийж, 8 сая долларын үнэтэй iPhone-оороо ярьж, 8,1 сая долларын үнэтэй iPad дээрээ тоглоом тоглож байна гэвэл ямар сонсогдож байна вэ? Дэндүү өндөр үнэтэй сонсогдож байгаа ч энэ бүхэн үнэн юм. Өнөөгийн нийгэмд бараг толгойтой бүхний хэрэглэж байгаа эдгээр төхөөрөмжүүд флаш диск, лаптопны цүнх, iPhone, iPad юуны учир ийнхүү өндрөөр үнэлэгдэнэ вэ? Хамаг учир эдгээр төхөөрөмжүүдэд шигтгэн суулгасан алмааз эрдэнийн чулуунуудад оршиж байгаа юм.1. Нөүтбүүкний угладаг цүнх – 11 сая доллар
Голландын CoverBee компаний 8800 ширхэг нэн ховор очир алмаазаар бүрж чимэглэсэн лаптопны угладаг цүнх нь Дэлхийн хамгийн өндөр үнэтэй цүнх юм. Сибирийн хар булганы арьсаар хийсэн энэ цүнхийг бүтээгчид хэлэхдээ байгалийн жам ёсоор үхсэн амьтны арьсаар хийсэн гэж байгаа аж. Энэхүү очир алмаазан бүрхүүлийг хийх ажил хоёр жилийн турш үргэлжилжээ. Гадна талаараа очир алмаазаар бүрхэгдсэн үслэг дотор бүхий энэ цүнх таны лаптопыг маш сайн хамгаалах юм.
2. T-Rex-ийн ястай iPad 2 – 8.1 сая доллар
Дэлхийн хамгийн үнэтэй iPad 2 нь алтан гэртэй бөгөөд дээд зэрэглэлийн загвар бүхий төхөөрөмж бүтээх тал дээр мэргэшсэн Британий эрдэнийн зүйлсийн дархан Stuart Hughes-ын загвараар бүтжээ. Таблетыг бүрэхэд 24 каратын 2 кг алт, 750 грамм гэрэлт чимэд чулуутай адилавтар, ховор, үнэтэй эрдэнийн чулуу амолитыг ашиглажээ. Мөн 57 грамм Тираннасаурус рекс эртний үлэг гүрвэлийн ясны хэлтэрхийг энэхүү iPad 2 төхөөрөмжийг бүтээхэд шингээж өгсөн байна. Төхөөрөмжийн ар талд байх Apple-ын логонд 53 ширхэг очир алмаазыг шигтгэн суулгаснаас гадна home button-д 8,5 каратын том очир алмаазыг суулгажээ.

3. Очир алмаазан iPhone 4 – 8 сая доллар
Дэлхийн хамгийн өндөр үнэтэй гар утас бол мөн л Stuart Hughes-ын чимэглэсэн 32GB-ын iPhone 4 ухаалаг гар утас. 100 каратын 500 ширхэг очир алмаазаар чимэглэгдсэн энэ утасны хажуу хүрээ нь платинаар хийгдсэн ба home button нь 7,4 каратын том ягаан алмаазаар чимэглэгджээ. Сарнайн өнгөт алтаар хийгдсэн арын таган дээрх Apple-ын логог 53 ширхэг алмааз эрдэнэ шигтгэн урласнаас гадна гадуур хайрцаг нь боржин чулуугаар хийгдсэн энэ ухаалаг гар утас Австралийн нэр нь үл мэдэгдэх баяны захиалгаар ердөө хоёрхон хувь бүтээгдсэн байна.

4. Organic Harmony өсгөгч – 6,95 сая доллар
Дэлхийн жишигт нийцэх Organic Harmony өсгөгч нь Дэлхийн хамгийн өндөр үнэтэй өсгөгч бөгөөд Shape Audio компанид цөөн тоогоор бүтээжээ. Энэхүү өсгөгчийг бүтээгч хэлэхдээ Organic Harmony-г бүтээсэн гол материал болох алт нь гоо зүйн хувьд чанарын өндөр түвшинг хангаж байгаагаас гадна дээд зэргийн өндөр чанартай дуу авиаг гаргах боломжийг бий болгосон гэсэн байна. 6,95 сая долларын үнэтэй 18 каратын алтан, 416,000 долларын үнэтэй мөнгөн, 87,400 долларын үнэтэй хүрэл гэсэн гурван өөр хэлбэртэйгээр бүтээгдсэн энэхүү өсгөгч нь 1000 ваттын хүчин чадлыг гаргах D ангиллын өсгөгч, стерео аналог оролт болон DSP, S / PDIF, USB, Ethernet дижитал оролтуудаар тоноглогдсон цогц систем юм.

5. Supreme Rose зурагт – 2,3 сая доллар
Дэлхийн хамгийн өндөр үнэтэй 55 инчийн Supreme Rose зурагтыг бүтээхэд алдарт Stuart Hughes Германы цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч Metz компаний дэмжлэгтэйгээр мөн л оролцсон байна. Ердөө гуравхан ширхэг бүтээгдсэн уг зурагтыг бүтээхэд 28 кг ягаан алт, чимэглэлд 1 каратын дугуй хэлбэртэй 72 очир алмааз болон хув, ягаан болор зэрэг эрдэнийн чулуунуудыг ашиглажээ. Зурагтны ар талыг матрын арьсаар бүрсэн байна.

6. Dr. Dre-гийн Beats чихэвч – 1 сая доллар
Дэлхийн хамгийн үнэтэй чихэвчийг Дэлхийн эрдэнийн чулууны хамгийн алдартай, шилдэг худалдаачдын нэг үнэт эрдэний Graff Diamonds компани бүтээхдээ Dr. Dre-гийн Beats чихэвчинд тулгуурлан бүтээжээ. 114 каратын очир алмаазаар чимэглэгдсэн энэхүү чихэвч Америкийн Super Bowl тэмцээний шувтаргын тоглолтын үеэр явдаг хөгжмийн оддын хагас цагийн тоглолтонд зориулагдан бүтээгдсэн ба чихэвчийг дуучин Madonna-тай хамтарсан үзвэр үзүүлсэн хөгжмийн хоёрол LMFAO-гийн SkyBlu зүүсэн байна. Үйлдвэрлэгчийн хэлснээр уг өндөр чанар бүхий утасгүй чихэвч нь маш тухтайгаас гадна хамба хилэн зөөлөвч нь чихийг хөлрөхөөс сэргийлсэн туйлын зөөлөн бөгөөд агаар дээд зэргээр нэвтрүүлэх боломжийг олгожээ.

7. Nintendo Wii Supreme тоглоомын консол – 481,250
Британичууд Дэлхийн хамгийн үнэтэй тоглоомын консолыг бүтээхдээ Nintendo Wii-г 22 каратын 2,5 кг алтаар бүрж хийсэн байна. Мөн консолын урд талын товчлууруудыг 19,5 каратын 78 очир алмаазаар чимэглэжээ. Энэхүү тансаг зэрэглэлийн төхөөрөмжийг зургаан сарын хугацаанд бүтээсэн ба ердөө гуравхан ширхэг хийгдсэн байна.

8. Gold RC1 алтан удирдлага – 55,000 доллар
Данийн үйлдвэрлэгч Lantic Systems-ийн үйлдвэрлэсэн Gold RC1 универсал удирдлага нь гайхамшигтай гоёмсог загвараараа гайхуулахын зэрэгцээ зурагт, видео болон DVD тоглуулагч, стерео, интернэт, имэйл, гэрийн дохиоллын систем, гэрэл, хөшиг, агааржуулагч гэх мэт гэрийн бүхий л цахилгаан төхөөрөмжүүдийг удирдах чадвартай юм. Цэвэр алтаар бүтээгдсэн энэхүү удирдлага анх Амстердам хотод 2007 онд болсон METS үзэсгэлэн дээр танилцуулагдсан бөгөөд тэр үеэс хойш үнэ нь бараг хоёр дахин нэмэгджээ.

9. Magic Mushroom флаш диск – 16,500-аас 36,900 доллар
Швейцарийн үнэт эдлэлийн Shawish компани ердийн нэг флаш дискийг тансаг зэрэглэлийн эд болгон хувиргажээ. Очир алмааз шигтгэн суулгасан мөөгний хэлбэр бүхий Magic Mushroom хэмээх уг флаш диск хамгийн дээд тал нь 32GB багтаамжтай бөгөөд мөөгөн флашийг бүтээхэд хэрэглэсэн эрдэнийн чулуунаас хамаарч үнэ нь 16,500-аас 36,900 долларын хооронд хэлбэлзэлтэй байгаа аж. 11.34 каратын цагаан очир алмааз болон ягаан өнгийн индранил чулуунуудаар чимэглэгдсэн ягаан “мөөг” хамгийн хямд үнэтэй нь бол 24,400 долларын үнэтэй, улаан өнгөтэй мөөг бүхий дундаж хувилбар нь 11.34 каратын бадмаараг чулуунуудаар чимэглэгджээ. Хамгийн үнэтэй ногоон өнгөтэй мөөгөн флаш 9.18 каратын маргад эрдэнийн чулуун чимэгтэй юм. Дизайнеруудынх нь хэлж байгаагаар энэхүү мөөгөн флашийг Алиса охин гайхамшгийн оронд үлгэрээс сэдэвлэн бүтээсэн гэнэ.

10. Дэлхийн хамгийн үнэтэй хатуу диск
Дэлхийн хамгийн үнэтэй хатуу дискийг Францын радио идэвхт хог хаягдлын менежментийн ANDRA агентлаг засгийн газартаа зориулан бүтээжээ. Энэхүү хатуу дискийг боловсруулсан индранил чулуу болон платинаар бүтээсэн учир нэг сая жилийн дараа ч эвдрэл гэмтэлгүй байж чадах ба чухал мэдээ баримт, материалаа алдах вий гэсэн айдас огтоос байх хэрэггүй юм. 40.000 жижигрүүлсэн хуудас мэдээллийг агуулах уг хатуу дискэн дээрх мэдээллийг уншихын тулд микроскоп ашиглах шаардлагатай юм байна.

11. Очир алмаазан хулгана – 25,700 доллар
Pat Says Now компаний бүтээсэн компьютерын очир алмаазан хулгана нь гурван товчлууртай, 300 dpi нарийвчлалтай USB мэдрэгч бүхий ердийн оптикал хулгана юм. Уг хулганыг 18 каратын цагаан алтаар урлаж, 59 ширхэг очир алмаазаар чимжээ. Нэмж хэлэхэд захиалагчийн хүсэлтээр хулганан дээр очир алмаазаар нэр бичих боломжтой гэнэ. Diamond Flower, Scattered Diamond гэсэн хоёр хувилбартай уг хулгана шар, улаан, цагаан алтан гэсэн өнгөний гурван сонголттой аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/11/07 at 14:49

    ийм төхөөрөмжүүдийг алмаз алтаар бүрэх нь тэнэг хэрэг гэж бодож байна өдөр байтгуй цаг минутаар шинэчлэгдэж байгаа технолог шүүдээ энийг ингэж бүрж байхаар хамгийн сүүлийн үеийнхийг нь авчуул боллоошд тийм их мөнгөтэй юм бол
    ер нь би лав ийм их мөнгөтэй бол буяны үйлсэд л зориулах байхдаа

  2. Lea

    2012/11/07 at 15:18

    deerh zoching demjij baina

  3. Lighting_ghost

    2012/11/07 at 15:24

    zochin nii helsniig bol demjine harin hun gedeg chini tsagaa tulhaar sonin shd buynii uilsed zoriulna gedeg bol tegeed tm hun hovor shuudee zochin ogoomor l yum gehdee teruugeeree buyni uilsed ogch boloh bolovch ooriin tani helsneer texnologi odor ireh tusam oorchlogdoj bgaa yum chini teriigee avna bz

  4. Userman

    2012/11/07 at 15:38

    mhan zojin vnen hellee thde goe mede bn

  5. 88556640

    2012/11/07 at 15:58

    [quote]ийм төхөөрөмжүүдийг алмаз алтаар бүрэх нь тэнэг хэрэг гэж бодож байна өдөр байтгуй цаг минутаар шинэчлэгдэж байгаа технолог шүүдээ энийг ингэж бүрж байхаар хамгийн сүүлийн үеийнхийг нь авчуул боллоошд тийм их мөнгөтэй юм бол
    ер нь би лав ийм их мөнгөтэй бол буяны үйлсэд л зориулах байхдаа[/quote]сайхан хэлэн байна дэмжиж байна

  6. Aniraa_97

    2012/11/07 at 16:06

    zochinii tumen zow

  7. uniQu3

    2012/11/07 at 17:15

    зочины зөв. санал нэг байна.

  8. mongol_llc

    2012/11/07 at 17:52

    cool.

  9. Зочин

    2012/11/07 at 18:10

    ooooooo nice

  10. MUNHJARGALTUGULDUR

    2012/11/07 at 19:05

    chadaj bgaa ymand arga bhgvishdee ed nariig avsan hereglej bgaa hvmvvs buynii vilsed munguu ugdug baihaa

  11. avp_0227

    2012/11/07 at 20:44

    фоох юу вэ. энэ яваа насандаа лав авж чадахгүй юм байна.

  12. xoco

    2012/11/08 at 12:28

    хараад бүр сонирхол буурчлаа хаха. тийм үнэтэй юмыг хэрэглээд ч яалаа хэндээ баян харагдана гэх вэ дээ.

  13. Зочин

    2012/11/08 at 15:57

    yoooo herglej chadj bna gj kkk

  14. sbtsatsa

    2012/11/08 at 21:59

    zov2

  15. BEK_KKK

    2012/11/09 at 09:21

    pooooooooooh

  16. Mandii_0224

    2012/11/11 at 19:09

    сая жилийн дараач ашиглагдах диск хэзээ худалдаанд гарах бол :306:

  17. Зочин

    2012/11/19 at 23:16

    ipad aa shigtgeegeer buriiduu gj

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *