Гэрийн эзэгтэй нарыг цэвэрлэгээнд илүү их цаг зарцуулахад хүргэдэг, гэрийн тохижилтын 10 алдаа

1

Судалгаанаас харахад хүмүүс гэрийн цэвэрлэгээнд сард ойролцоогоор бүтэн өдөр, харин долоо хоногт 5-аас илүү цаг зарцуулдаг нь тодорхой болжээ. Энэ хугацааг богиносгохын тулд зарим нэг лайфхакын тусламжтайгаар гэрийн тохижилтыг өөрчлөх хэрэгтэй. Ингэснээр цэвэрлэгээ хамаагүй амар болох юм.

Бид цэвэрлэгээний энгийн аргуудыг дуртайяа хүлээн авдаг бөгөөд та бүхэнтэйгээ ч хуваалцахад бэлэн.

Усанд тэсвэртэй, бат бөх тавцан тавина

Аяга таваг угаасны дараа гал тогооны тавилгын тавцан дээр маш их ус үлддэг. Тэр дор нь л арчихгүй бол гадаргууд нь чийг үлдэж шахмал тавцан хөвсийж үйрнэ. Удаан эдэлгээ даах тавцантай болохын тулд хэмнэлт гаргах огт хэрэггүй, гантиг эсвэл гранит чулуун тавцан сонгохыг хичээгээрэй. Хэрвээ таны төсөвт төдий хэмжээний зарлага тусгагдаагүй бол плита эсвэл бат бөх материалаар хийсэн тавцан тавина. Мөн угаалгын ойролцоох хавтан нь ямар нэгэн залгаасгүй бүхэл байх хэрэгтэй. Цацарсан ус болон хоол хүнсний үйрмэгийг тосгуур руу амархан авч болно.

 

Гал тогооны жигд плита

© Edgar Castrejon / Unsplash, © Jason Briscoe / Unsplash

Хэчнээн чамбай гэрийн эзэгтэй байсан ч гэсэн хананы плитанд гал дээр хийж байгаа хоол үсэрч хуримтлагдсаар байдаг. Тэгэхээр гал тогооны ханын плитаны товгор хээ их байх тусам илүү их бохирдоно, үүнийг ч цэвэрлэхэд хэцүү. Тиймээс боломжоороо жигд гадаргуутай плита сонгохыг хичээгээрэй. Товгор хээгүй, бас залгаасгүй бол цэвэрлэхэд бүр л амар байх болно. Хэрвээ плита цэцгэн хээтэй бол тусгай хамгаалалтын шилэн хаалт ч тавьж болдог ажээ.

 

Цулгуй бариул

© Elledmytryszyn / Pixabay

Хээтэй бариул дээр бохир хурдан хуримтлагддаг. Ялангуяа хогийн сав эсвэл угаалтуурын ойролцоо байдаг бариул амархан бохирддог. Мөн аяга таваг тавьдаг шкафны бариулыг ч мартаж болохгүй. Бохирдсон бариулыг цэвэрлэж цагаа үрэхгүйн тулд цулгуй, гөлгөр бариулыг анхнаасаа сонгохыг зөвлөе. Мөн дэлгүүрт бариул сонгохдоо хурууны хээ аль хэр мэдэгдэхийг ч шалгаарай. Хурууны хээ бага үлддэг бариулыг сонгоно, мөн гэрийнхээ хэв маягт тохируулахаа мартав аа.

 

Тосгууртаа бутлагч суурилуулаарай

© snyfer / Depositphotos

Бутлагч – аяга, таваг угаагч машины дараа орох, гал тогоонд үнэхээр хэрэгтэй төхөөрөмж гэж үздэг. Өнөөдөр зах зээл дээр бутлагчтай угаалтуур борлуулагдаж эхэлжээ, эсвэл жирийн угаалтуурт нэмж бутлагч суурилуулж болно. Ийм төхөөрөмж суурилуулсан байхад тосгуур бөглөрнө гэдэг асуудлыг ор тас мартана, сантехникийн засвар, үйлчилгээнд мөнгөө хэмнэхэд ч тусална.

 

Хээтэй ламинатан шалнаас татгалзъя

© cottonbro / Pexels

Товгор хээтэй шал – гоёмсог бас сонирхолтой харагддаг, гэхдээ угааж эхлэх хүртэл шүү. Сайтар ажиглаж харах юм бол хээний завсраар тоос шороо хуримтлагдсан байх вий. Шалаа хөнгөхөн чийгтэй алчуураар арчихын оронд сойзоор сайтар зүлгэж угаахад хүргэнэ. Ийм асуудлаас зайлсхийхийн тулд мөлгөр шал сонгохыг хичээгээрэй. Өрөө болгонд тохирох төрлийн шал тавина, мөн чийгэнд тэсвэртэй эсэхийг сайтар анхаарна уу.

 

Тавилгыг таазанд болон шаланд тулгах

© Saviesa Home / Pexels, © Vecislavas Popa / Pexels

Шкафны дээд талын эсвэл доогуурх шороо тоосыг хэр тогтмол арчдаг вэ? Таазанд тулсан тавилга тоос шорооноос бүрэн хамгаалахгүй гэхдээ унах тоос шороог тодорхой хэмжээгээр багасгана. Зарим нэг эзэгтэй нар гал тогооны тавилгаа зориуд таазандаа тулгаж суурилуулдаг. Харин задгай тавиуруудад “тоосны эсрэг” бодис цацаж болно, цэвэрлэхэд хамаагүй амар болгодог ажээ.

 

Ханыг угааж болохоор өнгөлнө

Хүн амьдардаг өрөө тасалгааг усан суурьтай будаг эсвэл угааж болдог ханын цаасаар өнгөлнө. Засвар хийхээс эхлээд л цаашид хийх цэвэрлэгээг хөнгөвчлөх зорилгоор ханаа угааж болохоор хийхийг хичээгээрэй: будаг эсвэл ханын цаас. Залгуур, унтраалга болон хаалганы ойролцоох хана амархан бохирддог. Бидний ажиглаж харснаар зөөлөн, аль болох саарал туяатай ханын цаас илүү тохиромжтой байна.

 

Индукцан плитканд “за” гэж хэлцгээе

© RODNAE Productions / Pexels, © membio / Depositphotos

Гэрийн эзэгтэй нарын ярьж байгааг сонсвол индукцин плиткийг цэвэрлэхэд амар байдаг ажээ. Энэ төрлийн плитканы гадаргуу нь халахгүй, тэгэхээр дэвэрсэн хоол унд наалдаж түлэгдэхгүй гэсэн үг юм: сүү дэврээд гараад ирлээ гэхэд зуухны гадаргууг арчихад л гүйцээ.

 

Хар өнгөнөөс татгалз

© deyangeorgiev2 / Depositphotos

Хар өнгө чамин харагдаж болох юм, гэхдээ практик талаасаа хэцүү эд дээ. Хар гадаргуун дээрх тоос шороо улам илүү мэдрэгддэг. Хар өнгөндөө л байгаа юм, тэрнээс бус цайвар гадаргуу дээр ч гэсэн адилхан тоос шороо унаж л байгаа. Тэгэхээр тавилга сонгохдоо өнгийг сайтар анхаар, жишээ нь саарал эсвэл бор өнгийн.

 

Суултуурын ус цуглуулах савыг хананд нуу

© Karolina / Pexels

Суултуурыг шалнаас аль болох хөндий суурилуулахыг хичээгээрэй – бохирыг цэвэрлэхэд амар, тоос шороо ч бага хуримтлагдана. Далд сантехниктэй бол бүр ч догь. Тайлбар маш энгийн: суултуурын ус хуримтлуулах савыг хананд далд суулгахад битүү орчинд байгаа зүйл огт бохирдохгүй гэсэн үг.

 

Зөөлөн саарал өнгөтэй бас угладаг бүрээстэй зөөлөн тавилга сонгоно

© Bernard Hermant / Unsplash, © Lisa Fotios / Pexels

Зөөлөн тавилга сонгохдоо хэрэглээг нь огт мартаж болохгүй: гоёмсог урт үстэй бүрээс мэдээж зөөлөн гоё л байх, гэхдээ цэвэрлэхэд маш төвөгтэй. Аль болох салгаж болдог бүрээстэй зөөлөн тавилга сонгохыг хичээгээрэй, тэгвэл буйдангийн бүрээс байнга цэвэрхэн байх болно. Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр толгойтой орноос татгалзах нь зөв” гэрт хавтгай гадаргуу бага байх тусам л цэвэрлэхэд амархан гэжээ.

 

Ил задгай тавиур гоё, гэхдээ шилэн хаалттай нь илүү дээр

© Pixabay / Pexels, © ATBO / Pexels

Олон жижиг сажиг эд хогшил тавьсан задгай тавиур гэрэл зураг дээр л гоё харагддаг юм. Амьдрал дээр бол тоос шороо цуглуулах л газар болно. Задгай тавиур нь жижигхэн талбайтай байранд зохимжгүй гэж мэргэжилтнүүд үздэг. Яагаад гэвэл задгай тавиур дээр зөвхөн бэлэг дурсгал, хундага зэргээр зогсохгүй мөн жижигхэн байранд багтахгүй байгаа бусад эд хогшил ч тавигддаг. Ирсэн зочиндоо бэлэг дурсгалаа гайхуулмаар байгаа бол шилэн хаалттай шкаф сонгохыг зөвлөе. Хаалттай учраас шкафны тавиур дээр тоос шороо бага унана.

Ямар лайфхак гэрээ цэвэрлэхэд тань тусалдаг вэ? Бид ямар лайфхакыг мартаж үлдээсэн бол?

9
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *