Хамар дор минь бэлээхэн байсаар байтал бидний огт анзаарч байгаагүй 12 зүйлийн нууцлаг хэрэглээ

0

Бид өдөр болгон л хэвшмэл болсон зүйлтэй тулгардаг. Эдгээр эд зүйлийн хэрэглээг бид бүгдийг нь мэддэг мэт л санагдана. Заримдаа бидэнд танил болоод удаж байгаа эд зүйлийг тэс өөрөөр хэрэглэж болдгийг тэр болгон гадарладаггүй явах ажээ.

Жирийн эд зүйлийн нууцлаг хэрэглээг та бүхэнд танилцуулахаар бэлдлээ, та ч гэсэн нүд тайлж шинэ зүйлд суралцаарай.

Жийнсэн өмдний тохируулах механизм

© Pixabay

Цахилгааны хэд хэдэн төрөл байдаг. Зарим нэг нь ямар ч түгжээгүй байх тул доошоо төвөггүй гүйнэ. Мөн жижигхэн түгжээтэй цахилгаан ч байх бөгөөд энэ нь доошоо амархан гүйхгүй. Ийм төрлийн цахилгаан ихэвчлэн жийнсэн болон даавуун өмдөнд байдаг юм. Таны өмдний цахилгаан найдвартай хаагдсан эсэхийг шалгахын тулд та цахилгааны түгжээг сайтар дарсан байхад л хангалттай.

 

Ухаалаг утасны гар чийдэн

© Depositphotos.ru

Та “Harry Potter”-ийн “Люмос Максима” тарнийг санаж байна уу? Энэ тарнийг уншихад ид шидийн дохиурт гэрэл асдаг. Ухаалаг утсанд байдаг Google-ийн дуут туслагчийг идэвхжүүлээд энэ үгийг хэлбэл гар чийдэн асах болно. Унтраахын тулд “Нокс” гэж хэлээрэй. Ид шидийг ажиллуулахын тулд зарим нэг утсанд нэмэлт аппликейшн суулгах хэрэгтэй болдог байна.

 

Пиджакны жижиг халаас

© Pexels

Эрэгтэйчүүдийн зарим нэг пиджак хоёр халаастай байдгийг анзаарсан байх. Том халаас нь доод хэсгээрээ, том халаасны яг дээд талд жижгэвтэр халаас бий. Энэ жижиг халаасыг тасалбарын эсвэл зоосны халаас хэмээдэг байна.

Ийм загвартай пиджак анх Англид гарч тухайн үедээ жентельменууд өмсдөг байжээ. Жижиг халаасанд тасалбар, задгай мөнгө хийж явахад их эвтэйхэн. Одоо үед гоёл чимэглэл төдий болон үлдсэн юм.

 

Нэг удаагийн аяганы таг

© Bane Bitter-Cane / Twitter

Хуванцар таг таны ундааг цалгиж асгуулахгүй байхаас гадна өөр бас нэгэн хэрэгтэй үүргийг гүйцэтгэдэг. Зарим нэг төрлийн таг аяганы доор суурь болж хувирдаг байна. Тагны ховилд аягыг хийхэд ширээ зэрэг бохирдуулахыг хүсэхгүй байгаа гадаргуу цэвэрхэн хэвээрээ үлдэнэ.

 

Перманент маркер (арилдаггүй маркер)

© Unsplash

Арилдаггүй маркер үнэндээ тийм ч арилахааргүй эд биш. Хэрвээ та самбар дээр санамсаргүй байдлаар арилдаггүй маркераар биччихсэн бол дээрээс нь самбарын маркер түрхэхэд л болно. Самбарын маркерт арилдаггүй маркерийг уусгах бодис агуулагдах тул хэсэг хугацааны дараа самбарыг цэмцийсэн цагаан болгох боломжтой.

 

Давсны сав болон ёроол

© RealDeal***Apeal / Reddit

Давс, нунтаг перец шилэн савнаасаа тэр болгон амар гардаггүй, овоо хүчтэй сэгсрэхэд хүргэдэг. Саяхан нэг интернет хэрэглэгч хоол амтлагчийг нарийхан нүхээр амархан гаргах аргыг олжээ. Савны ёроолд долгионтсон хэсэг бий. Хэрвээ давс, перц хийсэн савны ёроолыг хооронд нь үрэх юм бол нунтаг амтлагч амархан салж гарах ажээ.

 

Сахлын xутганы ирний голд байрлах нүх

© Pixabay

Сахлын xутганы хамгийн анхны ирийг 1903 онд Gillett компани гаргаж байсан түүхтэй. Маш нимгэн металлыг хоёр талд нь ирлэсэн ирийг сахлын xутганд сайн бэхлэхийн тулд дундаа нүхтэй байсан юм.

 

Макбукийн USB оролт

© Unsplash

Орчин үеийн USB оролт нь товчлуурын эгнээтэйгээ нэг шулуунд байрласан байдаг. Тэгэхээр флаш хийх болгондоо хажуу тийш бөхийж оролтыг хайх шаардлагагүй. Нөүтбүүкнийхээ эхний хоёр эгнээ товчлуураар л баримжаа аваад хийхэд болно.

 

Богино долгионы зуухны xүчин чадал

© Depositphotos.com

Богино долгионы зууханд хоол халаах болгонд л хэтэрхий халуун болоод байдаг. Энэ нь богино долгионы зуух бүрэн xүчин чадлаараа ажиллаад байгаагаас болж байгаа юм. Тиймээс xүчин чадлыг нь багасгаад цагийг нь арай ихээр тохируулна. Энэ тохиолдолд таны хоол яг сайхан хална.

 

Сэндвичний салатны навч

© B-ha-P / Reddit

Салатны навчинд сэндвич эсвэл бургерийнхээ бусад орцуудыг ороогоорой. Одоо соус ч тэр, хачир ч тэр асгарч унахгүй.

  • Үлдсэн амьдралдаа сэндвэчийг дандаа ингэж хийж байхаар боллоо. © pmarieisme / Reddit

 

Сошиал сүлжээний дууны дундуур гарах сурталчилгаа

© Depositphotos.com

Сонсох дуртай дуу явж байтал дундуур нь гэнэт сурталчилгаа явдаг тэр таагүй үе таны уурыг бардаг уу? Гэхдээ энэ таагүй мөчийг багасгах боломжтой, хэрвээ та iPhone-той бол. Таны хийх ёстой зүйл:

  1. “Settings” рүү ороод “Confidentiality” жагсаалтыг гаргаж ирнэ.
  2. Жагсаалтыг доош гүйлгээд Advertisement хэсэг рүү орно.
  3. Сонголтуудаас өөрт тохирохыг хийнэ.

 

Өндгөнд харагдах улаан толбо

© Depositphotos.com

Өндгөнд харагдах улаан толбыг – гүйцэд хөгжөөгүй үр хөврөл гэж эндүү боддог. Үнэндээ энэ ойлголт буруу юм. Яагаад гэвэл дэлгүүрийн лангуун дээр үргүй өндөг тавигддаг юм. Тэгээд улаан толбо хаанаас гараад ирэв? Өндөг дөнгөж бүрэлдэж эхлэхдээ дотроо маш жижигхэн хялгасан судаснуудтай байдаг. Заримдаа өндөгний хялгасан судас хагарч цус гарна. Ингээд л ийм улаан толбо бий болж байгаа хэрэг. Уг улаан толбо хүний эрүүл мэндэд ямар ч хор хөнөөлгүй, өндгөө болгохоосоо өмнө авахад л болно.

Та өөр бусад жирийн эд зүйлийн нууцыг мэдэх үү?

18
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
5
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *