Ердөө л ус нэмээд гүйцээ: Германчууд дэлхийн анхны нунтаг шар aйргийг бүтээжээ

0

Германы Нойцелл хотод байрлах хэл хугалчихмаар нэртэй пиво үйлдвэрлэгч болох Klosterbrauerei Neuzelle дэлхийд анх удаа нунтаг шар aйраг гаргаснаа танилцуулжээ. Одоо хөөсөрсөн шар aйраг уухын тулд нунтаг бэлдмэл дээр зохих хэмжээний ус нэмэхэд л хангалттай гэнэ.

Шар айрaгны үйлдвэрийн эзэн Штефан Фричегийн хэлснээр бол нунтаг шар айрaг нь юуны түрүүнд тээврийн зардлыг эрс хэмнэнэ, түүнчлэн түүхий эд, хөдөлмөр болон цахилгаан эрчим хүчийг дээд зэргээр хэмнэхэд тустай гэжээ.

“Дэлхий дээр анх удаа гарч байгаа нунтаг шар айрaг бөгөөд  дэлхийг өөрчилж чадна. Ус нэмээд л шар айрaгны амтыг бүрэн мэдрэх боломжтой: спирт, нүүрсхүчлийн хий тэгээд хөөсөн малгай. Зарчмын хувьд бид энэ аргаараа дэлхийд ямар ч шар aйргийг үйлдвэрлэх боломжтой гэж үзэж байна: хар шар айрaг, цайвар шар, энэтхэгийг пэйл-эйл гэх мэтчилэн дурын шар aйргийг”.

Одоохондоо нунтаг шар aйргийг багахан хэмжээгээр үйлдвэрлэж байгаа бөгөөд сoгтууруулах чанаргүйг зах зээлд гаргажээ. Уламжлалт аргаар үйлдвэрлэсэн, бэлэн бүтээгдэхүүнийг нунтаг хэлбэрт л оруулж байгаа хэрэг гэнэ.

Шар айрaг үйлдвэрлэгч үйлдвэрийн мэргэжилтнүүд уламжлалт шар айрaгт дурлагчид, тэр дундаа Германд өөрсдийнх нь шинэ бүтээлийг төдийлөн нааштай хүлээж авахгүйг ойлгож байгаа ажээ. Тийм ч учраас тэд зах зээлээ Ази, Африк руу чиглүүлсэн. Шар aйргийг төдийлөн өндрөөр үнэлдэггүй улс орон бөгөөд тээврийн зардал ч их гардаг бүс нутаг юм.

Шар айрaг үйлдвэрлэгчид нунтаг бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэхэд хөрөнгө оруулах түнш хайж байгаа ажээ. Тэд хөрөнгө оруулагч олж үйлдвэрлэлээ өргөжүүлж шар aйргийг ус, шилгүйгээр их хэмжээгээр үйлдвэрлэн амжилт гаргаж чадвал уг салбарт том алхам болно гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дүгнэж байна.

dzeninfra.ru
4
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *