Ажил дээрээ өхөөрдөм амьтдын зураг үзвэл ажлын бүтээмж нэмэгддэг болохыг судалгаагаар баталжээ

2

Ниттоно (Nittono)-ийн удирдсан Хирошима их сургуулийн судалгаагаар, ажил дээрээ өхөөрдөм амьтдын зураг үзэх нь ааш занг сайхан болгоод зогсохүй, ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг болохыг баталсан байна.

Судалгаанд оролцсон хүмүүс өхөөрдөм амьтдын зураг үзсэнийхээ дараа ажилдаа илүү их анхаарал хандуулж ажиллаж байгаа нь ажиглагджээ. Энэ нь өхөөрдөх үед илрэх эерэг сэтгэл хөдлөл урам зориг болон зохион байгуулалттай урагшлахад нөлөөлж буйн илрэл юм.

“PlosOne” сэтгүүлд Япон судлаачдын судалгааны ажил “Кавайгийн хүч чадал: Өхөөрдөм зураг үзсэнээр ааш зан сайхан болж, анхаарлаа илүү сайн төвлөрүүлдэг” гэсэн гарчигтайгаар нийтлэгдсэн бөгөөд хэрэв та ажил дээрээ өхөөрдөм амьтдын зургууд үзвэл, жижиг зүйлд хүртэл анхаарлаа төвлөрүүлж чадахаас гадна гүйцэтгэл сайтай ажиллаж чадна.

Хүмүүсийн хувьд өхөөрдөм хүүхэд гэх тодотголд том толгой, төмбөгөр дух болон том нүд багтдаг байна. Амьтдын хувьд ч гэсэн дээрх шинжүүдийг агуулсан байвал, хүмүүст өхөөрдөм санагддаг гэнэ, тухайлбал гөлөг болон муужгайг бид нохой, муурнаас илүү өхөөрдөм гэж хардаг шүү дээ.

 

Өхөөрдөм зураг хүмүүст олон байдлаар нөлөөлнө, жишээ нь, инээмсэглэх болон эерэг хандлага төрүүлэх, мөн догшин ааш авирыг өөрчлөх гэх мэт. Түүгээр ч зогсохгүй анхаарлаа төвлөрүүлэхэд дээд зэргээр нөлөөлдөг гэдгийг дээр дурдсан.

 

Судалгааны хувьд, Ниттоно болон түүний ажлын хамтрагчид оюутнуудыг 3 хэсэг болгон даалгавар биелүүлэх болзол тавьжээ. Энэ нь АНУ-ын “Operation” ажиллагаатай адилхан гэж үзэж болно. Хэсэг тус бүр хоёр даалгавартай: эхлээд өхөөрдөм гэх тодотголтой амьтад, амьтдын зулзагууд эсвэл бусад эд зүйл (хоол хүнс)-ийг харахгүйгээр даалгавраа биелүүлэх бол хоёрдугаар даалгавар нь харсныхаа дараа даалгаврыг биелүүлэх байв.

Мэдээж хэрэг өхөөрдөм гэх тодотголтой амьтан болон эд зүйлийн зургийг харсныхаа дараа оюутнууд илүү өндөр түвшинд даалгаврыг гүйцэтгэсэн байна.

Өхөөрдөм зураг оюутнуудад даалгаврыг яаралгүй, цагтаа багтаж, анхаарал болгоомжтой гүйцэтгэхэд тусалжээ.

 

Энэ үр дүн өхөөрдөм зураг хүмүүсийг жижиг зүйл дээр хүртэл анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг болохыг харуулж байна. Үүнтэй холбоотойгоор нэг тайлбар хэлэхэд, нярай хүүхдүүдэд эцэг эхийнх нь анхаарал халамж маш их хэрэгтэй байдаг бөгөөд энэ нь тэдний оюун санаа болон бие физиологийн эрүүл байдалд нөлөөлдөг, тэгвэл үүнтэй адилаар өхөөрдөм зураг харах үедээ хүмүүс нярай хүүхдэд анхаарлаа хандуулдагтай адилхан үйлдлийг хийдэг байна.

 

Энэ судалгаа өхөөрдөм байдал хүний танин мэдэхүй болон ааш занд анхаарал халамж эсвэл нийгмийн хандлагаас үл хамааран хүчтэй нөлөөлдөг болохыг харуулжээ.

20
ГоёГоё
10
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Бурмаа

    2019/03/04 at 18:51

    Заан хөөрхөн биш. Заваан амьтан юм. Гахай ч гэсэн.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *