Нас өндөр болсон хойноо ч эрүүл саруул ухаантай байх 4 дасгал

2

Байнгын дасгал сургуулилт нь насны өөрчлөлтийн явцад илрэх элдэв таагүй байдлыг багасгаж эрүүл, саруул байхад тусална. Биеийн бүх эрхтний хувьд адилхан бөгөөд тэр дундаа тархи ч бас орох ажээ.

Ой санамжаа муутгахгүй, тархины үйл ажиллагааг дэмжих энгийн 4 дасгалыг бэлдлээ.

Өнгө өнгийн текст

Өнгө өнгөөр бичсэн үгнүүд байна. Үгийг уншихдаа өнгийг нь хэлж уншина. Уншиж дуусгаад сүүлээс нь эхэлж дахин уншиж эхэлнэ. Эхлээд танд хэцүү байх болов уу, яагаад гэвэл тархины өөр өөр хэсгүүд текст болон өнгө хүлээн авдаг ажээ.

Ашигтай тал: Альцгеймерийн өвчнөөс хамгаална: тархины эсүүд сэргэж, харилцан үйлчлэх үйлчилгээ идэвхжинэ, анхаарал хандуулах чадвар нэмэгдэнэ.

 

Шульте хүснэгт

Дөрвөлжний төвд байгаа 19 дээр анхаарлаа хандуулна. Таны зорилго – 1-ийг олоод цаашлаад өгсөх байдлаар тоонуудыг дэс дарааллаар нь олох. Олсон тоогоо хараандаа тогтоож аваад дараа нь нийлүүлж зурж болно.

Ашигтай тал: мэдээллийг боловсруулах, хүлээн авах чадварыг нэмэгдүүлнэ. Мөн харааны ой санамжийг дээшлүүлнэ.

 

Хуруугаар тэмдэг хийх

Баруун гарын хуруугаар “энх тайван”, зүүн гарын хуруугаар “ОК” гэсэн илэрхийлэл гаргаарай. Одоо солино, зүүн гар нь “энх тайван”, баруун нь “ОК”. Хэд хэдэн удаа давтана.

Ашигтай тал: Анхаарал төвлөрөх, нэг дасгалаас нөгөө дасгал руу хурдацтай шилжих чадварыг нэмэгдүүлнэ.

 

Синхрон бичиг

Баруун, зүүн гартаа 2 хуудас бэлдээд үзэг барина. Хоёр гараараа зэрэг геометрийн дүрс зураарай. Үсэг эсвэл адилхан үсэгтэй үг бичсэн ч болно.

Ашигтай тал: Хэд хэдэн даалгаврыг зэрэг биелүүлэх чадвар нэмэгдэж, тархины бүх хэсгүүдийг идэвхтэй ажиллуулна.

 

Өөр бусад зөвлөгөө

Хөгширсөн ч гэсэн тархины идэвхтэй байдлыг хангах дасгалыг мэдрэлийн эмч Лоуренс Катц боловсруулжээ.

Түүний номоос авсан зарим нэг зөвлөгөөнөөс дурьдвал:

  • Байнга ашигладаггүй гараараа өдөр тутмын ажил хийж байх, жишээ нь шүдээ угаах, үсээ самнах.
  • Шүршүүрт орж байхдаа нүдээ аниатай байдлаар энгийн үйлдлүүдийг гүйцэтгэх
  • Ажил, дэлгүүр рүү байнга явдаг замаа өөр замаар солих
  • Дуугүй видеог дохио, үйл хөдлөлөөр нь ойлгох гэж хичээгээрэй.
104
ГоёГоё
34
ГайхмаарГайхмаар
18
БахархмаарБахархмаар
15
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
6
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. tem

    2017/06/06 at 12:37

    fefefefe

  2. Kokoro Oogii

    Kokoro Oogii

    2017/06/06 at 13:35

    Ss

  3. Гимилай

    Гимилай 'Н

    2017/06/06 at 17:58

    Dund huruu yu???

  4. О. Рэнцэнханд

    О. Рэнцэнханд

    2017/06/07 at 14:38

    Ss

  5. Буянаа

    2021/11/19 at 19:08

    Сонирхолтой мэдэээлэл байна баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *