Шведээс Балба улсад очихоор 13,000 км замыг унадаг дугуйгаар туулж, тэндээ Эверестийн оргилд гарчихаад буцаад унадаг дугуйгаараа нутаг буцсан “Галзуу швед” хочит эрийн итгэмээргүй түүх

0

Шведийн адал явдал хайгч, уулчин Гөран Кропп 1996 онд Шведээс Балба хүртэл 13,000 км замыг унадаг дугайгаар туулж, Эверест уул руу хүчилтөрөгчийн аппаратгүй авирч гараад, нутаг руугаа унадаг дугуйгаа унаад буцаж байсан итгэмээргүй түүх бий.

Түүнийг 1972 онд ердөө 6 настай байхад нь аав нь Скандинавын хойгийн ноён оргил болох 2469 м өндөр Норвегийн Галдхөпиггенд дагуулж гарснаас хойш тэрээр уулын спортод дурлаж эхэлжээ.

Улмаар Шведийн шүхэрчидтэй хамт бэлтгэл хийсний дараагаар тэрээр дэлхийн хамгийн өндөр оргилуудад авирах чин хүсэл эрмэлзэл тээх болсон аж. Эверестийн оргилд авирахын өмнө тэрээр бэлтгэл болгож 1988 онд Тажикстан болон Киргизстан улсуудын хил дээр орших Ленин оргилд амжилттай авирчээ. Түүний дараагаар Гөран Кропп Iliniza Sur, Cotopaxi, Illimani, Huayna Potosi, Illampu, Muztagh Tower, Pik Pobeda зэрэг оргилуудад хөл тавьжээ.

Гөран Кропп ердөө 6 настайгаасаа уулын спортод дурлажээ

Amandina Morbeck

Уулчин бүрийн мөрөөдөл дэлхийн дээвэр Эверестийн оргил байдаг нь гарцаагүй. Гэвч тэнд хүрэх зам хэзээ ч дардан байдаггүй. Кроппын хувьд бүр ч хүндрэлтэй сонголтыг хийсэн нь 1995 оны 10-р сарын 16-ны өдөр тусгай тоноглогдсон Crescent Ultima унадаг дугуйндаа 108 кг ачаагаа баглаад 13,000 км алсын алсад орших Балба улсыг зорьсон нь байв. Уртаас урт, хүндхэн аялал 1996 оны 4-р сард дуусч зорьсон газартаа хүрчээ.

 

Гөран Кроппыг “Галзуу швед” гэж хочилдог байв

jnytt.se

Кроппыг Эверестийн уулчдын баазад ирэх үед 8 уулчин цасан шуурганд өртөж амиа алдсан байв. Иймээс тэрээр аврах ажиллагаанд гар бие оролцож, амьд үлдсэн хүмүүст тусламж үзүүлэх ажлыг хийж байжээ.

 

Тэрээр адал явдал, сорилт бэрхшээлд дуртай нэгэн байсан юм

Explara

Кроппын тухай Жон Ротчилд хэлэхдээ, “Кроппоос өмнө дэлхийн дээвэрт хөл тавьсан 900 гаруй хүмүүс бүгд л хүчилтөрөгчөөр хангах хэрэгсэлтэй байсан бол Кропп бусдын хийгээгүйг хийх тун дуртай нэгэн байсан учраас ямар ч хүчилтөрөгчөөр хангах хэрэгсэлгүйгээр авиралт хийхийг хүссэн юм. Тэгээд л тэр Шведээс Эверест хүртэл унадаг дугуйтайгаа ирээд ямар ч хүчилтөрөгчийн нэмэлт хэрэгсэлгүй дэлхийн дээвэр дээр гарчихаад өнөөх дугуйгаа унаад нутаг буцсан юм. Түүний дугуйтайгаа авч явсан зүйлс гэвэл майхан, хоол хүнс, ууланд авирах хэрэгслүүд л байлаа” хэмээн дурсан ярьжээ.

 

Балба хүрэх замдаа тэрээр Пакистан улсын нутгаар дaйран өнгөрч буй нь

Fredrick Blomqvist (Blomqvist Produktion Sweden)

Мөн Ротчилд хэлэхдээ, “Кроппын амжилтыг давтана гэдэг маш хэцүү зүйл. Тэр зүгээр ч нэг унадаг дугуйтай ирээд ууланд авираад буцаагүй юм. Тэр Эверестийн оргил руу ард талаас нь авиралт хийсэн юм шүү дээ. Энэ талаас нь авиралт хийх нь тун эрсдэлтэй байдаг юм. Нэгэн удаа түүнээс яаагаад өөрийгөө ингэж зовоож байгаа юм бэ гэж асуухад тэр зүгээр л урьд хожид хэний ч хийж байгаагүй адал явдлыг хүссэн юм гэж хариулж байсан” хэмээжээ.

 

Балба хүрэх замдаа Турк улсад зургаа даруулсан нь

Fredrick Blomqvist (Blomqvist Produktion Sweden)

“Тэр ер бусын хүчтэй нэгэн байгаагүй. Зүгээр л аз туршиж, өөрийгөө сорихыг хүсдэг нэгэн байсан юм. Гэхдээ энэ нь тэр амь насаа хайхардаггүй хүн байсан гэсэн үг биш юм шүү. Кропп анхны авиралтаараа Эверестийн оргилд хүрэхээс 107 метрийн доор ирээд дээш авиралгүй буцаад бууж байсан гэдэг. Яагаад гэвэл тэр үргэлжлүүлэн авирсан бол буцаад бааз руугаа аюулгүй буух боломжгүй болохыг ухамсарладаг нэгэн байсан. Тэр амьдралд хайртай нэгэн байлаа. Иймээс л Кроппын vхэл ойр дотны хүмүүст нь хэтэрхий хүндээр туссан юм” хэмээн Ротчилд ярьжээ.

 

Гөраний найз бүсгүй Рената Хлумска бол дэлхийн дээвэрт хөл тавьсан анхны швед эмэгтэй юм

sverigeradio.se

2002 онд түүний сүйт бүсгүй Шведээс АНУ-ын Сиаттл хот руу нүүсэн бөгөөд хожим Эверестийн оргил өөд амжилттай авиралт хийснээр Эверестийн оргилд гарсан анхны швед эмэгтэй болон түүхэнд бичигджээ.

 

Кропп эх нутгаасаа Эверестийн оргил хүртэл ганцаар аялсан

archivprimus.se

2002 оны 9-р сарын 30-нд тэрээр Вашингтон мужийн Вантаж орчимд хаданд авиралт хийж байх явцдаа хамгаалалтын хэрэгслийн гэмтлээс үүдэлтэйгээр 18 метрийн өндрөөс унаж нас барсан юм. Тухайн үед тэрээр ердөө 35 настай байсан ч амьдралдаа бусдын хэзээ ч хийгээгүй маш олон зүйлсийг хийж чадсан юм.

 

Тэрээр ердөө 35 настайдаа aмиа aлдсан юм

Adventure Journal

Түүний амьдрал маш богино байсан боловч дэлхий нийтэд өөрийгөө таниулж, олон үеийн хүмүүст итгэл үнэмшил, урам зориг өгөх түүхийг ардаа үлдээж чаджээ.

4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Бодончар Цоогий

    Бодончар Цоогий

    2021/01/21 at 18:25

    Авиралт хийнэ гээд баахан бичсэн байх юм. Монгол хэлээр “авирна” “авирах” гээд бичихэд яадаг юм.

  2. Oyunchimeg Palam

    Oyunchimeg Palam

    2021/01/21 at 18:38

    Ямар мундаг баяр хүргэе

  3. Itgel Ochir

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *