Эмч нарын зүгээс өгч буй хүүхэд асрах тухай 10 үнэтэй зөвлөмж олон эцэг эхчүүдийн талархлыг хүлээж байна

3

Шинжлэх ухааны сэтгүүлч Хелен Пирсон “TED Talk” дээр өөрийн ээж болсон туршлагаасаа хуваалцаж, зарим үнэтэй зөвлөгөөнүүдийг өгчээ. Тэрээр орой бүр 15 минутыг хүүхдэдээ зарцуулж өдөр нь хэрхэн өнгөрсөн талаар яриа өрнүүлдэг бөгөөд ингэж ярилцсаныхаа дараа хүүхдүүдээ унтуулж хэвшсэн байна. Ингээд бид та бүхэнд сайн эцэг эх байх үнэтэй зөвлөгөөнүүдийг бэлтгэн хүргэж байна.

1. Хүүхдээ 3 нас хүртэл нь хамт унтахыг зөвшөөр

Зарим судлаачид хүүхэд унтаж амрах хамгийн аюулгүй тухтай орчин бол ээжийнхээ хажууд унтах гэдгийг баталсаар байна. Мэргэшсэн хүүхдийн эмч нар ч мөн хүүхдээ тусдаа орон дээр эсвэл өөр өрөөнд унтуулах нь зөв зүйл биш гэдгийг анзаарч эхэлжээ. Үүнийг батлахын тулд судлаачид 16 нярайг хүүхдийн орон дээр болон ээжийнхээ цээжин дээр унтаж байгаа дээр ажиглалт хийсэн байна. Ажиглалтаас тусдаа унтаж байгаа хүүхдүүд ээжтэйгээ унтаж байгаа хүүхдүүдээс 3 дахин илүү тухгүй, бухимдуу байгааг олж тогтоожээ. Эрдэмтэд хүүхэдтэйгээ 3 нас хүртэл нь хамт унтах нь хамгийн зөв гэж үзэж байна. Харин шинэ төрсөн нярайг дөрвөн сар хүртэл нь хамт унтах хэрэггүй ба дөрвөн сартайгаас хойш нэг орон дээр унтаж болно.

 

2. Хүүхдээ дахиад ид гэж хүчлэх хэрэггүй

Мэргэжилтнүүд ширээн дээрээ үргэлж эрүүл хоол тавьж байхыг зөвлөж байна. Энэ тохиолдолд та хүүхдээ болохгүй зүйл идчихвий, идэж болохгүй юм аваад амандаа хийчих вий гэж айх хэрэггүй болно. Зарим эцэг эхчүүд хүүхдээ өлсөж байна гэж бодон хүчээр хоол идүүлэхийг оролддог. Гэвч хүүхдээ хоол идэх ёстой гэж дарамталж хэрхэвч болохгүй. Тиймээс ширээн дээр үргэлж эрүүл хоол хүнс байлгаж хүүхдэдээ тэдгээрээс сонгон идэх боломж олгоорой.

 

3. Хүүхэд тань хөлд орсон ч хөтөвч хэрэглэхийг хүсэхгүй байвал бүү сандар

Тийм ээ угтаа бол хөтөвч хэрэглүүлж сургах нь сар бүр хэдэн зуун живх авч мөнгө үрэхгүй байх давуу талтай ч тохиромжтой үе нь иртэл хүүхэддээ цаг өгөх хэрэгтэй. Хүүхэд судлаачид болон “Baby 411”-ийн зохиогчдын үзэж байгаагаар хөтөвч хэрэглэх ёстой тодорхой нас гэж байдаггүй. Хүүхэд чинь өөрөө л бэлэн байгаа эсэхийг харгалзан үзэх хэрэгтэй гэжээ. Гэхдээ ихэнх хүүхдүүд ойролцоогоор 2-4 насандаа хөтөвч хэрэглэхэд бэлэн болсон байдаг.

 

4. Хүүхдэдээ сонголт хийх боломж олго

Дөнгөж хөлд орсон хүүхдүүд ч гэсэн өөрийн гэсэн байр суурьтай байх хэрэгтэй. Хүүхдийн эмч Гвен Шургин О’Кифе хүүхдэд тогтсон дүрэм мөрддүүлэх нь тийм ч үр дүнтэй биш гэдгийг хэлсэн байна. Өөрийн хүслээ хүүхдэдээ тулгаж хэрхэвч болохгүй. Тэдэнд сонголт хэрэгтэй. Жишээ нь гэхэд хүүхдээ оройн хоолонд юу идмээр байгаа, өнөөдөр ямар өнгөтэй цамц өмсмөөр байгаа зэргийг нь асууж болно.

 

5. Хүүхдээ эмчтэй ярилцах боломж олго

Хүүхэд өсгөхөд эрүүл мэндийн мэдлэг маш чухал. Тиймээс хүүхдэдээ ч мөн эмч дээр очихын үр ашгийг тайлбарлаж эмчид өөрийн зовуур, биеийн байдлын талаар ярьж чаддаг болгох хэрэгтэй. Зүгээр л тэднийг эмчтэй ярилцуул. Доктор Абрамс хэлэхдээ 6 наснаас эхлэн хүүхэд үзлэг хийх явцад зарим нэг асуултад хариулж чаддаг болдог бөгөөд хүүхдийнхээ урдуур орж бүгдийг өөрийн харсан өнцгөөс тайлбарлахаа болих хэрэгтэй. Хүүхдүүдэд өөрсдийн эрүүл мэнддээ хариуцлагатай хандах боломжийг нь олго.

 

 

6. Дөнгөж төрсөн нярайн хоолны дуршил хэвийн байгаа эсэхийг үргэлж шалгаж бай

Гэр бүлийн эмч нар дөнгөж төрсөн нярай ойр ойрхон хооллодог болохыг анзаарсан төдийгүй хүүхэд тань унтаж байсан ч хамаагүй сэрээж байгаад хөхөө хөхүүлэх хэрэгтэй гэсэн байна. Хэрэв тэгэхгүй бол хүүхдийн бие өвдөх эрсдэлтэй. Түүнчлэн тэдний биеийн байдлыг байнга анзаарч байх хэрэгтэй бөгөөд хооллож байх үедээ хөлөрч байгаа эсэх, уйлах дуу нь өөрчлөгдөж байна уу, унтдагаасаа их унтаж байна уу гээд олон зүйлийг анзаарахгүй өнгөрч болохгүй.

 

7. Хэрэв 1 нас хүрээгүй хүүхэд тань уйлахаа болихгүй байгаа бол эдгээр зүйлсийг хийгээд үзээрэй

Хийж болох бүх зүйлийг хийсэн ч хүүхэд тань уйлсаар байна уу. Хэрэв хүүхэд тань цатгалан, живх нь хуурай, нойроо сайн авсан ч уйлахаа болихгүй байвал эдгээр аргуудыг хэрэглээд үзээрэй:

  • Гар дээрээ дайвалзуулан тэврэх
  • Зөөлөн ая сонсгох
  • Хүүхдээ тэврээд юм уу тэргэн дээр нь тавиад алхах
  • Машинд авч явах
  • Сэнс эсвэл аяга угаагчийн чимээ сонсгох

 

8. Хүүхдээ багаас нь өөртөө итгэх итгэлтэй болго

Зарим эрдэмтэд хүүхэд өөртөө итгэлтэй байх тусмаа аз жаргалтай байдгийг тогтоожээ. Энэ үед тэд бусад хүүхдүүдэд дээрэлхүүлэхгүй байж бие даасан байдалтай болдог. Мөн өөртөө итгэлтэй байдал хүүхдүүдийг зөв сонголт хийхэд нь тусалдаг байна. Харин эцэг эх нь хүүхдээ аль болох магтаж, тэдний хичээл зүтгэл, амжилтыг хүлээн зөвшөөрч байх хэрэгтэй. Илүү сайн байлгахын тулд:

  • Тэдэнд насны онцлогт нь тохирсон үүрэг хариуцлага өгч, тэр бүрт нь урамшуулж байх
  • Цагийг хамтдаа өнгөрөө. Хүүхдүүд өөрсдийгөө чухал хүн гэдгээ мэдрэх ёстой.

 

9. Шалтгаангүйгээр аашилж уйлбал тоогоогүй мэт дүр үзүүлж сур

Дэлгүүрт орилж байгаа хүүхдүүд янз бүрийн шалтгаантай байдаг ч тэгж уйлахыг нь яаж болиулах тал дээр эцэг эхчүүд мухардалд орчдог. Доктор Таня Ремер Алтманн хэлэхдээ эрхэлж эсвэл дураараа зангаасаа болоод уйлж байгаа хүүхдүүдийг болиулах хамгийн зөв арга бол үл тоомсорлох гэжээ. Хэрэв хүүхэд тань аюулгүй байгааг мэдэж л байгаа бол хараагүй юм шиг жүжиглэх хэрэгтэй. Хэрэв хүүхэд тань анхаарлыг тань татаж чадахгүйгээ мэдвэл удалгүй орилж, уйлахаа зогсооно. Эхэндээ хэцүү байж магадгүй ч үр дүнтэй байх болно.

 

10. Хүүхдээ шүдний эмчид үзүүлснийхээ дараа хөгжилтэй зүйл хамт хий

Хэрэв та хүүхдээ шүдний эмч дээр дагуулж очсон бол дараа нь тэрхүү таагүй мэдрэмжийг нь үгүй хийх хөгжилтэй зүйл хийхээр төлөвлө. Хүүхдээсээ шүдээ үзүүлснийхээ дараа юу хиймээр байгааг нь асуу. Үүнээс гадна, амны хөндийн эрүүл мэндийн талаар хүүхдэдээ зааж өгөх нь нэн чухал. Хүүхдээ өөрөөр нь оо, сойзоо сонгох боломж олго. Мөн хүүхдүүдэд зориулсан шүдний тухай яриа өрнүүлж болохуйц ном уншиж, кино үзэж болно.

190
ГоёГоё
36
БахархмаарБахархмаар
17
ХөөрхөнХөөрхөн
15
Ха ХаХа Ха
15
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Icecream Icecream

    Icecream Icecream

    2020/03/25 at 18:42

    Oyuka Oyuka

  2. Chinbolor Tserenbayar

    Chinbolor Tserenbayar

    2020/03/26 at 01:15

    Munhuu Zagdsuren

  3. Саруул Батука

    Саруул Батука

    2020/03/26 at 08:55

    Одко Т. Уншчихад илүүдэхгүй юм байна хайр

  4. Burenjargal Dorjsuren

    Burenjargal Dorjsuren

    2020/03/26 at 09:33

    Heregtei medeelel bna

  5. Төгөлдөрийн Эхнэр Пүрэвдулам

  6. Нин Жин

    Нин Жин

    2020/03/26 at 13:35

    Bayarma Namsrai

  7. Мѳнхжаргал О.

    Мѳнхжаргал О.

    2020/03/26 at 18:06

    Г. Дагийнаа

  8. Katya Khuandaga

    Katya Khuandaga

    2020/03/26 at 18:12

    Moli Moli

  9. Lkhagvadulam Lkhaagii

    Lkhagvadulam Lkhaagii

    2020/03/26 at 21:30

    Мөнхцэцэг Дүгэрсүрэн

  10. Muujii Muujii

    Muujii Muujii

    2020/03/27 at 01:38

    Enkhzul Zulaa

  11. Шугархүү Дамдиндорж

  12. Amo Amo

    Amo Amo

    2020/03/28 at 00:54

    Аягүл Мамырхан

  13. Б. Хишигмижид

    Б. Хишигмижид

    2020/03/28 at 08:53

    Munguu Khonkh Jiji Smile

  14. Б. Бямбасүрэн

    Б. Бямбасүрэн

    2020/03/28 at 10:20

    Цэрэндоной Цэвэгсүрэн

  15. Ujingoo Dashka

    Ujingoo Dashka

    2020/03/28 at 15:54

    Beku Dashdavaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *