Онлайн бүртгэлийн нууц үгийг таны нүднээс унших төхөөрөмж

0

Онлайн бүртгэлийн нууц үгийг таны нүднээс унших төхөөрөмжЦахим ертөнц дэх олон арван сайтуудад бүртгүүлсний дараа аль нэг рүү нь нэвтрэх үед нууц үгээ мартсан байх тохиолдол бидэнд бүгдэд маань тохиолддог. Харин Майрис /Myris/ хэмээх төхөөрөмж зохион бүтээгдсэн нь бидний нууц үгтэй холбоотой санаа зовинолыг үгүй болгож, нууц үгсийг санах үүрэгтэй аж. Ердийн хулганы адилаар компьютерт USB залгуураар холбогдох энэхүү төхөөрөмж нь хүний нүдний солонгон бүрхэвчийг уншиж, хэрэглэгчийг тодорхойлон таньдаг ба хэрэглэгчийн нүд тус бүрийн солонгон бүрхэвчийн 240 цэгүүдийг санаснаар 2048 бит ялгах тэмдгийг үүсгэдэг байна. Хэрэглэгч нүднийхээ өмнө төхөөрөмжийн толин линзийг барьж уншуулснаар төхөөрөмж нүднээс тань нууц үгийг уншин бүртгэлээрээ нэвтрэх болно. EyeLock болон Voxx Electronics-ын хамтран үйлдвэрлэж буй энэ төхөөрөмж Myris хэмээн нэрлэгджээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *