Нэгэн ээж хацар дээрээ пирсингтэй охиныхоо зургийг тавьжээ. Сошиал хэрэглэгчид үүнд маш шүүмжлэлтэй хандсан байна, гэхдээ…

4

Энедина Вэнс гэх эмэгтэй өөрийнхөө 6 сартай охины зургийг Facebook дээрээ тавьжээ. Зураг нь хормын дотор л интернетээр тархаж. Зураг дээрх хөөрхөн инээмсэглэсэн бяцхан охин, хацарны хонхорхой дээрээ пирсинг хийлгэжээ. Сошиал сувгийн зарим хэрэглэгчид хүүхэдтэй хэрцгий хандлаа гэж ээжийг нь буруутгасан байна. Ээжийг нь бүр үхээсэй гэж бичсэн ч хүн бий. Үнэндээ энэ эмэгтэй өөрийн гэсэн онцгой шалтгаантай байжээ.

Ээжийн нийтэлсэн пост:

Ашгүй, охиныхоо хонхорхой дээр пирсинг хийлгэлээ!

Өхөөрдөм харагдаж байгаа биз дээ? Түүнд таалагдана гэдгийг би мэдэж байна. Том болоод тэр надад талархах нь лавтай. Хэрвээ түүнд таалагдахгүй бол өөрөө сугалаад л авна биз, энэ нь чухал биш л дээ.

Би эх хүн, тэр МИНИЙ ОХИН, би юу хүссэнээ хийнэ. Түүнийг 18 нас хүртэл би өмнөөс нь бүх шийдвэрийг гаргана, би түүнийг төрүүлсэн, би түүнийг эзэмшдэг. Би хэн нэгнээс ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлагагүй, ингэсэн нь хэн хэндээ дээр гэж би бодож байна. Түүний хацрын хонхорхойг би цоолохыг хүссэн. Энэ бол хэрцгий явдал биш. Хэрвээ тийм байсан бол хууль бус үйлдэл болно. Хүүхдүүддээ пирсинг хийж байгаа олон хүмүүс байгаа, миний охин тэднээс ямар ч ялгаагүй.

МИНИЙ ХҮҮХЭД, МИНИЙ СОНГОЛТ! ЭЦЭГ ЭХИЙН СОНГОЛТ, ЭЦЭГ ЭХИЙН ЭРХ! Миний хүмүүжлийн арга барилыг бүү шүү, бид аливаа ажлыг өөрсдийнхөө арга барилаар л хийдэг, ямар ч тохиолдолд танд огт хамаагүй асуудал шүү!

Сарын турш интернет хэрэглэгчдийн дунд элдэв маргаан үүсгэсний дараа Энедина Вэнс чухам юу болсон нууцыг дэлгэхээр шийджээ!

ЭНЭ БОЛ ФОТОШОП!

Ээж бяцхан охиныхоо хацар дээр пирсинг хийлгээгүй юм байна. Нууцыг дэлгэснээс хойш 1000 хүний 3 нь л түүнээс буруу ойлгосондоо уучлалт гуйжээ. Энэ эмэгтэй хөвгүүдийн хөвчийг таслах асуудалд анхаарал хандуулахын тулд ийм зүйл хийжээ.

Бид нүд, зүрх сэтгэлээ нээх хэрэгтэй, бидний хүүхэд гэдэг бол өөрийн гэсэн эдлэх эрхтэй хүн, тэд хүндэтгэл хүлээж аюулаас хамгаалагдах ёстой. Өөр хүний бие махбодийг гоо сайхны төлөө хэн ч эрэмдэглэж, өөрчлөх эрхгүй.

Энедина энэ бүдүүлэг ажиллагаа хөвгүүдэд ямар их өвчний шоконд оруулж байгаад олон нийтийн анхаарлыг хандуулахыг хүсжээ. Энэ хүмүүнлэг бус ажиллагааг эсэргүүцэж байгааг дээрх аргаар илэрхийлсэн байна. Ээж болон түүний үзэл бодлыг дэмжиж байгаа бусад хүмүүс биеийн аль нэг хэсгийг авах мэс засал нь өвчтөний зөвшөөрлөөр хийгдэх ёстой гэж үзэж байна. Хүүхэд болгон хөвчөө таслуулахыг ухамсартайгаар зөвшөөрч чадахгүй шүү дээ. Үүнээс харахад хүний ёсноос гажууд болж байгаа юм.

Хөвчийг таслахад банди нар ийм сэтгэл хөдлөлийг мэдэрдэг байна. Тэд айцгаажээ!

Бас нэг…

Энэ мэт зураг түүний профайл дотор маш их бий.

Банди нарын хөвчийг таслах асуудалд бусдын анхаарлыг татахын тулд Энедина этгээд арга сонгосон байна. Та түүнийг дэмжиж байна уу? Үзэл бодлоо сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

51
БахархмаарБахархмаар
14
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
7
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *