Долоо хоногт нэг удаа хөлөө алимны цуутай усанд дүрээрэй – дараах 4 өвчнийг анагааж чадна

2

Алимны цууг хоол унданд ашигладаг уламжлалтай ч гэсэн өөр зориулалтаар ашиглаж ирээд удаж байна, жишээ нь – эрүүл мэндээ хамгаалах зорилгоор ашиглах болжээ. Цэвэр байгалийн гаралтай алимны цуу нь ашиг тус ихтэй гэдгийг олон хүн баталж байна. Зөвхөн эрүүл мэндэд тустай төдийгүй зарим нэг тохиолдолд эмийн үйлчилгээг ч орлох чадалтай ажээ.

 

Алимны цууны ашиг тус

Алимны цууны зарим нэг давуу талыг дурдвал цусан дахь сахарын хэмжээ болон  холестериныг бууруулж байна, чихрийн шижингийн 2-р төрлийн эмчилгээнд өргөн ашиглана, өлсгөлөнгийн мэдрэмж дарна мөн нянгийн үржлийг дарангуйлдаг.

Алимны цуу нь антиоксидант буюу алимны полифенолоны үйлчилгээний ачаар эдгээр давуу талыг өөртөө агуулж байна. Мөн цууны хүчил агуулдаг тул хоол хүнснээс бие махбодь өөрт хэрэгтэй шим тэжээлээ шимж авахад нь тусалдаг ажээ.

 

Хөлийн үнэрийг дарах зорилгоор алимны цуутай усанд хөлөө дүрэх

Үнэртэй хөл – бушуухан л салах ёстой зүйлийн нэг. Алимны цуу хөлийг эвгүй үнэртэхэд хүргэж байгаа нянтай тэмцэж арьсны рН-ийн хэмжээг тэнцвэржүүлдэг.

Хүүхдийн салфетканд алимны цуугаа хийгээд хөргөгчинд хонуулаарай. Шаардлагатай гэж үзсэн үедээ салфеткаар хөлөө арчина.

Үүнээс гадна нэг аяга цууг дөрвөн аяга ус тутамд хийнэ. 20 минут орчим хөлөө дүрээд дараа нь хуурай болтол нь арчаарай. Эндээс харахад алимны цууг зөвхөн хоол хүнсэнд хэрэглээд зогсохгүй арьсны эрүүл мэндийг сахихад ашиглаж болохоор байна.

Ашиглах өөр бусад аргууд

Арьсны загатнаа дарах

Арьс загатнаад байвал тусгай тос түрхэх огт хэрэггүй. Алимны цуу – мөөгөнцрийн эсрэг маш хүчтэй үйлчилгээтэй тайвшруулах бодис, арьсны загатнааг дарна.

 

Хагтай тэмцэх

Хаг – цагаан хөвөн шиг дэгдэх энэ жижиг ширхэг олон хүний бухимдлыг бардаг. Алимны цууны хүчил нь толгойн арьсны рН-ийг тэнцвэржүүлэхээс гадна нян, исгэгчийн үржлийг дарангуйлдаг сайн талтай.

¼ стакан алимны цууг  ¼ аяга устай холиод шүршдэг саванд хийнэ. Үсэндээ уусмалыг шүршээд алчуураар ороож 15 минут орчим байлгана.

 

Үү болон мэнгэ арилгах энгийн арга

Үү нь HPV-ээр халдварласан тохиолдолд гардаг жижиг толгойтой гөвдрүү юм. Харахад эвгүй, гоо сайхныг гутаана, хамгийн аймшигтай нь биеийн аль ч хэсгээр гарч болзошгүй.

Аяга алимны цууг устай холиод хөвөнд шингээгээд үүн дээрээ тавиарай.

40
БахархмаарБахархмаар
20
ГайхмаарГайхмаар
17
ХөөрхөнХөөрхөн
14
Ха ХаХа Ха
12
ХарамсалтайХарамсалтай
7
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Tumurkhuyag Dashdeleg

    Tumurkhuyag Dashdeleg

    2018/10/13 at 19:56

    Saikhna Miracle Sukh David

  2. Otgoo Oogii

    Otgoo Oogii

    2018/10/13 at 22:53

    Oogii Egshiglen

  3. Dash Chimgee

    Dash Chimgee

    2018/10/14 at 07:46

    Ganzaya Dorjpurev

  4. Khandsuren Paulenz

    Khandsuren Paulenz

    2018/10/15 at 02:41

    Thorsten Lass

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *