Залуу ээж маш хэрэгтэй лайфхакаа хуваалцлаа: хүүхдэд эм уулгах хамгийн амархан арга

2

Хүүхдүүдийн ихэнх нь төрөл бүрийн шалтгааны улмаас эм уухаас татгалздаг. Зарим нэг эм нь муухай гашуун амттай эсвэл үнэртэй, харин эм уух хүүхэд нь зөрүүд зан гаргаж эсвэл айснаасаа болоод уухаас зугтаана. Хүүхдийн энэ байдал эцэг эхийг мухардалд оруулдаг, хүүхдэд эмийг нь өгч өвчнийг эдгээх зайлшгүй шаардлага байгаад байдаг? Тийм учраас аав ээж нь эм уулгах элдэв янзын арга сэднэ.

Нэгэн залуу ээж эм уулгах өөрийн гэсэн аргыг олжээ. Тэр хүүхдэдээ эм уулгах амаргүй асуудлыг шийдэж чадсан байна, энэ ололт амжилтаа ч сошиал сувгаар бусадтайгаа хуваалцаж. Түүний аргыг аугаа гэж үнэлсэн ч хүн байв.

Бяцхан жаалхүү халуун бууруулах эм уухаас татгалзаад байжээ. Хүүгийнхээ тавгүй байдлыг багасгахын тулд тарианы шприцийн зүүг нь сугалж аваад эмээ соруулжээ. Шприцээ хүүхдийн сүү уудаг шилэн савны угжинд шургуулсан байна. Аз болж энэ арга амжилттай болжээ.

Бүсгүй өөрийнхөө амжилттай туршилтыг Facebook дээр байрлуулж хуваалцсан байна: түүний постыг 138,000 удаа шейр хийжээ. Хэдэн зуун ээж хүүхдэдээ зайлшгүй шаардлагатай эмийг нь уулгах аргаасаа хуваалцсанд талархал илэрхийлэхийн сацуу зарим ээж нар ч мөн адил өөрсдийнхөө арга туршлагаас хуваалцсан байна.

Хүүхдэд эм уулгах ганц л арга байдаг гэж бодож болохгүй. Хамгийн гол нь хүүхдийн анхаарлыг эм өгөх гэж байгаа дээр татах огт хэрэггүй.

  1. Хүүхдэд эмийн таагүй амтыг мэдрүүлэхгүйн тулд шприцэнд (зүүгүй) эмээ соруулаад аманд нь хийж хацрын ханыг дагуулж аажим шахна.
  2. Таагүй үнэртэй эм уухаас өөр аргагүй бол эмчдээ хүүхдэд гэм хоргүй үнэртэн нэмж бичүүлэхийг гуйгаарай.
  3. Эмийн таагүй амтыг дарахын тулд өгөхөөсөө хэсэг хугацааны өмнө хөргөгчинд хийж болно. Гэхдээ энэ аргыг эмчтэйгээ зөвлөж байж л хэрэглээрэй.
  4. Эмчлэгч эмчтэйгээ зөвлөсний үндсэн дээр эмээ сүү эсвэл хүүхдийн хоолтой хольж өгч болно.
  5. Том хүүхдэд эмч нар шахмал эм бичиж эхэлдэг. Тааламжгүй амттай эмийг нухаад хоол эсвэл ундаанд нь хийж өгч болно. Энэ аргыг хэрэглэхээс өмнө мөн л эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй, уг эм нь аливаа хүнсний бүтээгдэхүүнтэй ямар нэгэн химийн урвалд орох эсэхийг сайтар асуу.
  6. Хэрвээ эмийг ус эсвэл хоолтой хольж болохгүй бол эмийн таагүй амтыг дарахын тулд эмээ ууснаас хэдий хэр хугацааны дараа ууж, идэж болохыг асуу (амттай шүүсийг нь өгөх)

Хүүхэд болгон адилгүй тул дээр дурдсан аргууд яг тохирно гэж бодож болохгүй. Гэхдээ туршилтаа зогсоох хэрэггүй: зарим нэг аргууд нь эхний оролдлогоос бус хоёр дахь оролдлогоос ч амжилттай болж болно. Хэрвээ танд шалгарсан лайфхак байгаа бол бидэнтэй заавал хуваалцаарай.

4
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *