Чарли Чаплины 70 насныхаа ой дээр хэлсэн алдартай үгс

2

Чарли Чаплины 70 насныхаа ой дээр хэлсэн үг алдартай илтгэлүүдийн тоонд багтдаг. Эдгээр мөрүүд түүний өнгөрүүлсэн мөч болгонтой хамаатай:

Чарли Чаплин 70 насныхаа ой дээр хэлсэн үгийн гарчиг “Би өөртөө хэзээ хайртай болж эхэлсэн бэ?”

Би өөрийгөө хайрлаж эхлэхэд уйтгар болон өрөвч сэтгэл яагаад төрдгийг ойлгосон – би өөрийнхөө хүсэл эрмэлзлийн эсрэг амьдарч байхад анхааруулж буй дохио юм ажээ.

Өнөөдөр би “Өөрөөрөө байх” гэж юу болохыг мэддэг болсон.

Би өөрийгөө хайрлаж эхлэхэд, миний ойлгосон зүйл бол хэн нэгнийг сүрхий гомдоож болох юм, хэрвээ өөрийнх нь хүслийг хүчээр биелүүлэхийг шаардаад байвал, гэхдээ биелүүлэх цаг нь ирээгүй, тэр хүн бэлэн биш байхад шүү, тэр хүн нь – би өөрөө.

Үүнийг би өнөөдөр “Өөрийгөө хүндлэх” гэж хэлнэ.

Би өөрийгөө хайрлаж эхлэхэд миний ойлгосон зүйл бол би өөр амьдралыг хүсэхээ больсон, өнөөдөр миний эргэн тойрон байгаа миний амьдрал намайг өсөж дэмжих бүх л боломжийг олгож байгааг би харсан юм. Өнөөдөр би үүнийг “Ухаан суух” гэж байна.

Би өөрийгөө хайрлаж эхлэхэд миний ойлгосон зүйл бол ямар ч нөхцөл байдал үүсэхэд би зөв газраа зөв цагт байгааг ойлгосон, бүх үйл явдал болох ёстой зөв цагтаа л болж байна. Би дандаа тайван байж чаддаг болсон. Би одоо үүнийг “Өөртөө итгэлтэй байх” гэж хэлнэ.

Би өөрийгөө хайрлаж эхэлсэн тэр цагаас хойш миний ойлгосон зүйл гэвэл би өөрийнхөө цагаас хумслахаа больж ирээдүйн том төслийн тухай мөрөөдөхөө больсон. Өнөөдөр би, надад баяр баясал авчирч аз жаргалтай болгож байгаа ажлаа л хийж байна, бас миний зүрхийг юу инээмсэглэхэд хүргэж байгаа зүйлийг хийнэ. Би ажлыг хүссэнээрээ, өөрийнхөө хэмнэлд тааруулж хийдэг болсон. Өнөөдөр би үүнийг “Энгийн байдал” гэж нэрлэж байна.

Би өөрийгөө хайрлаж эхлэхэд би эрүүл мэндэд минь хор уршиг тарьж байгаа болгоноос хагацсан – хоол хүнс, хүмүүс, эд зүйлс, нөхцөл байдал. Намайг доош татаж миний өөрийн замаас гаргаж байсан болгоноос салсан. Өнөөдөр би үүнийг “Өөрөө өөрийгөө хайрлах хайр” гэж нэрлэлээ.

Би өөрийгөө хайрлаж эхлэхэд би дандаа зөв байхаа больсон. Яг л тэр цагаас хойш би алдаа хийх нь улам л багассаар байна. Өнөөдөр үүнийг “Төлөв даруу” гэдэг зүйл болохыг ойлголоо.

Би өөрийгөө хайрлаж эхлэхэд өнгөрснөөр амьдарч ирээдүйдээ санаа зовохоо больсон. Өнөөдөр би яг одоо цагаар л амьдарч байна, үүнийг би “Сэтгэл ханамж” гэж нэрлэе.

Би өөрийгөө хайрлаж эхлэхэд миний оюун ухаан надад саад учруулж болохыг ойлгосон, тэрнээс болж би бүр өвдөж ч мэднэ. Оюун ухаанаа зүрхтэйгээ холбосон тэр цагаас хойш миний үнэ цэнэтэй хамтрагч болж чадсан. Үүнийг би өнөөдөр “Зүрхний цэцэн ухаан” гэнэ.

Бидэнд хэн нэгэнтэй маргалдах эсвэл өөртэйгөө тэрсэлдэх ямар ч хэрэг байхгүй. Одод ч гэсэн мөргөлддөг, тэр мөргөлдөөнөөс шинэ ертөнц бий болно. Би өнөөдөр үүнийг “Амьдрал” гэдгийг мэдэж байна.

12
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Batjargal Dugarsuren

    Batjargal Dugarsuren

    2018/10/16 at 15:17

    ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *