Харь гаригийнхантай нүүр тулсан гэх 12 тохиолдол

1

Бид энэ ертөнцийн цорын ганц амьд төрөл зүйл тбиш гэдэг таамаг дэвшүүлсээр ирсэн. Энэ таамгийг хар гаригийнхантай нүүр тулсан хүмүүс батална. Та бүхэнд танилцуулах гэж байгаа дараах үйл явдлыг зарим нэг нь зохиомол гэх боловч эзэд нь үнэхээр бодит гэдэг дээрээ баттай зогссоор байгаа юм.

12. Кентуккигийн эмэгтэй

Гурван найз бүсгүй Кентуккигийн нэгэн ресторанд оройн хоолоо идээд ресторанаас 23:15-д гарчээ. Гэртээ харих замдаа тэд хавтай таваг мэт нисдэг биет харсан бөгөөд тэр нь улаан, шар гэрэлтэйгээс гадна цагаан гэрэл тал бүр лүү цацруулж байсан гэнэ. Бүсгүйчүүд гэртээ хэлсэн цагаасаа 75 минут хоцорч ирсэн буюу шөнийн 01:25 д ирсэн, тэдний мэдүүлгийг үнэн, худлын детектороор шалгасан юм.

Харь гаригийнхантай нүүр тулсан гэх 12 тохиолдол 1

11. Антониу Виллаш-Боаш-ийн хулгай

1957 онд бразилийн фермер Антониу Виллаш-Боашийг харь гаригийнхан хулгайлсан ажээ. Хохирогч дараа нь өөрийн өгсөн мэдүүлэгтээ, өндгөн хэлбэртэй үл мэдэгдэх нисдэг биет байсан бөгөөд хүн төрхт биетүүд нь саарал өнгийн комбинзон маягийн зүйл өмссөн, тэд нүдээрээ л хоорондоо ялгагдаж байсан гэжээ. Хохирогчоос цусны дээж авсан, мөн харь гаригийн эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орохыг шаардсан гэж мөн мэдүүлжээ. 4 цаг орчмын дараа түүнийг харь гаригийнхан суллаж явуулсан байна.

Харь гаригийнхантай нүүр тулсан гэх 12 тохиолдол 11

10. Киржан Илюмжинов сансарт

Оросын улс төрчийн хэлж байгаагаар 1990–ээд оны үед түүнийг шар скафандартай харь гаригийнхан хулгайлсан гэдэг. Би тэдний хэлийг мэдэхгүй ч ойлгож чадсан гэжээ. Хүн төрхт биетүүдийн дунд цаг гаран сансарт нисжээ.

Харь гаригийнхантай нүүр тулсан гэх 12 тохиолдол 2

9. Паскагулийн үйл явдал

1973 онд харь гаригийнхан АНУ-ын 2 иргэнийг хулгайлсан. Чарльз Хиксон болон Кэлвин Паркер нар Мичиган мужийн Паскагулийн хотын ойролцоо загасчилж байжээ. Эрчүүд гонзгой хэлбэртэй, гэрэлтэй нисдэг биетийг олж харсан бөгөөд хүн дүрст амьтад нь жижгэвтэр биетэй, нүдгүй, амгүй, гэхдээ хүний чих, хамар байдаг газар нь луувангаас ургадаг ургац шиг зүйлийг санагдуулам ургацтай, хөл нь маш урт гэж дүрсэлжээ. Эрчүүдийг сканнердаад 20 минутын дараа сулласан байна.

Харь гаригийнхантай нүүр тулсан гэх 12 тохиолдол 3

8. Аллагаш гол дээр болсон явдал

1976 онд дөрвөн эр завиар голын дунд хавьд очиж загасчилж байв. Харанхуй болох үеэр нэгэн нисдэг биетийг олж харцгаасан бөгөөд секундын дотор л тэднийг нисдэг биетийн гэрэл бүтэн бүрхжээ. Тэд хэсэг хугацаанд ой санамжаа алдацгаасан гэж үзэх бөгөөд нэг мэдэхэд унтарч буй түүдэг галын хажууд сууцгааж байв. Гиптонозод оруулсан ч гэсэн эрчүүд нэг л түүхээ давтан яриад байсан нь үнэний ортой бололтой.

Харь гаригийнхантай нүүр тулсан гэх 12 тохиолдол 4

7. Жесси Лонгийн шилбэн дэх гадны биет

Жесси Лонгийн яриагаар, 5 настай байхдаа ахтайгаа барилга барьж байгаа нэгэн биетийг олж харсан гэх. Тэнд барилга барьж байсан нөхөр хүүхдүүд рүү гэрэл тусгаж хэсэг хугацаанд юм харахааргүй болгожээ. Хэдэн жилийн дараа Лонгийг гиптнозод оруулж чухам юу болсныг хором бүрээр яриулж чаджээ. Түүний шилбэнд гадны биет суулгасныг хүртэл хүү ярьсан бөгөөд шилбийг шинжилж үзэхэд үнэхээр гадны биет байсан нь маш хачирхалтай бүтэцтэй шил байсан байна.

Харь гаригийнхантай нүүр тулсан гэх 12 тохиолдол 5

6. Питер Каури ба цагаан үс

Австралийн иргэн Питер Каури шөнө сэртэл өөрийнхөө гэрт харь гаригийн хоёр эмэгтэй байхыг олж харжээ – нэг нь шаргал үст, нөгөө нь ази царайтай. Шаргал үст бүсгүй нь Кауриг цээжиндээ маш чанга тэвэрсэн тул Каури гарыг нь хазсан боловч ямар ч цус гараагүй гэнэ. Бүсгүйчүүд алга болсон ч шаргал үстээс үлдсэн үсийг шинжилгээнд өгөхөд үл мэдэгдэх ДНК гэж гарчээ. Энэ үйл явдал 1992 онд болсон юм.

Харь гаригийнхантай нүүр тулсан гэх 12 тохиолдол 12

5. Доктор ба харь гаригийнханыг эмчлэх нь

1988 онд Жон Солтер хүүтэйгээ гэр рүүгээ харьж явах замд нь харь гаригийнхан хулгайлжээ. Тэдэн дээр ямар ч туршилт хийгээгүй, харин Жоны духан дээр байдаг сорвийг нь арилгаж өгөөд бусдыг эдгээх далдын хүчээр “шагнажээ”.

Харь гаригийнхантай нүүр тулсан гэх 12 тохиолдол 7

4. Тулаангүйгээр бууж өгөхгүй ээ

1975 онд Нью-Мексикод сүүлт од унахад ахмад Чарьлз Муди нисдэг таваг олж хараад ухаан алдан унасан байна. Түүнийг гипнозод оруулж болсон үйл явдлыг яриулахад, ахмад дээр хоёр харь гаригийн нөхөр ирэхэд ахмад эсэргүүцэл үзүүлжээ. Харин харь гаригийнхан түүний ухааныг балартуулж онгоц руугаа авч орсон байна. Тэд ахмадтай зүгээр л ярилцахыг хүссэн байжээ.

Харь гаригийнхантай нүүр тулсан гэх 12 тохиолдол 6

3. Фредерик Валентич ор сураггүй алга болжээ

1978 оны 10-р сарын 12-ны өдөр австралийн нисгэгч Фредерик Валентич Бассовын хоолойгоор нисэж байхдаа Нислэгийн удирдлагатай холбоогоор харьцахдаа үл мэдэгдэх нисдэг биет дагаад байгаа тухай мэдэгджээ. Тэрээр нисдэг биетийн бүтэц болон нисэж байгаа байдлыг мэдээлж байсан бөгөөд сүүлийн удаа холбоогоор: “Энэ сонин нисдэг биет дахиад л над дээр нисээд байна. Тэр дүүжлээстэй мэт …. гэхдээ энэ онгоц биш ээ”. Ингээд холбоо тасарчээ, нисгэгч ч байхгүй, онгоц ч байхгүй, алийг нь ч олоогүй юм.

Харь гаригийнхантай нүүр тулсан гэх 12 тохиолдол 8

2. Тэнгэр дэх гал

1993 онд гарсан шинжлэх ухааны зөгнөлт кино болох “Fire in the Sky”–ийг Тревис Уолтонд тохиолдсон үйл явдлаас сэдэвлэн хийсэн юм. 1975 онд ой бэлтгэгч нар Аризона мужийн Ситгривз ойд мод бэлтгэхээр болжээ. Замдаа тэд гэрлийн тусгал олж харахад дээр нь тавган хэлбэртэй нисдэг биет байв. Тревис Уолтон машинаас гарч үл мэдэгдэх нисдэг биет рүү ойртож очиход прожектороос тусаж байгаа мэт гэрэл асаж байгаад доод хэсгээр хүчтэй туяа асахад Тревисийг хэдэн футын зайд хол авч шиджээ. Айсан эрчүүд машинаа асаан зугтаасан бол яахаа мэдэхээ байсан Уолтоныг 5 хоногийн дараа олжээ.

Харь гаригийнхантай нүүр тулсан гэх 12 тохиолдол 9

1. Хилл нарыг хулгайлав

1961 онд эхнэр нөхөр Бетти болон Барни Хилл нар зугаалгаас буцаж явах замдаа харваж буй од харахаар зогсоожээ. Гэтэл харваж буй од нь тэдний зүг чиглэхэд эхнэр, нөхөр хоёр сандарч машиндаа суухаар гүйжээ. Тэдний цаг зогсож тэд өнгөрсөн хоёр цагийн турш юу болсноо санахгүй байв. Тэднийг гипнозод оруулахад харь гаригийнхан хулгайлсан байв.

Харь гаригийнхантай нүүр тулсан гэх 12 тохиолдол 10

24
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ireedui Ireedui Ireedui

    Ireedui Ireedui Ireedui

    2016/06/16 at 15:50

    Ter huuhedteigee ywjiisan hun ni l ih aztai yumaa

  2. Tungaa Azzaya

    Tungaa Azzaya

    2016/06/16 at 20:26

    Eej maana harsan gesen

  3. Lier

    2016/06/17 at 02:12

    Namaig bas har garigiin hun hulgaulsan tegeed hed heden porn site iin ner nadaas avsan xvideos geh met ih bayarlaj baih shig bsan tegeed namaig buulgasan bairnii gadaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *