Ямар ч супер баатрыг өөрийнхөө чадвараар алмайруулах, бодит амьдрал дээр оршдог 12 супер амьтад

0

Бүх супер баатрууд нөмрөгтэй байдаггүй, зарим нь бүр хувцас ч үгүй явна. Хувцас ч ямар хэрэгтэй юм, яагаад гэвэл тэд чинь хүн биш шүү дээ. Тийм ээ, хүмүүст комиксын баатрууд шиг супер хүч заяасангүй, гэхдээ амьтны аймгийн төлөөлөлд ийм супер чадлыг харамгүй заяажээ.

Супер баатруудад дуртай уншигчид минь, наашаа ойртоод суу. Бодит амьдрал дээрх итгэмээргүй супер хүчтнүүдийг танилцуулах гэж байна.

1. Сапсан – супер хурд

wildindiain

Олз руугаа дайрахдаа энэ шувуу 322 км/цаг хурдлах чадалтай. Тэгэхээр хурдны галт тэргийг энэ шувууны нэрээр нэрлэхээс өөр аргагүй байгаа биз дээ?

Тэдний хурд үнэхээр ойролцоо: “Сапсан” галт тэрэг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цагт 250 км хурдалдаг. Гэхдээ техникийн үзүүлэлтээр бол 350 км/цаг хурдална гэж үздэг байна.

 

2. Thaumoctopus mimicus наймаалж – хувьсал

RyanSmith

Эрдэмтэд түүнийг нугаламгүй төрлийн хамгийн ухаантай амьтан гэж үздэг. Индонезийн наймаалж ч гэж бас нэрлэх энэ амьтан далайн 15 нэр төрлийн организмын гадаад төрхөнд хувирахын зэрэгцээ үйл хөдлөлөө ч уялдуулан өөрчилж чадна.

Thaumoctopus mimicus ойртон ирж байгаа аюулаас хамаарч чухам ямар төрөлд өөрчлөгдөхөө сайн ойлгодог болохыг олон удаагийн судалгаа баталжээ.

 

3. Цөгөрцөг-сам хорхой – супер хараатай

Serguei S. Dukachev

Эвэртэй энэ бяцхан амьтны нүд 16 төрлийн фоторецептртэй (хүнийх ердөө л 2) тул цөгөрцөг-сам хорхой нь хэт ягаан, улаан туяаг ялгаж чадна, мөн шугаман болон тойрог поляризацийг ч хардаг байна. Шварценеггерийн тоглосон “Predator” киноны араатан шиг л гэсэн үг.

 

4. Дэлт чоно – супер хоол боловсруулах чадвар

a.z.buka

Дэлт чоно ясыг амархан боловсруулна, тэр ч бүү хэл химийн эсвэл биологийн үхлийн хор агуулсан махыг ч ажрахгүй шингээчих чадалтай. Мөн эдгээр нөхдүүд хөхтөн амьтад дундаас хамгийн хүчтэй эрүүтэйд тооцогддог.

Юу хүссэнээ хазна, юу хүссэнээ шингээнэ. Ёстой нэг хоол хүнс голохгүй цорын ганц амьтан юм уу даа?

 

5. Дэлгэрэнгүй тогос – дуу авиаг гайхалтай дуурайж чадна

jjemerson_wildlife

Тэдний гаргаж байгаа дуу авиаг эх хувилбараас нь ялгахын аргагүй адилхан. Н0хойны хуцалт, авто машины дохио, ажиллаж байгаа цахилгаан хөрөө, нялх хүүхдийн уйлах дуу, гар буугаар буудаж байгаа дуу чимээ гэх мэт дуусашгүй их бий. Уг шувуу хүний дуу хоолойгоор дуугарсан тохиолдол хүртэл бүртгэгдсэн гэнэ шүү.

 

6. Хэрмэл альбатрос шувуу – супер авхаалж самбаа

hardytom540

Дэлхий дээрх том биетэй шувуунд орох альбатрос бүтэн өдөржингөө ч нисэж чадна, ер газардахгүйгээр. Далавчных дэвэлтийг эрээн далт шувуутай зүйрлэх юмгүй, 3 гаруй метр болно шүү дээ. Туулах урт замаа ч эмх цэгцтэй төлөвлөдөг бололтой. Тиймээс хоногт 1000 орчим километр зам туулж чадна.

Зарим альбатросууд амьдралынхаа туршид (10-30 жил) дэлхийг хэд хэдэн удаа бүтэн тойрох хэмжээний зам туулсан байдаг гэж шувуу судлаачид үзэж байна.

 

7. Уулын ямаа – супер тэнцвэрт

OffbeatCardiff

Уулын ямаа гэдэг гайхалтай амьтан шүү! Харахад ямар ч тэнцвэр авах шинж тэмдэг байхгүй. Туурай нь хэмжээгээр жижигхэн, тэгээд ч аварга том эвэртэй, тэгэхээр муурын авхаалж самбаа яаж гармаар юм бэ дээ гэмээр. Уулын ямаа жин хөнгөн, хараа сайтайгаас гадна туурайны бүтэц нь онцгой тул чулуунд гулгахгүй бас өндөр, урт харайхад нь тусалдаг. Ямар ч хүндрэлгүйгээр ямар ч налуу гадаргуу дээр тогтоно.

Та гэрэл зургийг хар л даа, бас бичлэг ч бий, сонирхож үзээрэй. Эдгээр эвэртэй нөхдүүд таталцлын хуулийг ёстой “нулимж” байх шиг. Тэд бүгдийг хяналтандаа авч чадсан байна. Дээд зэргийн уулчид юм даа!

 

8. Хуягт гүрвэл – усны гадаргуу дээр гүйх чадвартай

Haydihayd

Хуягт гүрвэлийг англиар Jesus Christ lizard гэж нэрлэдэг нь зүгээр ч нэг өгсөн нэр биш байх. Бага жин, хурдан хөдөлгөөнийхөө ачаар энэ гүрвэл усны гадаргуу дээр 400 метр замыг 12 км/цаг хурдтайгаар туулж чадна.

 

9. Далайн өргөст хэмх – өөрийнхөө агрегат төлөвийг өөрчлөх чадалтай

supremegalacticgod

Далайн өргөст хэмх өөрийнхөө хүслээр шингэн эсвэл бүр эсрэг төлөвт шилжиж чадна. Аюул учирсан үед ийм этгээд аргаар өөрчлөгддөг байна.

 

10. Хавтгай өт – супер нөхөн төлжихүй

Richard Ling

Өөрийнх нь биеийн 95% нь устаж үгүй болсон ч гэсэн бүрэн нөхөн төлжих чадвар хавтгай өтөнд бий.

 

11. Залгигч хар загас– супер өлсөгч

tumblr.amnh

25 сантиметрийн урттай хайрсгүй энэ загас нэг удаагийн хооллолтондоо өөрийнхөө биеийн хэмжээнээс даруй 2 дахин том, мөн өөрийнхөө жингээс даруй 10 дахин их олзыг залгиж чадна. Шар айрагны гүзээ ийм л шалтгаантай гарч дээ.

 

12. Далайн мөгөөрс – үхэшгүй мөнх

cnauyodearhsti

Turritopsis Nutricula далайн мөгөөрс нас бие гүйцээд усны гүнд сууж полип болж хувирдаг, тэндээсээ дахин шинэ далайн мөгөөрс болж биежнэ. Энэ төрлийн далайн мөгөөрс “хүүхэд” насандаа эргэж очоод дахин хөгширч байна гэж хэлж болохоор байгаа юм. “Дахин төрөх” үйл явцын давтамж – эцэс төгсгөлгүй. Turritopsis Nutricula-ийн амийг зөвхөн хүч хэрэглэж байж л таслаж чадна.

27
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *