Бээжин хотын барилгуудын доод хонгилд оршин суугчдын дүр зураг

0

Бээжин хотын барилгуудын доод хонгилд оршин суугчдын дүр зураг


Дэлхийн хөгжлийг харъя гэвэл Хятадад оч гэдэг үг гарсан нь манай өмнөд хөрш хөгжил дэвшлийн үлгэр жишээ улс болсон гэсэн үг. Хөгжил цэцэглэлтээрээ Дэлхийд гайхуулсан том гүрний нийслэл Бээжин хот гадныхны хувьд үзэх харах зүйлээр баян сайхан хот болсон. Гэвч энэ нь зөвхөн өнгөн тал нь бололтой. Үүнийг тус хотод ажиллаж амьдардаг гэрэл зурагчин Sim Chi Yin-ий бүтээлээс харж болох юм. Бээжин хотын хүн амын гуравны нэгийг бүрдүүлдэг ажилчид хотынхоо байшин барилгын доод хонгил буюу манайхны нэрлэдгээр подвалд амьдарч байгааг Sim Chi Yin тод томруун харуулжээ.New York Times сонинтой байнга хамтарч ажиллахын зэрэгцээ Newsweek, Time magazine, Financial Times Weekend Magazine, New York Times Sunday Magazine, Stern Magazine, the International Herald Tribune and the Los Angeles Times зэрэг нэр хүндтэй хэвлэлүүдэд гэрэл зургууд нь нийтлэгдэн гардаг гэрэл зурагчин Sim Chi Yin нь Хятадын авьяаслаг гэрэл зурагчдын нэг бөгөөд санхүүгийн хямралд өртөөд байгаа Хятад улсын далд амьдралыг энэхүү бүтээлээрээ харуулжээ.
Коктейль баарны ажилтан 21 настай Big Rain. Хятадад олон залуу хүмүүс хямдхан хөдөлмөр эрхэлж байгаа. Асар хурдтай хөгширч байгаа энэ улсад эрүүл мэндийн үйлчилгээний хөлс тэнгэрт хадаад байгаа юм.

Гоо сайхны мэргэжилтэн Zhao Dan ердийн орноос үл ялигхан өргөн хонгилынхоо өрөөнд сууж байна. Энэ өрөөндөө сарын 350 юань төлж амьдардаг тэрээр ердийн сууц хөлслөхийн тулд энэ хэмжээний мөнгийг гурав дахин нэмж төлөх шаардлагатай болох юм байна.

Даатгалын компанид ажилд орохоор ярилцлаганд орохынхоо өмнө хөлсөлж авсан хувцсаа өмсөж байгаа 23 настай Hye Bin. Тэрээр энэ өрөөнд өөр хоёр хүний хамт амьдардаг бөгөөд Bin саяхан Chongqing хотоос Бээжинд нүүж ирсэн юм байна.

Бээжин хотын төв дэх хонгилынхоо өрөөнд сууж байгаа оффисын ажилтан 23 настай John Lee болон 24 настай зөөгч Jiang Ying нар. Саяхан Хятадын газар доорх цахилгааны хэрэглээг хязгаарласнаар тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 40%-иар буурсан байна. Тус улсын засгийн газар олон улсын санхүүгийн байгууллагуудын зүгээс өгч байгаа анхааруулгуудыг үл харгалзан байнгын хөрөнгө оруулалтанд тулах тал дээр илүү анхаарал тавьж байгаа юм.

33 настай Niu Song сонин уншиж байх зуур түүний гэргий 32 настай Zhao Anshen хатгамал хатгаж байна. Тэд хоёулаа зоогийн газрын тогооч юм.

27 настай Shang Lanlan хонгилынхоо өрөөнд сууж байна. Энэ хотод амьдарч байгаа бусад цагаач нарын адил Lanlan нөхрийнхөө хамт таван настай хүүгээ эмээ өвөөтэй нь орхиод улсынхаа нийслэлд мөнгө хураахаар ирсэн нь энэ юм.

53 настай Guocheng гэр бүлийнхээ хүнээс салсныхаа дараа энэ 12 м.кв талбай бүхий хонгилын өрөөнд нүүж ирсэн бөгөөд сард 650 юаний хөлс төлдөг энэ өрөөндөө өдөржин зурагт үзэж өнждөг тэрээр ердөө хоёрхон цаг алхах гэж л гадагшаа гардаг байна.

Хэнань мужаас Бээжинд нүүж ирсэн 21 настай Liu Jing педикюрийн үйлчилгээ эрхэлдэг. Аж амьдралаа дээшлүүлэхээр Бээжин хотыг зорьж ирсэн олон мянган ажилчид тэнгэрт тулсан өндөр үнэтэй амьдралтай нүүр тулж, эцэстээ хонгилд амьдарч өдөр хоногийг өнгөрүүлэхээс өөр аргагүйд хүрээд байгаа аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/07/21 at 00:20

    heleh ch ug alga,hujaa nart bol

  2. Зочин

    2012/07/21 at 00:23

    *** nart bol bolnoo bolno

  3. LeenI

    2012/07/21 at 00:30

    hhhhhhhhhhhhhhhhhmmmmmmmmmmmmmm

  4. jerry-man

    2012/07/21 at 13:02

    хха

  5. MUNHJARGALTUGULDUR

    2012/07/21 at 13:11

    *** nartaa divaajin

  6. Зочин

    2012/07/21 at 14:57

    xoxin muusain yumnuud engeed yobjaaxdaa taarsan yumnuud xaxax eneed xvrchlee xaxaxax

  7. Зочин

    2012/07/21 at 21:18

    hoorhii zailuul
    gej shaaval yaana

  8. SoL0

    2012/07/22 at 00:30

    eeesh

  9. Зочин

    2012/07/23 at 01:44

    эднийг өшөө ямар байлгах гэсийн хаммер унуулж хаусанд амьдруулах гээ юу.

  10. BEK_KKK

    2012/07/23 at 11:21

    odoo yahawdee *** nar

  11. Зочин

    2012/07/23 at 16:08

    мглд сх гэсн иим хүмүүс бга ш дэ

  12. Зочин

    2012/07/23 at 20:30

    muusain llruud!!! ingej amidraj bgada bayrlaj yv sdakuud vxvvl taarna!!!

  13. Jellyfish

    2012/07/24 at 10:17

    novshnuud mongoliin boboochdoos hamaagui deer bna. manaihan daanch aimar arhidah ym daaa…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *