Гоо үзэсгэлэнгийн туйлшрал

0

Гоо үзэсгэлэнгийн туйлшрал


Хорвоод мэндэлж байгаа хүмүүс гоо сайхан, гадаад үзэмжийн хувьд харилцан адилгүй байдаг. Нэг нь эргэж харахгүй байхын аргагүй үзэсгэлэнтэй, гоо сайхан бие галбиртай төрдөг байхад нөгөө нь ганцхан олдох амьдрал шүү дээ хэмээн харуусам царай зүстэй төрөх нь ч бий. Шинжлэх ухаан өндөр хөгжсөнөөр царай зүсээр тааруухан төрсөн гэж харамсахааргүй болтлоо өөрчлөхдөх боломж хүн бүрт нээлттэй болсон. Дэлхийд гоо сайхны мэс ажилбараар тэргүүлдэг улсын нэг нь Өмнөд Солонгос улс бөгөөд 2009 оны байдлаар гэхэд энэ улсад 4000 орчим гоо сайхны мэс заслын эмнэлэг бүртгэгджээ.Өмнөд Солонгост гоо сайхны мэс ажилбар хийлгэж, гадаад дүр төрхөө өөрчлөх хүсэлтэй хүмүүс маш олон байдаг нь энэ улсыг маш хурдан гоо сайхны мэс ажилбарын Дэлхийн төв болоход нь нөлөөлж байгаа юм. Жишээ дурдахад тус улсын нийслэл Сөүл хотын эмэгтэйчүүдийн 46% нь ганц олдох амьдралаа сэтгэл хангалуун өнгөрүүлэхээр гоо сайхны мэс заслын эмнэлгийг зорьдог байна. Өмнөд Солонгосын гоо сайхны район хэмээгддэг Шинса мужид “Гоо сайхны мэс ажилбарын модель” нэртэй тэмцээн болдог бөгөөд энэ тэмцээний оролцогчид ивээн тэтгэгч эмнэлгийн тусгай шагналыг хүртдэг аж. Өөрийн хүссэнээр гадаад дүр төрхөө өөрчлүүлэх боломжийг ялагчид олгодог энэ тэмцээний ялагч болсон 21 настай Хан Чи-Хай хэмээх оюутан бүсгүй болон бусад оролцогчдын зургуудыг та бүхэнд толилуулъя.
Ахлах сургууль болоод их сургуульд байхдаа үргэлж л том, урт эрүүтэй гэгдэн бусдад шоолуулдаг байсан Хан Чи-Хай энэхүү гоо сайхны мэс заслын тэмцээнд оролцохоор шийджээ. Энэ тэмцээнд орсон 300 бүсгүйн нэг нь байсан тэрээр хоёр сар хагасын дараа эрүүндээ хоёр мэс засал хийлгэх болсон юм. Хан Чи-Хай хэлэхдээ “Би автобус эсвэл метронд суух үед хүмүүс зөвхөн эрүү рүү маань л хараад байгаа юм шиг санагддаг.” хэмээсэн байна.

 

Тэмцээний бас нэг оролцогч эрүүнийхээ рентген зургийг авахуулж байна. Тэр удахгүй эрүүний мэс засалд орох аж.

 

Эмч нар Хан Чи-Хайгийн эрүүнд мэс засал хийхээр бэлтгэж байна.

Жүжигчин болохыг хүсдэг 19 настай Си Же-Сео өөрийгөө мэс заслын дараа илүү дур булаам болно гэдэгтээ итгэлтэй байв.

Сувилагч нар Жеонг Гян-Хвяг мэс засалд бэлтгэж байна. Өөрийн нүүр царайндаа сэтгэл хангалуун бус байдаг энэ бүсгүй бараг жил орчмын хугацаанд нойр хулжих эмгэгээр тарчилжээ.

 

Жеонг Гян-Хвягийн эрүүнд мэс засал хийж байна.

 

Өөр нэгэн оролцогч Чонг Чи-Хайгийн ээж Ли Ми-Сук мэс заслын дараа охиноо хараад уйлж байна.

Мэс заслын дараагийн өдөр Чонг Чи-Хай ээжийнхээ хамт эмнэлгээс гэр рүүгээ явж байна. Мэс заслын дараах өвчиндөө шаналж байгаа нь түүний царайнаас харагдаж байна.

 

Мэс заслаас хоёр долоо хоногийн дараах Хан Чи-Хайгийн царай

 

“Гоо сайхны мэс заслын модель” тэмцээний ялагч болсон Хан Чи-Хай мэс заслаас хоёр сарын дараа
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/07/20 at 23:00

    goy bolson bn nasan turshdaa iim torsondoo shanalaj yvna gj yu bsiin zorigtoi bn

  2. Зочин

    2012/07/20 at 23:33

    *** ***

  3. LeenI

    2012/07/21 at 00:07

    hhhhhhhhhhhmmmmmmmmmmmm

  4. asparagus

    2012/07/21 at 01:43

    hmm, oortoo setgel hangaluun ywj bwl yhw de..

  5. Зочин

    2012/07/21 at 02:25

    yostoi iim huuhnuuded durgui hiimel tsarai

  6. Зочин

    2012/07/21 at 11:05

    хөөрхөн л охин байсан байна ш дээ. одоо хэн гэдэг билээ нэг жүжигчинтэй адилхан царайтай болчихож

  7. jerry-man

    2012/07/21 at 12:56

    үхсэн ац чинь лай байгаадаа энгэж мэс засал хийлгүүлдэг

  8. SoL0

    2012/07/22 at 00:29

    eee metkv

  9. teen

    2012/12/16 at 05:30

    ганц олдох амьдралдаа яахавдэ ялангүяаа бүүр эмэгтэй хүн хамгийн зөв шийдвэр шүү :)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *