
Sarah Hambly бол бие даан хувцас загварын дизайнер болсон гоц авьяастан бөгөөд 4 жилийн турш хувцас урлан, оёж байна. Түүний ур чадварт ээж нь багагүй нөлөө үзүүлсэн ч, тэр өөрөө YouTube болон Pinterest-ээс хэрхэн хувцас оёхыг сурч авчээ. Алдаа оноотой хэсэг хугацааг дадлагажиж өнгөрөөсний дараа Sarah нэлээдгүй туршлага хуримтлуулж, чадварлаг дизайнер, оёдолчин болж чадсан байна.
Диснейн ямар л бол ямар гүнжийн даашинзыг урлаж чадахаа бусдад харуулсан цагаас хойш тэр өөрийгөө чадварлаг нэгэн гэдгийг баталж харуулсан. Эсрэг дүрийн хувцсыг ч гэсэн урлаж чадна. Одоогоор тэр үзэсгэлэнтэй хатад, гүнжүүд, киноны дүрүүд, сүйт бүсгүйн хувцас болон хүн бүрийн төсөөлж чадах хэний ч хувцас, даашинзыг урлажээ.
Өнгөрсөн 12-р сарын 14-нд Sarah өөрийнхөө Твиттер хуудсаар дамжуулан, энэ жилийн турш урласан бүх бүтээлүүдээ олон нийтэд сонирхуулсан байна. “Harry Potter” киноноос санаа авсан торгомсог даашинзуудаас авахуулаад зэвүүцэм Kylo Ren-ийн хувцсыг хэрхэн урласныг та түүний коллекцоос үзэж сонирхоорой. Одоогоор түүний бүтээлүүд Твиттерт хэдийнээ 335,000 LIKE аваад байгаа юм. Тэрээр 2020 онд нийтдээ 113 хувцас, даашинз зэргийг өөрийн гараар урлажээ.
1. Энэ жил хийсэн даашинз

2. Хогвартсаас санаа авч хийсэн даашинз: Рэйвенкло

3. Хогвартсаас санаа авч хийсэн даашинз: Слитерин

4. Ардын аман зохиолоос санаа авч хийсэн хуримын даашинз

5. Шидтэний өмсгөл

6. Элса

7. Жиамбаттиста Валли

8. “Wish” дээрээс хайж олсон даавуугаар хийсэн даашинз

9. “Wonderwell” кинонд зориулж урласан даашинз

10. Локигоос санаа авч хийсэн хувцас

11. Хогвартсаас санаа авч хийсэн даашинз: Гриффиндор

12. Энэ жилийн бүтээлүүдийн нэг

13. Шүршүүрийн хөшгөөр хийсэн “Peek-A-Boo” даашинз

14. Дэйнэйрисийн хүрэм

15. Иеннеферээс санаа авч хийсэн хувцас

16. Гералтаас санаа авч хийсэн даашинз

17. 4.5 метр урт хар даашинз

18. “Сэргэн мандалт” уран зургаас санаа авч урласан даашинз

19. Гүзээлзгэнэтэй даашинз

20. Агаар

21. Хогвартсаас санаа авч хийсэн даашинз: Хаффльпафф

22. Баярын барби: 2019

23. “Sugar Daddy” нөмрөг

24. Бүхэлдээ гараар оёсон өвөрмөц хийцтэй даашинз

25. Үлгэрээс санаа авч урласан даашинз

26. Сонгодог бүтээл

27. Баярын барби: 2009

28. Гал

29. Үүрийн туяа

30. Дахин давтагдашгүй хийцтэй даашинз








