
Цаг хугацааны шалгуурт хосын аз жаргалтай харилцааг авч үлдэнэ гэдэг үнэхээр амаргүй зүйл. Тэр тусмаа хөнгөн хийсвэр явдалтай гэдгээрээ зартай, үргэлж л салж нийлж байдаг алдартнуудын хувьд урт удаан хосын харилцааг хадгална гэдэг бүр ч төвөгтэй асуудал. Гэхдээ хүн бүр адилгүй, хүлэг болгон жороогүй гэдгийн адилаар Холливудын хос бүхний амьдрал богино настай байдаггүй. Тэдний дунд олон жилийн аз жаргалтай харилцаагаа хадгалж, хэн бүхнийг атаархуулж яваа хосууд цөөнгүй.
Hugh Jackman, Deborra-Lee Furness нар 1995 онд танилцаж, жилийн дараа гэрлэсэн. Тэдний хооронд 13 насны зөрүү байгаа ч тэд хамтдаа хоёр хүүхдийн хамт аз жаргалтай амьдарч байна.
Жүжигчин Sissy Spacek 1974 онд загвар зохион бүтээгч Jack Fisk-тэй гэрлэж, хоёр охинтой болсон ба одоог хүртэл хамт амьдарч байна.
Жүжигчин Michelle Pfeiffer 1993 онд продюсер David E. Kelley-тэй гэрлэсэн ба энэ жаргалтай хосууд 2 хүүхэдтэй.
Канад-Америкийн жүжигчин Hume Cronyn 1942 онд жүжигчин Jessica Tandy-тай гэрлэсэн ба тэд 1994 онд Jessica Tandy-г нас барах хүртэл хамтдаа амьдарсан.
Sean Connery Францын зураач Micheline Roquebrune-тэй гэрлэж, 40 гаруй жил хамт амьдарч байна.
Mel Brooks 1964 онд жүжигчин Anne Bancroft-той гэрлэж, 2005 онд Anne Bancroft-ыг савны хавдраар нас барах хүртэл хамт амьдарсан.
Bono 1982 онд Alison Hewson-той гэрлэж, өдгөө 4 хүүхдийн эцэг эх болон амьдарч байна.
David Bowie 1992 онд загвар өмсөгч Iman Abdulmajid-тай гэрлэсэн ба хосууд нэг охинтой.
1991 онд John Travolta жүжигчин Kelly Preston-той гэрлэсэн бөгөөд тэд хоёр хүү, нэг охинтой амьдарч байна.
Denzel Washington Paulette Pearson-той 1982 онд гэрлэснээс хойш 4 хүүхэдтэй болж, өнөөг хүртэл жаргалтай амьдарч байна.
1982 онд Danny DeVito жүжигчин Rhea Perlman-тай гэрлэсэн ба тэд гурван хүүхэдтэй.
Christopher Walken Georgianne Walken гэрлээд 45 жилийн турш хамт амьдарч байна.
Жүжигчин Jamie Lee Curtis 1984 онд жүжигчин Christopher Guest-тэй гэрлэж, хоёр хүүхэд үрчлэн авч өсгөж байна.
Жүжигчин Jerry Stiller жүжигчин Anne Meara нар 60 жил хамтдаа амьдарч байгаа ба тэд жүжигчин Вen, Amy Stiller нарын эцэг эхчүүд юм.
Samuel Jackson 1980 онд спортын сувгийн продюсер LaTanya Richardson-той гэрлэж, нэг охинтой одоог хүртэл хамт амьдарч байна.
Chevy Chase 1982 онд Jayni-тэй гэрлэж, гурван охины эцэг эх болсон.
Kevin Bacon жүжигчин Kyra Sedgwick нар 1988 онд гэрлэж, өнөөдөр хоёр хүүхдийн эцэг эх болон амьдарч байна.
Ozzy Osbourne Sharon нар 1982 онд гэрлэсэн.
Jeff Bridges эхнэр Susan-тайгаа 30 гаруй жил хамт амьдарч байна. Тэд 3 охинтой.
Tom Hanks болон Rita Wilson нар 26 жил хамтдаа амьдарч байгаа ч өнөө хэр нь тэдний хайр дүүрэн байсаар байна.








Киригаяа Казуто
2014/12/18 at 19:49
https://www.facebook.com/justffun1214
Киригаяа Казуто
2014/12/18 at 19:49
https://www.facebook.com/justffun1214
Киригаяа Казуто
2014/12/18 at 19:49
https://www.facebook.com/justffun1214
Киригаяа Казуто
2014/12/18 at 19:49
https://www.facebook.com/justffun1214
Зочин
2014/12/20 at 14:55
ene jinhene hair bh shu
Зочин
2015/11/11 at 13:54
Ийм сайхан хосуудын тухай нийтлэж байгаасай.