Болзоонд урьсан залуу чинь уулзсаныхаа дараа дахиж холбоо барихгүй байна уу? Тэгвэл дараах 5 шалтгаантай шууд холбоотой!

2

Анхны болзоо, гайхалтай уур амьсгал, магадгүй хоёр дахь болзох санал сонсоход маш ойрхон байгаа мэт мэдрэмж төрнө. Гэвч нэг өдөр өнгөрлөө, дараа нь бүх зүйл буруугаар эргэнэ, таны бодож, төсөөлж байсан бүхэн дуусгавар болно. Тэр залуу ор сураггүй алга болох бөгөөд тань руу мессеж ч бичихгүй, бас ярихгүй!

Ийм нөхцөлд, өөрөөр хэлбэл анхны болзооны дараа чухам юунаас болж залуус холбоо барилгүй, ор сураггүй алга болдог вэ гэсэн цорын ганц асуулт гарч ирнэ: Тэр яагаад таньтай холбоо барихгүй байна вэ?

Үүний учир шалтгааныг тайлбарлаж эхлэхийн ялдамд, таныг юу юугүй гуниглах хэрэггүй гэдгийг хэлье, яагаад гэвэл ямар ч нөхцөлд, эхлээд түүнд гэнэтийн зүйл тохиолдсон байж болох талаар бодож үзэхэд гэмгүй. Харин тийм биш бол энэ бүхэн дараах 5 учир шалтгаантай салшгүй холбоотой:

1. Таныг түрүүлж хөдлөхийг хүлээж байгаа

Тийм ээ, заримдаа ийм зүйл тохиолддог, тэр тусмаа ямар ч туршлагагүй, насаар дүү залуутай болзож байгаа бол тэр таныг түрүүлж хөдлөхийг хүлээнэ. Магадгүй тэр таныг өөрийг нь сонирхож байгаа эсэхийг мэдэхийн тулд чимээ хүлээж сууж байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр тэр танд үнэхээр таалагдсан бол ямар ч эргэлзээ хэрэггүй, хүлээлтийг дуусгавар болгож түүн рүү түрүүлээд ярихад л болно.

2. Өөр эмэгтэйтэй болзож байгаа

Хоёр дахь шалтгаан бол магадгүй бага зэрэг балмагдахуйц бас гунигтай байж мэднэ, гэхдээ үүнийг үнэнээр нь хэлэх хэрэгтэй – тэрэнд өөр охин таалагджээ. Өөрөөр хэлбэл таниас өөр эмэгтэйд сэтгэл нь татагдсан учир эсвэл та бүрэн дүүрэн таалагдаагүй болохоор тэр тань руу залгахгүй байгаа хэрэг.

3. Ноцтой харилцааг хүсэхгүй байгаа

Хэдийгээр анхны болзоо гайхалтай байсан ч, дараагийн өдрүүдэд түүнд төрсөн анхны сэтгэгдэл байхгүй болж болно. Танд эхний өдрийн болзоон дээр түүний хандлага нь бага зэрэг өөрийнхөөрөө юм шиг санагдсан уу? Эсвэл түүн рүү хэсэг хугацааны дараа залгахад, дуудлаганд чинь хариулахгүй нэг бол завгүй байна гэж хэлсэн үү? Ийм нөхцөлд тэр тантай дотно танилцаж, цаашид энэ харилцааг үргэлжлүүлэх бодолгүй байна гэсэн үг.

4. Гар утасны харилцаа таалагдахгүй байгаа

Технологийн супер хөгжлийн эрин үед, энэ нь магадгүй хачин сонсогдож байж мэдэх юм, гэвч гар утасны харилцааг ойшоодоггүй хүмүүс одоог хүртэл байсаар байгаа гэдгийг та мартаж болохгүй, тэгэхээр тэр магадгүй гар утсаа гэртээ эсвэл ажил дээрээ орхичихсон байхыг үгүйсгэхгүй. Тиймдээ ч тэд тэр даруйдаа таныг дараагийн болзоонд урихгүй байж болох ч, хэсэг хугацааны дараа гэнэт холбоо барьж, уулзах талаар асууж мэднэ.

5. Тэр таныг сонирхохгүй байгаа

Та үүнийг ойлгохоос өөр аргагүй: та түүнд таалагдаагүйгээр барахгүй, тэр таньтай дахин уулзахыг хүсэхгүй байна. Удахгүй та үүнийг ойлгосноор, хий дэмий стресстэхээ болих болно.

Дээр дурдсан шалтгаануудыг сонсоод гайхшралд орох хэрэггүй, тэгэхийн оронд түүнийг хоёр өдөр дараалан тань руу залгаагүй ч гэсэн тайван бай, хамгийн гол нь та ертөнцийн төгсгөл ирээгүй гэдгийг ухамсарлаж, өөртөө итгэх итгэлээ гээж болохгүй, дараагийн өдрүүдэд тэр залгасан ч бай, мессеж бичсэн ч бай, өөртөө итгэлтэй байх нь л чухал. Юу ч тохиолдсон бай, урагшлах хэрэгтэй.

Хэдийгээр тэр танд үнэхээр их таалагдсан байж болох ч, хорвоо дэлхий дээр түүнээс хэд дахин илүү олон хүн байгааг бүү мартаарай!

4
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Dana Ch

    Dana Ch

    2019/07/16 at 13:33

    Azgui ni oortoo chin saixan amidrax xuvigui ni alga bolson bdgiiin.

  2. Dana Ch

    Dana Ch

    2019/07/16 at 13:33

    Azgui ni oortoo chin saixan amidrax xuvigui ni alga bolson bdgiiin.

  3. Б. Зулцэцэг

    Б. Зулцэцэг

    2019/07/19 at 14:36

    Yugsen ch ugiin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *