Шүд цоорох өвчнөөс сэргийлэх байгалийн гаралтай 8 аргa: 100% үр дүнтэй учир эмнэлэгт очих хэрэггүй болох нь ээ!

3

Та арай шүдний дагина байдаг гэдэгт одоо хүртэл итгэдэг юм биш биз? Хэрэв тийм бол итгэхээ больж өөрөө шүдний дагина болох цаг нь ирсэн шүү! Таны шүд биеийн бусад эрхтэнүүдтэй адил анхаарал халамж шаардах нь их. Та тогтмол шүдний эмчид үзүүлж чаддаггүй бол дараах энгийн аргуудыг хэрэглэж хэвшээрэй. Шүдний эмч нар амны эрүүл ахуйг сахихад зөв хооллолт их чухал хэмээн үздэг байна. Бид танд дараах энгийн аргуудыг танилцуулж байна.

1. Хооллох хэв маягаа өөрчлөх

Хооллох хэв маягаа өөрчлөн эрүүл хооллох нь хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхөөс гадна амны хөндийн эрүүл ахуйг сахихад нэн тустай. Их Британийн анагаахын сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар эрүүл хооллох нь шүд цоорох өвчнөөс сэргийлдэг хэмээн дүгнэсэн байна. Нүүрс усны хэрэглээ ихтэй буюу чихэр их хэмжээгээр хэрэглэх нь шүд цоорох өвчинд хүргэдэг гэдгийг бид хэдийн мэдэх билээ. Гэсэн ч та хооллох хэв маягаа эрүүл болговол шүд цоорох өвчнөөс сэргийлж болох тустай.

  • Кальцийн хэрэглээгээ нэмэгдүүлэх. Кальци нь хүний биеийн яс, шүдийг бүрдүүлэгч голлох элемент бөгөөд сүү, цагаан идээ, өрөм, бяслагт ихээр агуулагддаг.
  • Чихэр, амт оруулагч агуулсан ундаа, жүүс, хийжүүлсэн ундаа уухаас татгалзах хэрэгтэй. Үүний оронд цэвэр ус, цэвэр жимсний шүүс, ногоон цай хэрэглээрэй. Ус хангалттай хэмжээгээр уух нь таны эрүүл мэндэд тустай төдийгүй шүлсний хэмжээг нэмэгдүүлнэ.
© pixabay

 

2. Чихэргүй бохь зажлах

Энэ сонин сонсогдож байгаа хэдий ч чихэргүй бохь зажлах нь шүд цоорох өвчнөөс сэргийлдэг. Чихэргүй бохины найрлаганд xylitol хэмээх бодис агуулагддаг бөгөөд энэ нь хоолтой адилгүйгээр шүдний гадаргад бактери наалдах нөхцлийг үүсгэдэггүйгээрээ давуу талтай. Мөн бохь зажлах үед аманд шүлс ихээр ялгарч амны өөрөө цэвэрших процессийг нэмэгдүүлдэг.

© giphy

 

3. Шүдний сойзоо тогтмол солих

Шүд угаах хэрэгслүүдээс хамгийн чухал нь юу гэж бодож байна? Мэдээж шүдний сойз шүү дээ. Гэсэн ч хүмүүс төдийлөн шүдний сойз зөв сонгох нь хэр чухал вэ гэдгийг ойлгодоггүй.

  • Жижиг болон дунд хэмжээтэй сойз байнга сонгож байгаарай. Ингэхдээ сойзны үс таны араа шүдний ховилд хүрэхээр хэмжээтэй байх хэрэгтэй.
  • Шүдний сойзоо гаднах таглаатай нь бүү тавиарай. Энэ нь сойзны үсэнд бактери үржих таатай нөхцлийг бий болгодог. Шүдээ угаасны дараа сойзоо усаар зайлан агаарт хатааж үлдээгээрэй. Мөн сойзоо 00-н өрөөтэй хамт байдаг угаалгын өрөөнд орхиж болохгүй. Учир нь 00-н ойр орчмын бактериуд шүдний сойзонд наалддаг байна.
  • Шүдний сойзыг тогтмол солих. Сойзны үсэнд хэрэглэх хугацаа гэж байдаг ба хугацаа нь дуусахад сойзны үс арзайж анхных шигээ цэвэрлэж чадахаа больдог. Иймд та 6 сар тутамд тогтмол сойзоо сольж хэвшээрэй.
© pixabay

 

4. Шүд амыг иж бүрэн цэвэрлэж занших

Олон улсын шүдний холбоонд хийгдсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн 42% нь шүд амны арчилгаанд зөвхөн шүдний сойз хэрэглэдэг гэсэн дүгнэлт гарчээ. Амны хөндийг бүрэн цэвэрлэе гэвэл зөвхөн шүдний сойз хэрэглэх нь учир дутагдалтай. Хэрэв та шүдний өвчнөөс эртхэн сэргийлье гэж байвал өглөө болон орой унтахын өмнө амны хөндийг өдөр тутам бүрэн цэвэрлэж хэвших шаардлагатай.

  • Өдөрт дор хаяж 2 удаа, 2 минутаар шүдээ угаах хэрэгтэй. Шүдээ угаахдаа шүдний бүх гадаргууг сайтар угаах шаардлагатай.
  • Шүдний утас хэрэглэх. Зарим тохиолдолд шүдний завсарт шүдний сойзны үс хүрэхгүй тохиолдол бий. Шүдний утас хэрэглэх нь шүдний завсар дахь хоолны үлдэгдлийг цэвэрлэхээс гадна буйлан доор бактер хуримтлагдахаас сэргийлнэ.
  • Ам зайлах уусмал хэрэглэх. Бүх ам зайлах уусмал амны хөндийд нянгийн эсрэг үйлчлэл үзүүлдэг. Иймд та тогтмол ам зайлах уусмал хэрэглэснээр амны хөндий дэх хоруу чанартай нянгийн тоог багасгаж чадна. Ам зайлах уусмал хэрэглэсний дараа усаар битий зайлаарай. Усаар зайлахад үйлчлэл нь буурдаг.
© pixabay

 

5. Шүдний эмчид тогтмол үзүүлж мэргэжлийн цэвэрлэгээ хийлгэх

Хэн ч шүдний эмчид байнга үзүүлэхийг хүсэхгүй шүү дээ. Гэвч бид гэрийн нөхцөлд шүдээ сайн цэвэрлэсэн ч шүдэнд нүднээс далд заавал өнгөр чулуу үлдсэн байдаг. Үүнийг мэргэжлийн цэвэрлэгээ хийж л арилгаж чадна. Иймд та байнга биш юмаа гэхэд 6 сардаа нэг удаа заавал эмчийн үзлэгт хамрагдаарай. Шүдээ цоорсных нь дараа биш, цоорохоос өмнө нь хамгаалцгаая.

© pixabay

 

6. Хооллолтондоо нэмэлт витамин хэрэглэх

Бид өмнө нь хооллолтноосоо чихэрлэг бүтээгдхүүнүүдээ хасах талаар ярьсан билээ. Харин одоо шүлсний ялгаруулалтыг сайжруулах хооллолтын талаар авч үзье. Шүлс нь шүдний гадаргууд өнгөр хуримтлагдахаас сэргийлэх амны хөндийн өөрөө цэвэрших процесс юм.

  • Шүлс ялгаруулалтыг ихэсгэхэд эслэгээр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь: жимс, самар, ногоо гэх мэт. Хамгийн сайн нь алим, гадил, байцаа, вандуй.
  • Бүхэл үрийн бүтээгдэхүүн хэрэглэх. Энэ нь найрлагандаа витамин В, төмөр, магни ихээр агуулдаг. Ингэснээр хүний биед кальцийн шимэгдэлтийг эрчимжүүлж шүдийг бат бөх болгоход оролцдог байна.
  • Далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх. Энэ нь найрлагандаа Д витамин ихээр агуулдаг. Жишээ нь: салмон загас, май загас, лаазалсан туна загас болон сардин загас ихээр Д витамин агуулдаг ажээ.
© depositphotos

 

7. Кокосын тос хэрэглэх

Та бид кокосын тосны олон үйлчлэлийг мэдэх биз ээ. Тэгвэл та кокосын тосоор шүдээ цэвэрлэж болдог гэдгийг арай мэдэхгүй байгаа юм биш биз? Кокосын тосоор амыг зайлах нь шүд цоорох өвчнөөс сэргийлдэг болохыг эрдэмтэд нотолсон. Өдөрт дор хаяж нэг удаа цайны халбагаар 20 мин амаа зайлж хэвшээрэй.

© depositphotos

 

8. Гэрийн нөхцөлд шүдийг эрдэсжүүлэх шүдний оо хийгээрэй

Гэрийн нөхцөлд гар доорх материалууд ашиглан шүдний оо хийж болдог. Та аль ч дэлгүүрээс орцыг худалдаж авч болно. Үүнд:

  • 4 хоолны халбага кальцийн нунтаг
  • 1 хоолны халбага ногоон навч
  • 1 хоолны халбага далайн давс
  • 2 хоолны халбага сод
  • ¼ аяга кокосын тос
© depositphotos

Эдгээр орцуудыг ямар ч үйрмэг үлдээлгүй жигд хольж өөрийн гэсэн шүдний оог хийгээрэй. Үүнийг та жирийн шүдний ооны оронд хэрэглэж болно. Гэхдээ 30 хоногоос илүү бүү хэрэглээрэй. Учир нь найрлагандаа зүлгүүр бодис, фтор агуулаагүй болно.

Танд эдгээр гэрийн нөхцөлд шүдээ арчлах арга таалагддаг уу? Эсвэл мэргэжлийн арчилгааг илүүд үздэг үү? Та гэрийн нөхцөлд хэрэлэж болох өөр арга мэдэх бол доор сэтгэгдлээ үлдээж бидэнтэй хуваалцаарай.

8
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *