Дэлхий дээрх хамгийн ухаантай 10 хүн

0

Хэн хамгийн ухаантай вэ? гэх сэдвийн талаарх маргаан магадгүй хэзээ ч дуусахгүй байх. Дараах жагсаалтанд орсон хүмүүс дундаас хамгийн ухаантай нь хэн болохыг нэрлэх хэцүү байх болно гэдэгт итгэлтэй байна. Яг энэ цаг үед амьдарч буй гайхалтай өндөр түвшний IQ-тай хүмүүсийн жагсаалтанд анхаарлаа хандуулна уу.

1. Стивен Хокинг: IQ 160

Магадгүй энэ хүн дараах жагсаалтанд гарах хүмүүсээс хамгийн алдартай нэгэн байх. Стивен Хокинг Хар нүхний онолыг тайлбарлаж физикийн салбар дахь дэвшилтэт судалгаа болон бусад ажлаараа алдартай болсон юм. Мөн тэрээр хамгийн шилдэг борлуулалттай 7 номны зохиолч, 14 шагналын эзэн юм.

Дэлхий дээрх хамгийн ухаантай 10 хүн 1

2. Ким Унг-Йонг: IQ 210

Ким Унг-Йонг – Гиннесийн номонд орсон дэлхийн хамгийн өндөр IQ-тай Солонгосын гоц авьяастан юм. 2 настайдаа тэрээр 2 хэлээр чөлөөтэй ярьдаг байсан ба 4 настайдаа математикийн хүнд бодлогыг боддог болжээ. 8 настайдаа НАСА-гаас АНУ-д сурах урилга авчээ.

Дэлхий дээрх хамгийн ухаантай 10 хүн 2

3. Пол Аллен: IQ 170

Тэрээр Microsoft компанийг хамтран үүсгэн байгуулагч, мэдлэгээ ашиглан хамгийн амжилттай хүмүүсийн нэг болсон хүн яриангүй мөн юм. Пол Аллен дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтанд 48-р байранд бичигдэж байгаа ба түүний эд хөрөнгө 14.2 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа аж. Тэрээр спортын баг болон маш олон компанийн эзэмшигч юм.

Дэлхий дээрх хамгийн ухаантай 10 хүн 3

4. Рик Роснер: IQ 192

Ийм өндөр IQ-тай хүн телевизийн продюсер хийнэ гэж таны толгойд бодогдох нь юу л бол. Гэсэн хэдий ч Рик жирийн нэг суут ухаантан биш юм. Түүний амжилт олсон мэргэжлийн жагсаалтанд тайчигч, рольктой үйлчлэгч, биеэ зуруулагч хүртэл багтдаг аж.

Дэлхий дээрх хамгийн ухаантай 10 хүн 4

5. Гарри Каспаров: IQ 190

Гарри Каспаров – 22 настайдаа дэлхийн шатрын аварга цолыг хүртсэн хамгийн залуу тоглогч юм. Тэрээр дэлхийн номер нэг шатрын тоглогч нэрээ хамгийн удаан хугацаагаар хадгалсан нэгэн ажээ. 2005 онд Каспаров спортын карьераа орхин улс төр, утга зохиолд хүч үзэхээр шийдсэнээ мэдэгдсэн юм байна.

Дэлхий дээрх хамгийн ухаантай 10 хүн 5

6. Сэр Эндрю Уайлс: IQ 170

1995 онд Английн алдарт математикч сэр Эндрю Уайлс дэлхийн хамгийн хүнд математикийн бодлогод тооцогддог Фермагийн их теоремыг нотолсон ажээ. Тэрээр шинжлэх ухаан, математикийн салбарт 15 шагнал хүртсэн нэгэн юм.

Дэлхий дээрх хамгийн ухаантай 10 хүн 6

7. Юдит Полгар: IQ 170

Юдит Полгар – Бобби Фишерийн амжилтыг нэг сарын дотор гүйцэж 15 настайдаа хамгийн залуу дэлхийн грандмастер болсон Унгарын шатарчин юм. Түүний эцэг Юдит Полгарыг эгч нартай нь хамт сургасан ба үүгээрээ хэрэв хүүхдийг бага наснаас нь сургаж эхэлбэл хүүхэд гайхалтай өндөрлөгт хүрч чаддаг гэдгийг нотлохыг хүсчээ.

Дэлхий дээрх хамгийн ухаантай 10 хүн 7

8. Кристофер Хирата: IQ 225

Кристофер Хирата 14 настайдаа Калифорнийн Технологийн их сургуульд суралцаж, 16 настайдаа тэрээр аль хэдийн НАСА-д Ангарагын колончлолтой холбоотой төслүүд дээр ажиллаж эхлээд байжээ. Мөн түүнчлэн 22 настайдаа тэрээр астрофизикийн шинжлэх ухаанд докторын зэрэг авсан байна.

Дэлхий дээрх хамгийн ухаантай 10 хүн 8

9. Теренс Тао: IQ 230

Тао үнэхээр суут ухаантай хүүхэд байсан юм. Бид 2 настайдаа дөнгөж алхаж, ярьж сурч эхэлж байсан бол тэрээр аль хэдийн анхан шатны арифметик үйлдэл хийж чаддаг байжээ. 9 настайдаа тэрээр их дээд сургуулийн түвшний математикийн сургалтанд сууж 20 настайдаа Принстоны их сургуульд докторын зэрэг авсан байна. 24 настайдаа Тао Лос-Анжелес дахь Калифорнийн их сургуулийн хамгийн залуу профессор болох юм. Энэ бүх хугацаанд тэрээр нийт 250 гаруй шинжлэх ухааны баримт нийтэлсэн байна.

Дэлхий дээрх хамгийн ухаантай 10 хүн 9

10. Жеймс Вудс: IQ 180

Америкийн жүжигчин Жеймс Вудс гайхамшигтай оюутан байжээ. Тэрээр Лос-Анжелес дахь Калифорнийн их сургуулийн шугаман алгебрын курст орсон ба дараа нь Массачусетсийн Технологийн дээд сургуульд элссэн боловч жүжигчин мэргэжлийн төлөө улс төр судлалыг орхин явжээ. Жеймс Вудс гурван Эмми шагнал болон “Оскар”-ын хоёр номинац авчээ.

Дэлхий дээрх хамгийн ухаантай 10 хүн 10

63
БахархмаарБахархмаар
26
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Sonin yum

    2016/01/03 at 12:26

    СОНИН ЮМ АА АЛБЭРТ ЭЙНШТЭЙН ХААНА БАЙНА?

  2. Пунцаг

    2016/01/03 at 15:46

    Яг энэ цаг үед амьдарч буй гайхалтай өндөр түвшний IQ-тай хүмүүсийн жагсаалтанд анхаарлаа хандуулна уу.

    tailbaraa guitsed unsh

  3. zochin

    2016/01/03 at 15:50

    @Sonin_yum delhii deeerhi gjigazde albert einshten ntr aduu garve

  4. Einstein ees oor hun meddegguinmu

    2016/01/05 at 21:36

    Albert Einstein yg unendee mundag uhaantan hun harin teslagaas ehleed jinhene mudaguud l Suut uhaantan bhdaa gej bodoj bna

  5. Nah

    2016/01/06 at 22:46

    Никола Тесла уг нь ормоор юм.

  6. Mmmm

    2017/08/15 at 15:04

    Garchigaa sn unahaachee

  7. Bayr

    2017/08/15 at 15:52

    Ф/б хувь маний IQ 173 гэсэн хариулт өгсөн билээ. Дээрх жишээнд үүнээс доош баримт байна.Эндээс логик дүгнэлт хийвэл төдөөс төд тийм боломжтой гэмээр. Энэ тухай тодорхой мэдээлэл байх уу?

  8. Bayr

    2017/08/15 at 15:52

    Ф/б хувь маний IQ 173 гэсэн хариулт өгсөн билээ. Дээрх жишээнд үүнээс доош баримт байна.Эндээс логик дүгнэлт хийвэл төдөөс төд тийм боломжтой гэмээр. Энэ тухай тодорхой мэдээлэл байх уу?

  9. Bayr

    2017/08/15 at 15:52

    Ф/б хувь маний IQ 173 гэсэн хариулт өгсөн билээ. Дээрх жишээнд үүнээс доош баримт байна.Эндээс логик дүгнэлт хийвэл төдөөс төд тийм боломжтой гэмээр. Энэ тухай тодорхой мэдээлэл байх уу?

  10. Маланцруудад

    2017/08/16 at 10:02

    Энэ зарим нэг хар малууд унших гэж байгаа мэдээнийхээ гарчгийг нэг нягтлаад харчдаг ойлгчдог болоосой? Николас тесла хаа бн, Эйнштэйн хаана бн ормоор юм гээд байгаа усан тэнэг малууд минь наад хүмүүс чинь энэ цаг үед одоог хэрнэ амьдарч байгаа орчин үеийн суут хүмүүс гэсэн утгатай гарчиг байгааг анзаарч байна уу? наад хэнд ч хэрэггүй нүдийг чинь олон юм гуцаж юм бүхнийг өөчилж байдаг урт хар хэлтэй чинь хамт тайраад огтолчих юмсан

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *