Өвлийн улиралд зориулсан хамгийн амттай 12 шөлний жор

0

Өвлийн улирлыг шөлгүйгээр давахгүй. Өег, дулаацуулах увдистайгаас гадна сэтгэл санааг сэргээж өгнө. Дэлхийн улс үндэстнүүд өөрсдийн гэсэн уламжлалт шөлийг амтархан иддэг. Эдгээр шөлнүүдээс та бүхэнд түүвэрлэн танилцуулж байна, хүйтэн өдөр хайртай хүмүүсээ бас нэгэн шинэ халуун шөлөөр дайлаарай.

[sociallocker]

Алдартай болгар гуляш шөл (бограчгуйяш)

Өвлийн улиралд зориулсан хамгийн амттай 12 шөлний жор 2

Унгарт зохион байгууллагддаг алдартай тэмцээн дээр энэ шөлийг ил гал дээр хийнэ. Ганцхан мядьяр малчны үндэсний уламжлал бус, амттай гуляш хийх тусгай хоолны савнаас шалтгаалж ил гал дээр хийх ажээ.

Орц:

  • Үхрийн цул мах – 1 кг
  • Гахайн өөх эсвэл гахайн тос – 4-6 хэрчим (ургамлын тос байж болно)
  • Сонгино – 300 г
  • Нунтаг чинжүү – 3 х.х
  • Сармис, давс, тминь
  • Төмс – 1 кг
  • Амтат чинжүү – 140 г (ногоон, улаан)
  • Улаан лооль – 1 ш
  • Ус эсвэл шөл – 2-3 л
  • 6 порци чипетк бэлдэхэд: 80 г гурил, 1 өндөг, давс

Хийх арга:

  • Махаа 1,5-2 см хэмжээтэй дөрвөлжин хэрчинэ. Халаасан ургамлын тосондоо нарийхан хэрчсэн сонгиноо хийж шаргал өнгөтэй болтол нь шарна. Галаа багасгаад нунтаг чинжүүгээ хийж сонгинотойгоо хутгаад дээрээс нь мах, жижиглэсэн сармис, тминь хийж шарна. Дээрээс нь багахан ус/шөлөө бага багаар нь хийж сайтар хутгаад зөөлөн галаар жигнэнэ. Шаардлагатай бол ус/шөлөө бага багаар нэмж болно, гэхдээ махаа чанаж бус жигнэх хэмжээгээр нэмнэ.
  • Махаа жигнэж байх хооронд 1 см хэмжээтэйгээр төмс, чинжүүгээ дөрвөлжин хэрчинэ. Чипеткээ ч мөн бэлдэнэ. Мах болохын алдад махны шүүсийг өөрт нь шингээж, ууршуулж зөвхөн тос үлдээнэ. Махан дээрээ төмсөө нэмж сайтар хутгаж төмсөө зөөлөртөл нь жигнэнэ. Төмс зөөлрөх үед шөл, ногоон чинжүү, улаан лоолио нэмж чанана.
  • Шөл бэлэн болж аягалахаас өмнө чипеткэг нэмж зөөлөн галаар буцалгана. Шөлийг өөрийн хүссэнээр амталж, өтгөрүүлнэ.
  • Чипеткийг хэрхэн бэлдэх вэ: Унгараар “чипкедни” гэх буюу “шаржигнах” гэсэн утгатай. Гурил, өндөг болон давсаар (ус орохгүй) зуурмаг бэлдэнэ. 1 мм өргөнтэй гурилаа элдээд хумсны хэмжээтэйгээр элдэв хэлбэргүйгээр тасдаж буцалж буй шөлөндөө хийж болгоно. Гурил бэлэн болоход (3-4 минут орчим) шөлний дээр хөвж гарч ирнэ.

Герман өтгөн шөл – пихельштайнер

Өвлийн улиралд зориулсан хамгийн амттай 12 шөлний жор 3

Дэлхийн хамгийн алдартай 100 шөлний жагсаалтанд энэхүү шөл багтсан юм. Уг шөлөнд зориулж германы Регене хотод 130 жил баяр наадам зохион байгуулж байгаа, шөнийн цагаар завиар зугаалж, багт наадам болж гайхам салют буудуулдаг байна.

Орц:

  • Гурван төрлийн мах – 600 г (гахай, үхэр, тахианы эсвэл тугалын )
  • Сонгино – 2ш
  • Төмс – 750 г
  • Лууван – 3 ш
  • Сельдерей – 1
  • Ногоон сонгино – 1 иш
  • Давс, нунтаг амтат чинжүү
  • Петрушка – 1 багц
  • Махны шөл эсвэл ус

Хийх арга:

  • Махаа жижиглэн хэрчинэ. Сонгино мөн жижиг хэрчинэ. Бусад ногоогоо арилгаад төмс, селдерейг дөрвөлжин, лууванг дугуйгаар нь зузаан хэрчинэ. Ногоон сонгиноо жижиг дугуйгаар нь хэрчинэ.
  • Эхлээд мах, төмс гээд бусад ногоогоо хоолны савандаа хийж халуун шөл/усаа дээд хэсгийг нь бүрэх хэмжээ төдий хийнэ. Давс, нунтаг амтат чинжүүгээр амтална. Зөөлөн галаар 1,5 цаг орчим жигнэнэ. Петрушкаг жижиглэн хэрчээд хоолоо аягалахаас 1 минутын өмнө шөлөндөө хийнэ.

Шоштой англи стю

Өвлийн улиралд зориулсан хамгийн амттай 12 шөлний жор 12

Их Британийн өвөл хүйтэнд тооцогдоно. Тийм ч учраас ромчуудын үеэс халуун шөлийг амтархан уух болжээ. Баячууд нь амттай, өтгөн шөлийг өвлийн цагаар ууж тансагладаг байсан байна.

Орц:

  • Үхрийн мах – 500 г
  • Татсан мах (гахай эсвэл үхэр) – 150-500 г
  • Лууван – 2 ш
  • Сонгино – 1ш
  • Сармис – 1-2 хумс
  • Улаан шош – 0,5 стакан
  • Ногоон вандуй (хөлдөөсөн, лаазалсан) – 0,5 стакан
  • Нарийн шош (хөлдөөсөн, лаазалсан) – 1 стакан
  • Төмс – 3-4 ш
  • Цуу – 4 х.х
  • Улаан лоолийн паста, давс, хар перец, элсэн чихэр, амтат чинжүү, лаврын навч

Хийх арга:

  • Улаан шошийг урьд шөнө нь усанд дэвтээж хоноод маргааш өглөө нь усаар зайлж дангаар нь усанд буцалгаж болгоно. Махаа чанана: шөл буцалж эхлэнгүүт хөөсийг нь авч лаврын навч хийж махаа болтол нь чанана.
  • Болсон махаа шөлнөөс авч шөлөндөө жижиг дөрвөлжин хэрчсэн төмсөө хийж болгоно. Дараа нь шош, нарийхан хэрчсэн лууван, нарийн шош, вандуй зэргээ хийж цуугаар шөлөө амтална.
  • Нарийн жижиг хэрчсэн сонгино халсан тосонд хийж улаан лоолийн пастатай (1-1,5 х.х) цуг шараад дараа нь шөлөндөө хийнэ. Шөлөө мөн 2 х.х улаан лоолийн паста, сармис зэргээр амтална. Хайруулын тавганд тос халааж татсан махаа давс, хар перецээр амталж болтол нь шараад стю шөлөндөө хийнэ. Чанасан махаа хэрчиж шөлөндөө хийнэ.
  • Шөлний гашуун амтыг алга болгохыг тул сахар, амтат чинжүүгээр амтална.

Палестины улаан сэвэг зарам болон хулууны шөл

Өвлийн улиралд зориулсан хамгийн амттай 12 шөлний жор 4

Анхилуун бөгөөд амттай зутан шөл нь амин дэмээр баялаг юм.

Орц:

  • Оливийн тос – 3 х.х
  • Сармис – 4 хумс
  • Дунд зэргийн лууван – 3 ш
  • Сельдерей – 2 иш
  • Сонгино – 1 ш
  • Нунтаг тминь – 1 ц.х
  • Халуун нунтаг перец – ½ ц.х
  • Хулуу – 400 г
  • Давс, хар перец
  • Тахианы шөл/ус
  • Улаан сэвэг зарам – 1 аяга
  • Петрушка, нунтаг амтат чинжүү (чимэглэлд)

Хийх арга:

  • Зузаан ёроолтой хайруулын тавганд тосоо сайтар халааж жижиглэн хэрчсэн сармис, лууван, сельдерей, сонгиноо хийж сайтар хутган 12-14 минут шарна. Дээрээс нь тмин, халуун чинжүү, дөрвөлжин хэрчсэн хулуу, давс, перецээ хийж хулууг зөөлөртөл жигнэнэ.
  • Дээрээс нь сэвэг зарам, шөлөө хийж буцалгана. Хэрвээ хайруулын тавганд ногоонуудаа эхэлж шарсан бол шөлтэй хоолны савандаа ногоогоо юүлж цуг буцалгана.
  • Галаа багасгаад тагийг нь тавьж 20 минут орчим сэвэг зарам болтол буцалгана. Шөлийг хөргөөд бутлагчаар зутан шөл болгон бутална. Шөлөө таваглаад петрушка эсвэл хэрчим нимбэгээр чимнэ.

Мексикийн халуун чанарын тортилья

Өвлийн улиралд зориулсан хамгийн амттай 12 шөлний жор 5

Хурц амттай гэхдээ хөнгөн чанарын энэхүү шөл нь Латин Америкийн орнуудад алдартай.

Орц:

  • Халуун чинжүү – 1 том
  • Дөрвөлжин хэрчсэн улаан лооль – 400 г
  • Ургамлын тос – 2 х.х
  • Сармис – 3 хумс
  • Сонгино – 1 дунд зэргийн
  • Тахианы шөл – 1,5 л
  • Хатаасан кинза
  • Чанасан тахианы цээж махыг жижиглэн хэрчсэн – 600-700 г
  • Нунтаг хар перец, давс
  • Хатуу бяслаг – үрж жижиглэсэн
  • Жижиглэж дөрвөлжилсөн авокадо
  • Зөөхий, хэрчим лайм (чимэглэлд)
  • Эрдэнэ шишийн чипс – 4 аяга орчим

Хийх арга:

  • Халуун чинжүүг ширүүн гал дээр халаасан тосонд шарахдаа үе үе эргүүлээрэй. Шарсан чинжүүний үрийг нь аваад улаан лоольтой цуг блендерт хийж бутална. Сармис, сонгиноо халаасан тосонд шаргал өнгөтэй болтол нь шарж мөн блендерт хийж улаан лоольтой дахин бутална.
  • Улаан лоолио хоолны саванд хийж зөөлөн галаар 8-10 минут буцалгасны дараа шөл, кинзааг хийж зөөлөн галаар 15 минут орчим буцалгана. Тахианы мах, давс, перецээр амтална.
  • Тавганд чипсээ хийж (цөөнийг мөн чимэглэлд үлдээгээрэй) дээрээс нь шөлөө аягалж, бяслаг, хэрчим авокадо, чипс, зөөхийгөөр амталж чимэглэнэ. Хэрчим лаймаар амталж мөн чимэглэнэ.

Сонгодог борщ

Өвлийн улиралд зориулсан хамгийн амттай 12 шөлний жор 6

Халуун, сармистай борщ байхад өвлийн ямар ч хүйтнийг давж туулна.

Орц:

  • Ус – 3л
  • Ястай үхрийн мах – 700-800 г
  • Байцаа – 300 г
  • Төмс – 2-3 ш /дунд зэргийн/
  • Хүрэн манжин – 2 жижиг, эсвэл 1 ш дунд зэргийн
  • Лууван – 1 ш
  • Сонгино – 1 ш
  • Улаан лоолийн паста – 1 х.х, дунд зэргийн улаан лооль – 1ш
  • Ургамлын тос
  • Сармис – 2 хумс
  • Давс, нунтаг хар перец, лаврын навч, укроп, петрушка, базилик
  • Чимэглэлд зориулсан зөөхий

Хийх арга:

  • Юуны түрүүнд шөлөө бэлдэнэ. Ястай үхрийн махаа хүйтэн усанд хийж зөөлөн галаар болтол нь чанана.
  • Шөл болж байхад үеэр ногоогоо бэлдэнэ: төмс, лууван, хүрэн манжин, сонгино. Мах болонгуут шөлнөөс авч хөргөөд яснаас нь салган жижиглэн хэрчинэ. Махаа шөлөндөө буцаан хийж дахин чанана, хөөсийг нь авах хэрэгтэй.
  • Шөл буцлангуут хэрчсэн байцаагаа хийнэ. Мөн, дөрвөлжин хэрчсэн төмсөө хийж давс хийнэ.
  • Хайруулын тавганд нарийн хэрчсэн хүрэн манжингаа шарж дээрээс нь сонгино, луувангаа нэмнэ. Мөн, улаан лоолийн паста болон улаан лооль нэмнэ. Улаан лооль бутарч өтгөрөхөд стакан шөл хийж 10 минут орчим жигнэнэ. Харин удалгүй шөлөндөө улаан лоолийн сүмсийг нэмнэ.
  • Шөл бэлэн болохоос 5 минутын өмнө амтлагчуудаа хийнэ, жижиглэж хэрчсэн сармис, укроп, петрушка зэрэг ногоонууд.
  • Галаа унтрааж халуун зуухан дээрээ хагас цаг орчим байлгаад аягалах бөгөөд цөцгийгөөр чимж амталж иднэ.

Гүржийн амтат харчо

Өвлийн улиралд зориулсан хамгийн амттай 12 шөлний жор 13

Орц:

  • Үхрийн мах – 400 г
  • Сонгино – 3 ш
  • Будаа – 4 х.х
  • Улаан лооль – 500 г
  • Укроп, петрушка, кинза – өөрийн хүссэнээр
  • Сармис – 1 хумс

Хийх арга:

  • Хоолны саванд 2-2,5 л хүйтэн ус хийж хэрчсэн мах, махны ясаа хийж шөл гаргана. Шөл буцлангуут хөөсийг нь авч галаа багасгаад 1-1,15 цаг орчим буцалгана. Шөл болохоос хагас цагийн өмнө петрушка, сельдерей зэрэг ногоог хийж давсална.
  • Шөл болж байх хооронд сонгино халаасан тосонд шаргал өнгөтэй болтол шарах бөгөөд шөлнөөс гаргасан махаа хийж 5 минут орчим шарна.
  • Шарж буй махан дээрээ хэдэн хоолны халбага шөл нэмж 15 минут орчим жигнэнэ.
  • Махаа жигнэж байх хооронд улаан лоолио бэлдэнэ. Хальсыг нь салгахын тулд буцлам халуун усанд хийж салгаад том хэмжээтэйгээр хэрчинэ.
  • Хэрчсэн улаан лоолио махан дээрээ хийж 10 минут орчим жигнэнэ. Мах, улаан лооль зэргийг шөлөндөө хийж буцалгана.
  • Шөлөндөө мөн будаагаа хийж 5 минут орчим буцалгаад галаа зөөлрүүлж амталгчуудаа нэмнэ. Укроп, петрушка, кинза зэрэг ногоонуудаа жижиглэн хэрчээд шөлөндөө хийгээд галаа унтраагаад халуун зуухан дээрээ цаг орчим байлгасны дараа аягална.

Америк чаудер

Өвлийн улиралд зориулсан хамгийн амттай 12 шөлний жор 7

Чаудер – америкийн өтгөн зутан шөл. Өнцөг улам бүрт өөр өөр хийнэ: гахайн утсан махтай, загастай, хавчтай, брокколитой, эрдэнэ шиштэй. Гэхдээ төрөл бүрт нь зөөхий, бяслаг заавал бий. Хүйтний улиралд маш тохиромжтой амтат шөл юм.

Орц:

  • Бекон – 200-300 г
  • Эрдэнэ шиш (лаазалсан эсвэл хөлдөөсөн) – 400 г
  • Төмс – 3-4 ш
  • Тахианы шөл – 1 л
  • Зөөхий (10%)- 500 мл
  • Гурил – 1 х.х
  • Сельдерей – 1 иш
  • Амтат чинжүү – 1 ш
  • Сонгино – 1 ш
  • Хатуу бяслаг – 200 г
  • Давс, хар перец

Хийх арга:

  • Беконыг жижиг дөрвөлжин хэрчиж халаасан тосонд шарж гаргаад тосондоо жижиглэн хэрчсэн сонгиныг шаргал өнгөтэй болтол шарна.
  • Төмсөө хэрчиж саванд хийж дээрээс нь тахианы шөлөө нэмж 15-20 минут төмс зөөлөртөл чанана.
  • Төмс болж байх хооронд амтат чинжүү, сельдерейг жижиглэн хэрчиж тосонд шарж дээрээс нь хөлдөөсөн эрдэнэ шишээ хийнэ (хэрвээ лаазалсан бол шууд шөлөндөө хийнэ).
  • Төмс зөөлрөх үеэр шөлөндөө гурилтай зуурсан зөөхий хийж сайтар хутгана. Шарсан бекон, ногоо болон эрдэнэ шишээ хийнэ. Шөлөө буцалгаад хатуу бяслагны талыг хийж 10 минут орчим буцалгана.
  • Аягалахдаа үрсэн хатуу бяслаг болон бусад ногоон ногоогоор чимэглэж амтална.

Цэцэгт байцаа, амтат чинжүүтэй унгар шөл

Өвлийн улиралд зориулсан хамгийн амттай 12 шөлний жор 8

Цагаан хоолтнууд хүйтний улиралд идэхэд маш тохиромжтой шөл.

Орц:

  • Гурил – 1/3 стакан
  • Давс – 0,5 ц.х
  • Цөцгийн тос – 6 х.х
  • Өндөг – 1ш
  • Халуун перец – 1,5 эсвэл амтат чинжүүгээр орлуулж болно
  • Сонгино – 1 ш
  • Ногооны шөл/ус – 1,5 – 2 л
  • Цэцэгт байцааны толгой- 1 ш
  • Дунд зэргийн лууван – 1 ш (жижиглэсэн)
  • Давс, нунтаг перец
  • Петрушка – 1 багц

Хийх арга:

  • Клецки хийх: саванд гурил, давс, 4 х.х цөцгийн тос хийж сайтар холино. Өндгөө нэмж гурилаа зуурч хөргөгчид хийнэ.
  • Үлдсэн цөцгийн тосыг хайруулын тавганд халааж хэрчиж бэлдсэн чинжүү болон сонгиноо шарна. Шөл/усаа нэмж дээрээс нь цэцэгт байцаа болон луувангаа хийнэ. Давс, перецээр амталж буцалгана. Зөөлөн галаар 15 минут орчим буцалгаарай.
  • Цайны халбагаар клецки зуурмагаа хувааж шөлөндөө хийж 3 минут орчим буцалгана. Таваглаад петрушка цацна.

Амталсан махтай, хөц будаатай герман шөл

Өвлийн улиралд зориулсан хамгийн амттай 12 шөлний жор 9

Германы сонгодог шөл, хийхэд маш хялбар бөгөөд амттай болно.

Орц:

  • Цөцгийн тос/ургамлын тос – 4 х.х
  • Сонгино – 1ш
  • Хөц будаа – 1 аяга
  • Мах, ногооны шөл/ус – 1,5 л
  • Төмс – 1-2 ш
  • Лууван – 1
  • Сельдерейн үндэс
  • Ногоон сонгино – хагас аяга
  • Герман хиам (ямар ч төрлийн утлагатай хиам 200 г, эсвэл зайдас байж болно)
  • Бекон – 1 зүсэм
  • Хатаасан задь
  • Хатаасан майоран – 1 ц.х
  • Петрушка
  • Давс, нунтаг перец

Хийх арга:

  • Хоолны саванд тосоо халааж сонгиноо 5 минут орчим шарна. Хөц будаагаа мөн хийж 5 минут орчим шарна.
  • Шөлөө хийж, дээрээс нь хэрчсэн төмс, лууван, сельдерейн үндэс, ногоон сонгино, майоран, герман хиамаа хийж зөөлөн галаар ногоонууд зөөлөртөл буцалгана. Хэрвээ бэлэн утсан хиам, зайдас хийж байгаа бол шөл болохоос 5 минутын өмнө шөлөндөө хийгээрэй.
  • Хиамаа шөлнөөс гаргаж дугуйгаар нь хэрчинэ, харин беконоо шөлнөөс аваарай. Зуухаа унтраахаас өмнө задь, давс, перец хийж амт шингэтэл байлгана. Таваглаад петрушка болон хэрчсэн хиамаараа чимнэ.

Италийн бууцайтай улаан лооль, тортеллини шөл

Өвлийн улиралд зориулсан хамгийн амттай 12 шөлний жор 10

Хийхэд амархан бөгөөд амттай. Хамгийн чухал нь – дэлгүүрээс тортеллин олох. Тортеллин нь манай банштай төстэй гурилан зуурмаг юм.

Орц:

  • Сонгино – 1 ш
  • Сармис – 6 хумс
  • Лаазалсан эсвэл шинэ улаан лооль – 600-700 г
  • Тахианы шөл – 1 л
  • Хатаасан орегано – 1 ц.х
  • Лаврын навч – 1
  • Хатаасан амтат чинжүү – 1 ц.х
  • Давс, хар перец
  • Бяслагтай тортеллин, эсвэл бяслагнаас өөр байж болно
  • Шпинат – 200-300 г
  • Хатуу бяслаг, ногоон ногоо

Хийх арга:

  • Шинэ улаан лооль хийх гэж байгаа бол урьдчилан бэлдэнэ: буцлам халуун усанд дүрж хальсыг нь авч жижиглэн хэрчээд хэдэн минут жигнэнэ.
  • Хайруулын тавганд цөцгийн тосоо халааж сонгиноо 5 минут орчим шарна. Мөн, сармис, паприка, давс, перецээ хийж 1 минут орчим шарна.
  • Улаан лоолио хийж шөлөө нэмнэ. Мөн базилик, орегано, лаврын навч хийж буцалгана.
  • Галаа багасгаж, тортелиннээ хийж буцалгана (савлагаан дээр нь буцалгах хугацааг заасан байгааг харна уу, ихэнхдээ 7-9 минут орчим). Шпинатаа хийж хэдэн минут зөөлөн галаар буцалгана. Шөл болонгуут аягалж ногоогоор чимнэ.

Тахиа, зэрлэг будаа, мөөгтэй америк шөл

Өвлийн улиралд зориулсан хамгийн амттай 12 шөлний жор 11

Зэрлэг будаа – этгээд давтагдашгүй амт, хэлбэртэй: урт, хар өнгөтэй байдаг. Өнөөдөр томоохон хүнсний дэлгүүрүүдэд худалдаалдаг болсон бөгөөд хэрвээ та хар будаа амсаж үзээгүй бол идээд үзээрэй.

Орц:

  • Зэрлэг будаа – 1 стакан
  • Ургамлын тос – 3 х.х
  • Сонгино – 1
  • Лууван – 2 ш
  • Сельдерей – 2 иш
  • Тимьян – 1 ц.х
  • Гурил – 100 г
  • Тахианы шөл – 2 л
  • Тахианы чанасан мах – 300 г
  • Мөөг – 200 г
  • Зөөхий 10%- 1 стакан
  • Петрушка

Хийх арга:

  • Литр усанд будаагаа болгоно (45 минут орчим). Илүүдэл усыг асгаарай.
  • Хайруулын тавганд цөцгийн тосоо халааж хэрчсэн сонгино, сельдерей, луувангаа шарна. Дээрээс нь тимьян, гурилаа хийж 2-3 минут орчим сайтар хутгаж жигнэнэ. Шөлөө хийж буцалгана.
  • Хэрчсэн тахианы мах, мөөг, давс, перец хийж зөөлөн галаар 10 минут орчим буцалгана. Будаагаа хийж цөцгийгөөр амталж 5 минут орчим зөөлөн галаар буцалгана. Зуухаа унтрааж петрушка цацан амтлаад идээрэй.
[/sociallocker]
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Идэр

    2016/01/04 at 10:36

    сайхан юм оруулсан байна.

  2. agaphite

    2016/01/08 at 15:01

    amttai haragdaj bna shuu bayarlalaa

  3. Зочин

    2016/01/09 at 00:23

    Za Mongol lavshaa bortstoi shul bituu shul geh met zaaval oroh hoolnuud bas bna daa gej

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *