Нойр булчирхайн хорт хавдрын тухай таны заавал мэдэж байх ёстой зүйлс

3

Нойр булчирхайн хорт хавдар гэж юу вэ?

Нойр булчирхайн хавдар нь нойр булчирхайн эд эсэд буюу ходоодны ард байрлах хоол боловсруулах хамгийн том эрхтний эд эсэд бий болдог. Нойр булчирхайн гүйцэтгэх үүрэг маш их – өөх тос, уураг болон нүүрс усыг боловсруулах фермент ялгаруулна.

Глюкагон болон инсулин ч гэсэн нойр булчирхайн ялгаруулах бодисууд. Эдгээр дааврууд нь глюкозын бодисын солилцоог хангана. Глюкагон нь глюкозын хэмжээ багассан тохиолдолд нэмэгдүүлэх үүргийг гүйцэтгэнэ. Инсулин нь эд эс глюкозыг шимэгдүүлэхэд тусалдаг буюу бие махбодийг эрч хүчээр хангах үүрэг гүйцэтгэдэг ажээ.

Нойр булчирхайн хорт хавдрыг илрүүлэхэд амаргүй, энэ нь түүний байрлалтай холбоотой юм. Ихэнх тохиолдолд хавдар сүүлчийн шатандаа орсон үед л мэдэгддэг. Нойр булчирхайн хорт хавдар нь АНУ-ын хавдрын үхлийн жагсаалтад 4-рт бичигдэж байна.

Нойр булчирхайн хорт хавдрын шалтгаан

Чухам ямар шалтгааны улмаас хавдар тусаж байгааг одоогоор тогтоож чадаагүй. Нойр булчирхай дотор эрүүл бус эд эс бий болж томорсоор хавдар үүсгэдэг. Эрүүл эд эс өсөж бага хэмжээгээр үхжиж байгаа нь угтаа хэвийн үзэгдэл юм.

Нойр булчирхайн хорт хавдар тусахад нөлөөлөх хүчин зүйлс юу вэ?

Дараах хүчин зүйлс өндөр эрсдэлд оруулна:

  • Тамхи татдаг бол. Хорт хавдрын тохиолдлуудын 30% нь тамхидалттай холбоотой
  • Хэдхэн төрлийн ногоо, жимс хүнсэндээ хэрэглэдэг бол
  • Өөх тосны агууламж ихтэй хоол хүнс их хэмжээгээр хэрэглэдэг бол
  • Шээс алдах
  • Их хэмжээний согтууруулах төрлийн ундаа хэрэглэх
  • Элэгний өвчлөл хүндрэх
  • Химикат болон хорт бодистой нөхцөлд ажилладаг бол
  • Нойр булчирхайн үрэвсэл
  • Энэ төрлийн хавдрын удамшилтай бол

Нойр булчирхайн хорт хавдар ямар шинж тэмдгээр илрэх вэ?

Зарим нэг шинж тэмдгүүд илэрнэ, гэхдээ бараг л үл анзаарагдах шинж тэмдгүүд юм:

  • Хоолонд муудах
  • Шалтгаангүйгээр турах
  • Тромб үүсэх
  • Бэлхүүс эсвэл гэдсээр өвдөх
  • Шарлах
  • Депресс

Хэрвээ нойр булчирхайн хорт хавдар даамжирч байгаа бол биеийн байдал муудаж шинж тэмдгүүд илэрхий болж эхэлнэ.

Нойр булчирхайн хорт хавдрын оношлох нь

Хавдрын эхний шатан дээр оношилж чадвал бүрэн эдгэрэх магадлал улам л нэмэгдэнэ. Тийм учраас та өөрт таагүй санагдсан аливаа шинж тэмдгийн үед заавал мэргэжлийн эмчид үзүүлж байх хэрэгтэй.

Онош тавихын тулд эмч шинж тэмдгийг асууж тодруулна, үзлэг хийнэ, мөн өмнөх өвчний түүхүүдтэй танилцана. Цаашлаад нэг эсвэл хэд хэдэн төрлийн шинжилгээ хийхийг зөвлөх ажээ.

Нойр булчирхайн хавдрыг эмчлэх

Мэс засал

Хэрвээ хавдар нойр булчирхайгаар хязгаарлагдаж байгаа бол мэс засал хийнэ. Хавдар эрхтний чухам аль хэсэг дээр байрлаж байгааг тодорхой мэдэж байгаа тохиолдолд л мэс засал хийнэ гэж ойлгож болно. Хэрвээ хорт хавдар нойр булчирхайн толгой, хүзүү орчмоор хязгаарлагдаж байгаа бол Уиппла гэдэг нэршлээрээ алдаршсан мэс засал хийдэг. Уг мэс заслаар нойр булчирхайн “толгойн” нэг хэсгийг мөн “биеийн” 20 хувь орчмыг тайрч авдаг. Мөн шаардлагатай тохиолдолд ходоодны хэсгээс ч гэсэн авах ажээ.

Туяаны эмчилгээ

Эмчилгээний бусад хувилбарыг ямар тохиолдолд сонгодог вэ? Хорт хавдар нойр булчирхай эрхтнээр хязгаарлагдахгүй үед бусад хувилбарын эмчилгээг сонгоно. Туяаны эмчилгээ нь хорт хавдрын эд эсийг үхүүлэх туяаны өндөр хүчийг ашигладаг.

Химийн эмчилгээ

Бусад тохиолдолд, эмчилгээний хувилбаруудыг химийн эмчилгээтэй хослуулна. Үүнд хавдрыг үхүүлэх эм зэргийг ашигладаг. Хавдрын эсийг цаашид үржихийг таслан зогсоох зорилготой.

Ардын уламжлалт эмчилгээ

Анагаахын эмчилгээ хийлгэхийн зэрэгцээ ардын уламжлалт эмчилгээ хийлгэх хүн цөөнгүй байдаг. Энэ тохиолдолд өөрийн эмчлэгч эмчтэйгээ зөвлөх нь зайлшгүй шаардлагатай. Ардын уламжлалт эмчилгээ нь эмчийн бичиж өгсөн эмчилгээний үйлчилгээнд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй.

Үүний зэрэгцээ бясалгал, хөнгөн дасгалууд, йог зэрэг нь бие сэтгэл сэргээж өвчтөний биеийн байдлыг сайжруулахад тусалдаг.

9
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *