Гал тогооныхоо өрөөг сэтгүүлийн нүүрэн дээрх шиг нүд унагам гоё харагдуулах 8 арга

1

Гал тогооны өрөө – гэр орны зүрх нь гэж ойлгож болно. Гэрийн эзэд энэ л өрөөндөө ихэнх цагийг өнгөрөөдөг. Гал тогооны тохижилт уйтгар гуниг төрүүлэхэд сэтгэл зүрх өөрчлөлтийг хүснэ. Засвар хийх үнэтэй тусах гээд байдаг? Гэрийнхээ чухал өрөөг өөрчлөх цаг нэгэнт болжээ, гэхдээ санхүүгийн болон хөдөлмөр, цаг хугацааны маш бага зардлаар өөрчилж бид чадна.

Бид интернетийг багагүй судалж үзээд цөөхөн хүмүүс л хэрэглэдэг дизайнеруудын зарим нэг арга залиудыг мэдэж авлаа. Эдгээр аргууд нь олон айлаас харж болох стандарт тохижилтыг давтагдашгүй бас шинэлэг загвартай болгоход тусална.

1. Нэг хэв маягийн аяга, таваг худалдаж авах

© Pixabay, © Pxhere

Таны гал тогоо хамгийн үнэтэй бас хээнцэр гал тогооны аяга, таваг хэрэгсэлтэй, дизайнлаг тавилгатай, орчин үеийн техниктэй байж болно. Энэхүү тансаг эд хогшил өөр хоорондоо огт зохицохгүйгээр барахгүй гал тогооны тохижилтыг эвдэхэд хүргэдэг. Гал тогооны хоолны ширээний хэрэгсэл – бялууны чимэглэл л гэсэн үг, тийм учраас сав суулгыг нэг загварынх байхаар сонголт хийгээрэй.

 

2. Зөөлөн өнгийн алчуур хэрэглэх

© Shoshanah / Flickr, © Emily May / Flickr

Гал тогооны алчуур – гэрийн эзэгтэй бүрийн юугаар ч орлуулшгүй үнэнч туслагч. Бид алчуурыг байнга хэрэглэдэг. Гэхдээ алчуур нь гал тогооны тохижилтыг бүрдүүлэх нэгэн хэсэг гэдгийг мартаж орхидог. Гал тогоонд даавуун эдлэл авахдаа зөөлөн нэгэн өнгийнхийг сонгох нь зөв шүү, нэг ёсондоо байгалийн өнгөтэй. Ийм чимэглэл байхад таны гал тогоо нүдэн дээр сэргээд л ирнэ, тэгээд ч илүү үнэтэй харагдуулдаг давуу талтай.

 

3. Угаалтуураа солих

© williamskitchenbath / Flickr

Холигч – энэ нь зөвхөн усаар хангах багаж хэрэгсэл биш мөн гал тогооны тохижилтын нэгэн бүрдэл хэсэг юм. Тасалгааны дизайнд өөрийн хувь нэмрээ шууд оруулах эд. Жишээ нь, өнөөдөр дараах загварууд тренд болж байна – мэдрэгчтэй, хоёр эсвэл нэг энгийн өнгийн. Стандарт бус өнгийг сонгоно – цагаан, хар, зэсэн – энэ байдлаар гал тогооны тохижилтыг өөрийн гэсэн өнгө аястай болгож чадна.

 

4. Гал тогооны цэвэрлэгч бодисыг шахдаг саванд хийх

© Depositphotos.com

Гал тогоонд хэрэглэгдэх нэн шаардлагатай зүйл бүгд гар дор бэлэн байж байх ёстой. Гэхдээ элдэв янзын цэвэрлэгээний бодисын цуглуулга гал тогооны өнгө зүсийг шууд эвдэж замбараагүй харагдуулдаг. Цэвэрлэгээний бодисыг шахдаг тусгай саванд юүлж хэрэглэж байгаарай. Ийм сав таны гал тогоог чимнэ, ажлын байр ч хамаагүй эмх цэгцтэй харагдана. Хамгийн гол нь таны сонгож авсан шахдаг сав гал тогооны бусад эд хогшилтой зохицож байх ёстойг анхаараарай.

 

5. Шилэн хаалгыг хөшгөөр чим

© Depositphotos.com, © Екатерина Молчанова / ВКонтакте

Гал тогооны тохижилтыг их зардал гаргахгүйгээр шинэчилж болно. Хананд тогтоосон тавилгын шилэн хаалганд хөшиг хийгээрэй. Ийм чимэглэл гал тогооны өнгийг сэргээнэ, тав тухыг мэдрүүлнэ, мөн гал тогооны элдэв хэрэгсэл нүдэнд ил харагдахаа болино. Болж өгвөл цонхны хөшигтэйгөө адилхан материал, өнгөөр хийхийг хичээгээрэй.

 

6. Тохирох өнгийн залгуур хийх

© Depositphotos.com

Далиу муруй суулгаснаас гадна өнгө, загвар нь тохироогүй залгуур хананд далий өлгөсөн жаазтай зураг шиг л харагддаг. Өчүүхэн зүйл хэдий ч гал тогооны өнгө үзэмжийг шууд гутаана. Тийм учраас гал тогооны хана, тавилгын өнгөнд тохирох залгуур суулгахыг хичээгээрэй. Боломжтой бол далд залгуур суулгах нь хамгийн зөв арга юм.

 

7. Хайрцагт элдэв зүйлийг хадгалах

Хананд тогтоосон тавилга шууд таазандаа хүрээгүй л бол та хүссэн хүсээгүй дээр нь юм тавихаар гараа явуулж л таараа. Тэр нь ч маргаангүй зөв, хоосон орон зай байхад дээд зэргээр ашиглах л хэрэгтэй. Хэрвээ эд зүйлийг сагсанд эсвэл гоёмсог хайрцагт хийвэл бүр л чимэг болно. Тасалгааны эмх цэгцийг ч алдагдуулахгүй. Мөн гал тогооны хэрэгслийг тоос шорооноос хамгаалж байгаа хэрэг.

 

8. Гал тогоог амьд цэцгээр чимэх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Гал тогооны тохижилтыг төгс болгохын тулд амьд цэцэг тавьж байгаарай: тасалгааг амилуулна, баярын уур амьсгал оруулна, сэтгэл санааг ч сэргээнэ. Өөрийгөө баярлуулахын тулд заавал шалтаг хайх хэрэг байна уу? Бодох юмгүй амьд цэцэг ав.

Гайхалтай өөрчлөлт хийхэд тань амжилт хүсье.

33
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *