Хөлийн ванны тусламжтайгаар бие махбодио хэрхэн цэвэрлэх вэ?

0

Хятадын уламжлалт анагаах ухааны эмчилгээ, арга барил арвин их. Жишээ нь, хөлийн ванн нь бие махбодийн эрүүл мэндийг бүхэлд нь дэмждэг ажээ. Яагаад гэвэл хөлөнд дотор эрхтэнд нөлөөлөх цэгүүд байрлах ажээ.

Эрүүл мэндэд тустай хөлийн ванны тухай танд танилцуулахаар бэлдлээ.

Бие махбодийг цэвэрлэхэд тустай хөлийн ванн

Орчин үеийн хүмүүс төрөл бүрийн өвчнөөр их шаналах болжээ. Өвчин тусах хүчин зүйлс их байгаа, жишээ нь суугаа ажил, буруу хооллолт, цаг агаарын нөхцөл, стресс…

Тодорхой дотор эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлснээр бид олон өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

Хөлийн ванн ашигласнаар ямар дотор эрхтнийг бид идэвхжүүлж чадах вэ?

 

Бие махбодиос хорт бодис хөөх 3 төрлийн хөлийн ванн

Эрүүл мэндэд тустай эдгээр ваннд орж сэтгэлийн таашаал аваарай.

Эпсомын давстай ванн

Орц:

  • ¼ аяга Эпсомын давс
  • ¼ стакан далайн давс
  • ¼ стакан хүнсний сод
  • Эфирийн тос /заавал биш/
  • ½ аяга алимны уксус

Бэлдэх арга:

  1. Уксусаас бусад бүх орцуудыг буцалсан халуун устай ваннд хийнэ.
  2. Орцууд бүрэн ууссаны дараа бага зэргийн бүлээн ус нэмж алимны уксусаа нэмж хутгана.
  3. Хөлөө ваннд хийж хагас цаг сууна.

Ваннд суусны дараа бие сулрах эсвэл ядарч болно. Санаа бүү зов. Таны биеэс хорт бодис гадагшилж байгаа хэрэг.

 

Шавартай хөлийн ванн

Орц:

  • ½ стакан бентон шавар
  • ½ аяга Эпсом давс
  • Эфирийн тос /өөрийн хүслээр /

Бэлдэх арга:

  1. Халуун устай саванд Эпсоны давсаа хийж уусгаад эфирийн тосоо нэмнэ.
  2. Шавраа бага усанд хийж зуурна (төмөр саванд зуурахгүй).
  3. Шавраа давстай усандаа хийнэ.
  4. Багаар бодоход хагас цаг хөлөө ваннд дүрнэ.

Биеэс хорт бодисыг богино хугацаанд гадагшлуулахад нөлөөлөхөөс гадна магнийн хэмжээг нэмэгдүүлдэг байна.

 

Устөрөгчийн хэт исэлтэй хөлийн ванн

Орц:

  • ½ аяга устөрөгчийн хэт исэл
  • 1 халбага хуурай нунтаг цагаан гаа

Бэлдэх арга:

  1. Хөлөө дүрэх саванд ус дүүргээд орцуудаа хийнэ.
  2. Багаар бодоход хагас цаг хөлөө дүрнэ.

Харшилтай, арьсны өвчтэй хүнд маш тохиромжтой ванн.

8
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Amarsaihan Amarsaihan

    Amarsaihan Amarsaihan

    2017/12/17 at 20:23

    Энэ өдрийн мэнд? Тэр давс хаана байдаг юм бэ? далай, нуурын бас жамц давс гээд уучлаарай.

  2. Amarsaihan Amarsaihan

    Amarsaihan Amarsaihan

    2017/12/17 at 20:23

    Энэ өдрийн мэнд? Тэр давс хаана байдаг юм бэ? далай, нуурын бас жамц давс гээд уучлаарай.

  3. Nami Nami

    Nami Nami

    2017/12/18 at 00:08

    Таны анхааралд аваарай
    Санхүүгийн асуудалдаа санаа зовох зүйл алга.
    Надад ээжтэйгээ холбоо барьж өгсөн найз нөхөдөөрөө дамжуулан надаар дамжуулан 50 € гаруй зээл авч чадсан. Бид богино хугацаанд сэтгэл хангалуун байна.
    Хэрэв өөрөөр та урам хугарсан, эсвэл танд зээл хэрэгтэй бол, хэрэв та банкинд хориглогдсон бол хатагтай laurins zomara-тай холбоо барина уу.
    Тэрбээр 5000-500 000 еврогийн зээлийг олгодог. 000 € тиймээс та файлаа хэрхэн хүлээж авах вэ?
    Ps: Хэрэв та сэтгэл хангалуун байх сонирхолтой бөгөөд гэрчээр эргэж ирээрэй. Хүүгийн хэмжээ 2%
    Харилцах: [email protected]

  4. Khand Nansalmaa

    Khand Nansalmaa

    2017/12/18 at 18:07

    epsomyn davs , usturugchiin het isel haanaas avah ve.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *