Амтат гуаны үр хүний биед хэрэгтэй шим тэжээлээр маш баялаг

1

Цагаан хоолтнууд уургийн хэрэгцээгээ хэрхэн нөхөх талаар асуулт их асуудаг. Үүнд гайхаад байх зүйлгүй, уураг бол эрүүл мэндийг тэтгэгч. Хэрвээ та эрч хүчээ сэлбэх, тархины үйл ажиллагаагаа дэмжих, ясаа бэхжүүлэхийг хүсэж байгаа бол уургийн орцтой хоол хүнс хэрэглэх ёстой. Амьтны гаралтай уураг – шилдэг хувилбар биш гэдгийг мэднэ. Энэ үед “үр” чухал үүрэг гүйцэтгэнэ.

Үр, сүүлийн жилүүдэд шим тэжээлээрээ танигдаад байгаа зүйл. Маалинга, чиа, конопл зэргийн үрүүд нь уургийн өндөр агууламжтайгаас гадна анагаах увдистай байна.

Энэ удаад бид амтат гуаны үрийг танилцуулахаар бэлдлээ. Хүний биед нэн хэрэгтэй шим тэжээлээр баялаг төдийгүй уургаар баялаг үр ажээ. Гэхдээ органик, түүхий үрийг идэхийг эрмэлзэнэ. Уг үрийг мөн нунтаг байдлаар ч хэрэглэгчдийн гар дээр хүргэх болсон, хамгийн гол нь та цэвэр байгалийн гаралтай нунтаг авч байгаа эсэхээ сайн нягтлаарай.

Амтат гуаны үрийн ашиг тусад нэг л итгэж өгөхгүй байна уу? Тэгвэл илүү ихийг мэдэхийн тулд цааш үргэлжлүүлэн уншина уу.

1. Амтат гуаны үр төмрөөр баялаг

Уг үр нь ургамлын гаралтай төмрийн эх үүсвэр. Өдөрт ¼ аяга үр идэхэд төмрийн өдрийн хэрэгцээний 16%-ийг авч чадна.

2. Амтат гуаны үр үрэвслийн эсрэг үйлчилгээтэй

Түүхий үр нь хлорофиллоор баялаг – хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээ үзүүлнэ. Биеийг хорт бодисоос цэвэрлэсний үр дүнд үрэвслийг дарах чадалтай болох ажээ.

3. Ширхэглэг ихтэй үр

¼ аяга үрэнд 5 г ширхэглэг агуулагддаг. Ширхэглэгийн зорилго бол хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих, эрүүлжүүлэх, цусан дахь сахарын түвшинг тогтворжуулахад оршино. Үүнээс гадна ургамлын гаралтай уургийн эх үүсвэрийн хүнсний бүтээгдэхүүний жагсаалтанд дээгүүрт ордог байна.

4. Уургаар баялаг

Мэдээж, уургийн талаар бичихээ мартахгүй. Амтат гуаны үр – уургийн эх сурвалж. Мөн триптофан, амино хүчлийн агууламж өндөртэй – таны сэтгэл санааг сэргээх серотонины ялгаруулалтыг ч нэмэгдүүлнэ.

5. Амтат гуаны үр харшил хөдөлгөхгүй

Самар болон бусад төрлийн үр уураг, ашигтай тосоор баялаг хэдий ч харшил хөдөлгөх эрсдэлтэй. Амтат гуаны үр харшил үүсгэхгүй.

6. Цинкээр баялаг

Амтат гуаны үр нь цинкээр баялаг – гормоны ялгаруулалт, нүүрс усны солилцоо, дархлааны систем, арьс, хумсны эрүүл мэндэд нэн хэрэгтэй бодис. Өдөрт ¼ аяга үр идэхэд цинкийн өдрийн хэрэгцээний 23%-ийг хангана.

7. Амтат гуаны үр – эрүүл тосны эх сурвалж

Амтат гуаны үр нь омега 3 тосны хүчлээр баялаг – үрэвсэл дарах, зүрх, судасны хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх, хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжих, сэтгэл санааг сэргээх үйлчилгээ үзүүлнэ.

8. Микробын эсрэг үйлчилгээ үзүүлнэ

Таны биеийг аюултай микробоос, жишээ нь шимэгч хорхойноос цэвэрлэнэ. Үүнээс гадна исгэгчийн халдвараас хамгаалах ажээ.

9. Магнигаар баялаг

Бие махбодийн 300 гаруй төрлийн биохимийн урвалыг хариуцах үндсэн эрдэс бодис болох магнигаар баялаг. Магнийн дутагдал нь нойргүйдэл, ядаргаа, толгойн өвчин, өтгөн хаталт, сэтгэл санааны өвчлөлд хүргэнэ.

Амтат гуаны үрийг хэрхэн хэрэглэх вэ?

Дараах байдлаар хүнсэндээ хэрэглэнэ:

  • Бэлдэж болголгүй шууд иднэ
  • Овьёосонд хийж иднэ
  • Шөл, салатанд нэмнэ
  • Жимсний салатанд нэмнэ
  • Коктейльд нэмнэ
  • Төмсөнд нэмж иднэ
  • Уургийн  нунтаг болгон коктейль байдлаар хэрэглэнэ.
4
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *