Эдгээр хүнсийг өдөр бүр хэрэглэвэл булчингийн масс алдахаас сэргийлж чадна

0

Газар тариаланд хортон шавьжны эсрэг амжилттай тэмцэж эхэлсний үр дүнд зарим нэг натуралистууд жимсийг хальстай нь идэхийг зөвлөж эхэлсэн. Жимсний хамгийн их шим тэжээлтэй хэсэг гэж үзэх бөгөөд саяханы нэгэн судалгаагаар шинэ нээлт хийжээ.

Айовийн их сургуулийн судалгаанаас харахад тодорхой жимсний буюу ногоон лооль, алимны хальс нь илүү шим тэжээлтэй гэж тодорхойлсон байна.

Булчин багасах буюу атрофи

Анагаах ухааны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар булчин 30 нас хүртэл улам хүчтэй болдог. 30 наснаас хойш 10 жил тутам булчингийн масс 3-5 хувиар багасна. Ойролцоогоор 75 нас гэхэд атрофи бүрэн хэмжээгээр хүний бие махбодийг муутгасан байна.

Жил ирэх тусам хүний булчин суларч, авхаалж самбаа нь буурна, үүний зэрэгцээ амьдралын чанар нь муудах ажээ.

Саяханы нэгэн судалгаа

Айовийн их сургуулийн шинжлэх ухааны судалгааны нэгэн баг ногоон алимны хальсыг судалжээ: үр дүнд нь булчингийн атрофийг зогсоох уургийн идэвхтэй бодис байгааг илрүүлэв. Энэхүү нээлт нь булчингийн масс багасах өвчнийг анагаах эмийн жагсаалтыг баяжуулахад нөлөөлнө гэж нэгэн сэтгүүлд бичсэн байна.

Хальсанд агуулагдах урсолын хүчил нь суларсан булчинг сэргээх үйлчилгээ үзүүлж байгаа юм. Алим болон ногоон лоолийн хальсанд агуулагдах урсолын хүчил нь лабораторийн туршилтаар ATF4 уургийн үйлчилгээ үзүүлж байгаа нь тодорхой болсон.

Чухам ATF4 уураг нь булчин багасах үйл явцыг зогсоох үйлчилгээтэй. Тиймээс өндөр настнуудын булчингийн хэвийн үйл ажиллагааг хангах шинэ эмчилгээ тун ойрхон байгаа гэж найдаж байна.

Уг судалгааны багийн удирдагч доктор Кристофер Адамын хэлснээр, байгалийн гаралтай бусад бодис магадгүй ATF4-ийн үйлчилгээг бас багасгах үйлчилгээ ч үзүүлж болохыг анхааруулсан юм.

Та жимс идэхдээ хальсалдаг уу? Хэрвээ хальсалдаггүй бол сайн угаадаг уу? Шүүс шахагч хэрэглэдэг бол хальстай нь шахдаг уу?

4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Саруул

    2017/09/07 at 15:44

    хүний бие их хэврэх шүү

  2. T_T

    2017/12/26 at 01:18

    Mongol-d halistain ideh naidvarguidee… idvel baga bagaarl hordoh yum

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *